Албан хаагчдын мэдээллийн технологийн мэдлэгийг дээшлүүлж байна


Албан хаагчдын мэдээллийн технологийн мэдлэгийг дээшлүүлж байна

ҮСХ-оос Аймаг, нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтсийн албан хаагчдад зориулсан мэдээллийн технологийн сургалтыг энэ сарын 26, 27-нд зохион байгуулж байна.
Нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн статистикийн газар, хэлтсийн мэдээллийн технологи хариуцсан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн хэрэглээ, ашиглалтыг сайжруулахад уг ажил чиглэгдэж байгаа юм.

Сургалтаар дотоод сүлжээний ажиллах зарчим, компьютер форматлах, тоног төхөөрөмж таниулах, мэдээллийн аюулгүй байдал, тооллого, түүвэр судалгаа, албан ёсны мэдээ тайлангийн программын тухай, Нийслэл, аймгийн статистикийн газар, хэлтсийн цахим хуудас болон статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн баяжуулалт, ашиглалтын талаар мэдлэг мэдээлэл өгч, дадлагажуулна.

Нийслэл, аймаг дүүргийн статистикийн газар, хэлтсийн албан хаагчдын мэдлэг ур чадварыг сайжруулснаар орон нутагт гарч буй мэдээллийн технологитой холбоотой асуудлыг тухайн газартаа хурдан шуурхай шийдвэрлэх боломж бүрдэнэ. Тиймээс энэхүү сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар ажиллаж байна.


Энэ мэдээ таалагдаж байвал: