Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "Шангри-Ла" зочид буудлын үйлчлэгч тус буудалд байрласан гадаад иргэний 270 ам.долларыг хулгайлсан хэрэг гарчээ.
Тодруулбал өчигдөр /2019.09.24/ 19.49 цагийн орчимд тус буудлын үйлчлэгч БГД-ийн 6 дугаар хороонд оршин суух хаягтай 46 настай А гэгч нь Соломон улсын иргэн 45 настай эмэгтэйн 270 ам.долларыг хулгайлсан байна.
"Шангри-Ла" зочид буудалд олон улсын хуралд оролцохоор манай улсад ирсэн зочид, төлөөлөгчид байрлаж байгаа аж.
Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.