fbpx “DISCOVER MONGOLIA” ОЛОН УЛСЫН ЧУУЛГА, УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 10 секунд

“DISCOVER MONGOLIA” ОЛОН УЛСЫН ЧУУЛГА, УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

“Discover Mongolia - 2019”олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Монгол Улсыг гадаадын хөрөнгө оруулагчдад таниулах зорилготой энэхүүчуулга уулзалт 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын геологи, уул уурхайн салбарын талаар бодит мэдээллийг хүргэдэг, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай яриа, хэлэлцээг өрнүүлэх боломж олгодог төр-хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны үр дүнтэй механизм аль хэдийн болсон.  

Чуулга уулзалтыг нээж УУХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал “Монголын уул уурхайн компаниудад өрсөлдөх чадварыг бий болгох нь” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр “Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдад нээлттэй, ил тод хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бий болгохыг зорин ажиллаж байна. 

Манай улсад 1990-2018 оны хооронд нийт 23.9 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэнээс 17.5 тэрбум ам.доллар буюу нийт хөрөнгө оруулалтын 73.0 хувь нь уул уурхайн салбарт ногдож байгаа нь тус салбарын эдийн засагт эзлэх байр, суурийг тод харуулж байгаа юм.

Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжиж, уул уурхайн төслүүд хөрөнгийн биржид гарч эхэллээ. 2018 онд Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй хайгуулын компани Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлсэн. Цаашид энэхүү үйл явц улам эрчимжиж шинээр компаниуд  давхар бүртгүүлэх сонирхлоо илэрхийлж байна.

Та бүхэн мэдэж байгаачлан УИХ, Засгийн газраас коксжих нүүрсний томоохон ордын нэг болох Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн 30 хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржид арилжаалах шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар хувьцааг хөрөнгийн биржид бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангахад шаардлагатай зөвшөөрлүүдийг Засгийн газраас албан ёсоор олгоод байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан хөрөнгийн биржид бүртгүүлэх “Эрдэнэс-Тавантолгой Майнинг”компани байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

IPOхийж төвлөрүүлсэнхөрөнгийг авто зам, төмөр зам, эрчим хүч, нүүрс угаах үйлдвэр зэрэг 5.2 орчим тэрбум ам. долларын төсөвт өртөг бүхий төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах замаар нэгдүгээрт, Монголоос экспортолж буй нүүрсний тоо болон чанарыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, ОХУ болон БНХАУ-ын бүс нутгийн тээвэр, ложистикийн интеграцад нэгдэх замаар Зүүн Хойд Азийн улсуудад коксжих нүүрсээ нийлүүлэхийг зорьж байна.

Монгол Улсын уул уурхайн салбар нь дэлхийд өрсөлдөх бүрэн бололцоотой, геологийн нөөц, боломж ихтэйгээс гадна хөрөнгө оруулалттай холбоотой хууль, эрх зүйн таатай орчин бүрдсэн гэж  үздэг. Манай улс 2018 оны байдлаар 43 улстай Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхүүлэн дэмжих хэлэлцээрийг байгуулсан бол 26 улстай Давхар татварын гэрээ байгуулаад байна. 

Эцэст нь хөрөнгө оруулагч, баялаг бүтээгч Та бүхэн бидэнтэй хамтран ажиллаж Монголын эрдэс баялгийн нөөц, бололцоог бүрэн ашиглаж хамтдаа хөгжихийг миний бие энэхүү индэр дээрээс уриалж байна” гэв.

Чуулгауулзалтын өнөөдрийн хуралдаар

  • Монгол Улсын эрдсийн салбарт хөрөнгө оруулах нь
  • Төслийн үнэлгээ хөгжлийг дэмжих нь
  • Монгол Улсын хөгжлийг дэмжих нь гэсэн сэдвийн хүрээнд чуулга уулзалт болно.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг олон улсын уул уурхай, хайгуулын салбар дахь хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” чуулга уулзалт "Шангрила" зочид буудалд үргэлжлэн явагдаж байна.

С.Баяр: Нямкаа нөхрийн талд зогсоно,Бидэнтэй үз, Хүүхдийг нь орхи”

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​