Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Шангрилла зочид буудлын үйлчлэгч буудалд нь буусан гадаад улсын иргэний өрөөг цэвэрлэх явцдаа 270 ам доллар хулгайлсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал энэ хэрэг уржигдар орой 19:50 минутын орчимд үйлдэгдсэн бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд Баянгол дүүргийн гуравдугаар хороонд оршин суух хаягтай 46 настай эмэгтэй А гэгч аж.
Хохирогч нь Соломон улсын иргэн бөгөөд энэ хэргийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.