Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ


 Эрүүгийн цагдаагийн газраас “Эрэл” группын Ерөнхий захирал Б.Эрдэнэбатад залилан, луйвар болон мөнгө угаалтын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт гаргасан билээ. Прокурор үндэслэлтэй гэж үзсэн тул өнгөрсөн долоо хоногт Б.Эрдэнэбатад яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Эрдэнэбат нь Хас, Хаан, Хөгжлийн банкуудад асар их хэмжээний өртэй байгаагаас барьцааны зарим хөрөнгийг хураах шүүхийн шийдвэр гараад байгаа юм байна. Мөн бусдаас хөрөнгө оруулалт нэрээр олон арван тэрбум төгрөг залилан мэхэлж авсан асуудлаар шалгагдаж байгаа аж.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [103.9.89.18] · 2019/09/18

    Цагаандаа гарсан луйварчин шүү дээ. Буудаж хороосон ч багадана.


  • Галт нутаг Жаргалант · [66.181.178.36] · 2019/09/17

    Хурдан баривчилж бүх өмчийг нь хурааж улсын хохирлын өчүүхэн хэсгийгч гэсэн барагдуулаачээ.


  • иргэн · [202.9.43.217] · 2019/09/17

    Эрдэнэбат гэгч чин мөнч аюултай гэмт хэрэгтэндээ сайн шалга,мөнч их юм гарна тэгээд явах ёстой газарт нь аваачиж хатаа.