Улстөр / 2019/09/19 / 7

Л.Гүндалай: Ард нийтийн санал асуулга хэрэггүй, хүчгүй төр л ард түмнээс асуудаг



УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай ярилцлаа.


-Та сүүлийн үед улс төрөөс хол байлаа. Олон нийт таныг юу хийж явааг сонирхож байгаа нь дамжиггүй. Одоо хийж буй ажлын  талаар ярилцлагаа эхлүүлэх үү?

-Онцын хийсэн зүйл алга даа. Өөрийн тааваараа л амьдарч байна.

-Таныг улс төрөөс зодог тайлсан гэж бодсон?

-Зодог тайлахад залуу байна л даа. Би өөрийгөө төрд хэрэгтэй зайран гэж боддог.

-Танай нам байгаа юу? Ингэхэд та АН-д элсэх нь юу болсон бэ?

-Намайг АН авахгүй гэсэн. Манай нам идэвхтэй үйл ажиллагаа явуулсан зүйл алга.

-Улс төрийн өнөөгийн үйл явцад та  ямар дүгнэлт өгч байна вэ?

-Улс төрд 12 жил болсон хүний хувьд мөн Монгол Улсын иргэний хувьд улс төрийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа. Энэ парламентын нэг онцлог нь 64 гишүүн нэг намаас сонгогдсон нь маш чадамжтай гэсэн үг. Юуг бол юуг хийх боломжтой. Үндсэн хуулийг өөрчлөхөөс гадна дуртай шийдвэр, хууль гаргах боломжтой ийм үнэмлэхүй олонхоос бүрдсэн. Бараг сөрөг хүчингүй шахуу парламент. Ийм байтал хангалттай сайн ажиллаж чадахгүй бол үнэхээр харамсалтай.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үйл ажиллагаанд та ямар дүн тавих вэ. Улстөрч хүний хувьд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт ямаршуу байна гэж дүгнэж байна вэ?

-Би дүн тавих гэхээсээ илүүтэй иргэдийн орлого нь хэр нэмэгдэв, амьдралын чадамж нь нэмэгдсэн үү, амьдрах орчин нь яаж өөрчлөгдөв, улс орон яаж хөгжив гэдгээр л дор бүрнээ иргэд үнэлэлт, дүгнэлт өгч байгаа байх аа.

-УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгасан. Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт хэр үр дүнтэй болно гэж харж байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг сайн болсон гэж хэлэхгүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийснээр Монголын ард түмэн сайхан амьдарна гэсэн баталгаа хаана байгаа юм бэ. Стратегийн ордны 51 хувь ард түмний мэдэлд байна гэсэн ганц өгүүлбэр хийлээ гээд Оюутолгойн хувь манайд орохгүй.

-МАН Үндсэн хуулийг өөрчлөх эсэхээ ард түмнээсээ асуухаар болсон. “Ард түмнээс асуух ёстой” гэж олон нийт болон улс төрийн намууд ч шаардсан гэж хэлж болно. Нөгөө талаас ард түмнээс асуух нь хариуцлагаас бултах арга гэдгийг зарим хүн хэлж байгаа. Та ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг ард түмнээс асууна гэж байгааг үнэндээ ойлгохгүй байна.

Ер нь бол хүчгүй төр ард түмнээсээ асуудаг. Бидний хийж байгаа зүйл зөв үү, буруу юу та нар шийдээд өгөөч гэж асуудаг байхгүй юу. Харин хүчтэй төр ард түмнээс асуухгүйгээр өөрсдөө хийдэг. Хүчтэй удирдагч ч ялгаагүй өөрөө л шийдвэр гаргадаг. Хүч нь суларч, өөрсдөдөө итгэлгүй болоод ирэхээрээ л бусад руу буруугаа чихэж, бусдаас асуух нь ихэсдэг.

Ард түмнээс асуух, асуухгүй зүйл байна. Жишээ нь тусгаар тогтнолтой холбоотой асуудлыг ард түмнээс заавал асууна. 20 гаруй тэрбум төгрөгөөр ард нийтийн санал асуулгыг явуулна гэж байна. Энэ мөнгөөр дор хаяж 10 цэцэрлэг, 7-8 сургууль барих хөрөнгө шүү дээ. Монголын ард түмэн дээрэлхүүлж, доромжлуулж ханахгүй юм дөө.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан намуудаас саналыг нь авсан.  Танай намын хувьд ямар санал хүргүүлсэн бэ?

-Манай нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаагаа хэлсэн. Гэхдээ энэ өөрчлөлтийн үр дүнд иргэдийн халаас нь зузаарч, амьдрал ахуйд нь эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт би эргэлзэж байгаагаа хэлсэн. Жижиг сажиг өөрчлөлтийг хийж болно. Ялангуяа Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах ёстой ч харамсалтай нь тусгаж чадсангүй. Ахиад л сонгуулийн өмнөхөн эрх баригч нам нь Сонгуулийн тухай хуулиа өөрчилдөг байдал хэвээр л үлдлээ.

– Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс цаашид Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай, эсвэл парламентын засаглалтай байх уу гэдгийг ард нийтийн санал асуулгаар асуух шаардлагатай гэж үзэж байгаа. Таныхаар манай улсад ямар засаглал илүүтэй тохирох вэ?

-Монгол Улсад парламентын эсвэл Ерөнхийлөгчийн засаглалын аль нь ч байсан адилхан. Ерөнхийлөгчийн засаглалын талаар олон нийт буруу ойлголттой байх шиг байна. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол 76 гишүүн, парламент гэж байхгүй Ерөнхийлөгч бүгдийг шийдэх мэтээр ойлгоод байна л даа. Гэтэл Ерөнхийлөгчийн засаглал гэдэг бол Ерөнхийлөгч Ерөнхий сайдын ажлыг хийнэ гэсэн үг.

Ерөнхийлөгчийн засаглалыг нэг хүнд хэт их эрх мэдэл төвлөрүүлсэн дарангуй дэглэм бий болно гэдгийг судлаачид, улстөрчид хэлж байгаа. Та харин эсрэг бодолтой байх шиг байна, тийм үү?

-Зөв, зүйтэй бүхэнд хөтөлж чадаж л байвал нэг хүний ноёрхол яагаад байж болохгүй гэж. Нэг хүн, хоёр хүн эсвэл 76 хүн ноёрхох нь чухал биш. Гагцхүү бодлого, шийдвэр нь зөв байгаад улс орон хөгжиж л байвал хэн ноёрхох нь асуудлын гол биш. Ард түмнийхээ төлөө ажиллаж л байвал ямар засаглал байх нь хамаагүй. Хөгжүүлж чадахгүй байгаад хэргийн гол учир, гай зовлон байна.

-Ирэх арваннэгдүгээр сард  УИХ-ын ээлжит бус сонгууль болно гэсэн мэдээллийг та олж харсан байх. УИХ-ын ээлжит сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа л үлдлээ. Наана нь УИХ тараад дахиж сонгууль болох нь ард түмэнд өгөөжтэй биш. Өвөлжилт, зуд турьхан ойртсон энэ үед УИХ-ыг тарааж, сонгуулийг хугацаанаас  өмнө явуулах нь хэр зохистой вэ?

-Миний хувьд УИХ-ыг тараах шаардлагагүй гэж үзэж байгаа. УИХ-ыг тараагаад ээлжит бус сонгууль явуулбал эрх баригч нам овоо хэдэн суудал авчих юм биш биз гэсэн л арга. Үүнийхээ хариуг л хайж байна гэж харж байна. Хэрэв 2020 оны сонгуулиар МАН ялагдана гэж бодвол эд нар сонгуулийг хугацаанаас л өмнө хийнэ байх.



  • sons lalaraa · [66.181.181.94] · 2019/10/02

    AHaas garsan AHiing ashiglasan hench uudtei yavdaggui yum. Uuriiguu har Buyan Jagaagaa har ereliin erdenebataa har bugd uruudaj bna. Odoo bugd uvuu bolson ta odoo zailaad ug Batzandangiin career duussan hen ch songohgui haraarai


  • zochin · [122.201.21.252] · 2019/09/23

    shine clip hezee garah ve belgevchee


  • Зочин · [202.131.239.170] · 2019/09/23

    Чи төрөөс зайл.


  • АРД ИРГЭДЭЭС · [202.9.43.139] · 2019/09/23

    ЧАМАЙГ ТООДОГ АРД ТҮМЭН БАЙХГҮЙ БОЛСОН ШҮҮДЭЭ??? ТӨРӨӨС ХОЛ БАЙ БАЛАЙ ПЗДА


  • Үнэн · [202.9.44.104] · 2019/09/21

    Монголд нэг иймэрхүү хагас өвчтэй хүмүүс улс төрд их орох юм даа. Бат-Үүл, С.Эрдэнэ, М.Энхболд, Бадамжунайгэх мэт. Гүндалайг Германд сургууль төгсч чадаагүй гэхээр Германууд энэ хүнд дүнг нь тавьсан байна. Бат-Үүл бас МУИС төгсч чадаагүй. Гэтэл ийм хагас солиотой хүмүүс улс төрд амжилт олоод түүнийгээ албан тушаал болгон хүүхэд, эхнэртэйгээ хамтран ашиг олох хэрэгсэл болгох жишээтэй. гэвч улс орноо хөгжүүлж, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх оюун санааны чадвар байхгүй.


  • Иргэн · [64.119.20.227] · 2019/09/20

    Гүндалайтаан! Чи төрөөс минь холхоон гэлдэрч яваасай билээ, битгий гай болоорой, ард түмнээс асуухын ч хэрэггүй. Чам шиг орон гаран, нэг их худлаа ард түмэндээ хайртай гэж тунхаглаж, зэрэгцээгээр нь хамгийн үнэтэй хэсэгт газрын зөвшөөрөлгүй барилга барина гэж хөндөлсдөг дунд гарын олигархи монголын зөн олонд даанч хэрэггүй. Балай минь


  • Ene yu ch helj magad · [98.113.248.233] · 2019/09/19

    Gunbalai min chamaig odoo hen sobsohiin muu bolovsrolgui aluurchin min!