fbpx Ах дүүс, хүүхдээ дарга болгох нь Монголд тохиолдол биш хавтгайрсан завхрал болсон...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
4 минут 45 секунд

Ах дүүс, хүүхдээ дарга болгох нь Монголд тохиолдол биш хавтгайрсан завхрал болсон...

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх Хотод суух Ерөнхий Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хууль зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдоржийн хүү Гадаад Харилцааны Яамны Төрийн Захиргаа, Удирдлагын Газрын дарга Ц.Анхбаяр, бэр Б.Болорсувд ЗГХЭГ-т хүний нөөц хариуцсан референтээр ажилладаг болохыг дэлгэсэн билээ.
Үүнтэй зэрэгцэн, эрх баригчид төрийн албыг төрлийн алба болгож хувиргасан завхарлаа "Аав, хүүгийн нулимстай түүх" болгож, олон нийтийг хуурахаар тайлбар өгч эхэлжээ.
 
"Хүүгээ дэмждэггүй аав үгүй" гэх мэт уран тайлбартай элдэв мессежийг сошиал медиагаар хүчтэй тарааж буй бөгөөд Монгол Улсын Ерөнхий Сайд асан С.Баяр хүртэл энэ тухай : "Түших,түшүүлэх аавтай байхаас илүү заяа энэ хорвоод үгүй.Багадаа ааваа алдсан учраас үүнийг би мэднэ. "Тэр аавын хүү" гэдгээс өөр шинжгүй бол тэртэй тэргүй хол явахгүй.Харин мэдлэг,чадвар,шийр 3-ыг заан гарч ирсэн бол хэний хүү байх нь хамаагүй.Адлаад, ааваар нь "аргамжаад" байх есгүй" гэж өгүүлсэн байх юм.
 
Үнэн. Хэний ч хүү ямар ч алба хашиж болно. Дэлхийн бусад оронд ч сайдын хүү сайд болдог тохиолдол бий.
Харин Монголд энэ нь ердийн л тохиолдол биш  бүхэлдээ хавтгайрсан завхрал болсныг бид баримтаар өгүүлж байна.
 
Зөвхөн одоогийн байдлаар УИХ-ын гишүүн М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны төлбөр тооцооны бүртгэлийн газрын дарга, охин Э.Хулан Нийслэлийн Залуучууд, Хүүхэд, Эмэгтэйчүүд, Гэр бүлийн хөгжлийн Газрын дэд дарга,  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын худын дүү С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, гэргийнх нь дүү Б.Асралт Гаалийн Ерөнхий Газрын дарга,  УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы төрсөн эгч Т.Наран Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын дэд дарга,  УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболд Хөдөлмөр Халамж үйлчилгээний газрын  Хяналт, мониторингийн газрын дарга, гэргий Р.Саранцэцэг нь Монголбанкны мөнгөн тэмдэгтийн газрын захирал, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн охин С.Баясгалан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга, хүү С.Түвшинтөр Зам тээврийн яамны Далайн захиргааны газрын дарга, УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын Сайд Н.Энхболдын хүү Э.Одмөнх  Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын дэд захирал, УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын Хорооны дарга М.Оюунчимэгийн эгч М.Цэцэгээ Чингэлтэй дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, дүү Эрхэмзаяа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Дэд бүтэц, тээвэр хариуцсан газрын захирал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр Н.Мөнхбаатар “Чингис хаан” нисэх онгоцны буудлын дарга, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эхнэрийн дүү С.Мөнгөнчимэг Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд, УИХ-ын гишүүн Н.Учралын хадам ээж Б.Отгонжаргал Нийслэлийн нийгмийн халамжийн газрын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дүү С.Тунгалагтамир Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын дарга, Т.Бадамжунайгийн охин Б.Гаваа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Тамгын газрын дарга, УИХ-ын гишүүн асан Т.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бэр Болормаа Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирлаар, Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын дүү Ж.Эрдэнэтөгс Сэлэнгэ аймгийн ОНӨҮГ-ын даргаар тус тус ажиллаж байна.
 
Дээрх нэрс бол зөвхөн жишээ бөгөөд Монголын төрийн алба үнэн чанартаа хамаатан садан, ах дүүсээ тэжээдэг улс төрчдийн хувийн өмч шахуу болсныг харж болно.
Эдгээр нөхөд бүгд л "Хүүгээ дэмждэггүй аав, дүүгээ дэмждэггүй ах үгүй билээ" гэх мэт утга уянгийн халилтай тайлбараар халхавч хийсэн Монгол төрийг завхруулагчид бөгөөд жирийн иргэд өөрсдийг нь  яаж ч чадахгүй гэж бодон, аархсаар л байна...
 
П.Мандах Sonin.mn
Грета охины гал цогтой үгс ба эх дэлхийгээ аврах үүрэг амлалтууд
Грета охины гал цогтой үгс ба эх дэлхийгээ аврах үүрэг амлалтууд
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​