УИХ-ын гишүүн А.Сүхбатын хоёр дахь эхнэр жирэмсэн болжээ


Хувийн амьдрал нь тогтворгүй, эхнэрийн тоогоороо толгой зохиж цаг үргэлж дулиан тарьдаг гишүүн бол яах аргагүй А.Сүхбат. Түүнийг албан албан бус гурван эхнэртэй гэх шум гардаг бөгөөд энэ удаад тэрээр 2 дахь эхнэрийнхээ хаяаг түшиж орж гардаг болсон гэнэ. Түүний хоёр дахь эхнэр Ж.Содномцэрэн нь аваргын хоёр ч хүүг төрүүлж, одоо дахин гурав дахь хүүхдийг нь тээж байгаа талаар шар хэвлэлээр удаа дараа гарсан.

Ж.Содномцэрэнгийн хувьд сүүлийн жилүүдэд ресторан, лоунж пабыг хэдэн янзаар нь ажиллуулж байгаа гэдэг. Сүүлд Rico'S рестораныг ажиллуулж олны хөдөлгөөнд дарагдаад байгаа сурагтай. Харин А.Сүхбат аваргын хувьд 3 дахь эхнэр Н.Гарамхандтайгаа хамт амьдарч байгаа хэвээрээ төдийгүй гурван эхнэрийнхээ дунд албан ёсны визатай амьдарч явдаг аж.

УИХ-ын гишүүн нь гурван эхнэрийн дунд ингэж тарвалзаж байхад ирээдүй болсон хүүхэд залуучууддаа зөв амьдралын хэв маяг, хүмүүжил ёс суртахуунаар үлгэрлэж, бодлого боловсруулан шийдвэр гаргана гэдэг бол молиго үмхүүлэхтэй ижил биз ээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал: