“Зоригт эрийн түүх” киноны Ким Духаны дүрээр монголчуудын хэзээний танил болсон БНСУ-ын алдарт жүжигчин Ан Жэму зураг авалтын ажлаар Ховд аймагт явна. Тэрбээр Монгол, БНСУ, Буриадын уран бүтээлчдийн хамтран бүтээж буй “The Woman” нэртэй киноны зураг авалтад оролцож байгаа гэнэ. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж цахим хуудастаа ийн нийтэлжээ.