fbpx Д.Мөнхжаргал: “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” нэг дороос хүссэн мэдээлэл, үйлчилгээгээ авах боломж олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 5 секунд

Д.Мөнхжаргал: “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” нэг дороос хүссэн мэдээлэл, үйлчилгээгээ авах боломж олгоно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-ийг өнөөдрөөс эхлэн хоёр өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Өнөөдөр байгальд ээлтэй дэвшилтэт технологийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус  үззэсгэлэн худалдааны үеэр иргэдэд гэр байшингаа дулаалах, халаалтын олон шийдлүүдийг танилцуулахаас гадна эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд зөвлөгөө өгч ажиллах аж.

Тус арга хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд Засгийн газрын 62 дугаар тогтоолын  хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагууд оролцож байна.

Мөн“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-ийн хүрээнд маргааш  5000 гаруй дугуйчдыг хамарсан “Цэвэр агаартай хот” унадаг дугуйн парад, “Цэвэр агаартай өдөр” шохойн зургийн уралдаан зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах юм.

Тодруулбал, энэ өдөр иргэд автомашинаа тавьж нийтийн тээврээр үйлчлүүлж, дугуйн парадад оролцох, явган алхах, гэр бүлээрээ спорт, урлаг соёлын олон арга хэмжээнд оролцох боломжтойг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.

 “Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-ийн хүрээнд хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал: “Монгол Улсын  Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чухал үе  буюу сэрүүний улирал эхэлж байна.

Үүнтэй холбогдуулан  “Цэвэр агаартай автомашингүй өдөр”-ийг  Сүхбаатрын талбайд хоёр өдөр зохион байгуулан ажиллаж байна.
Энэхүү өдөрлөг  хоёр хэсэгтэй явагдах юм. Эхний өдөр байгальд ээлтэй дэвшилтэт технологийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болж байна.

Үзэсгэлэнд оролцсоноор  иргэн аж ахуй нэгж байгууллагад дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, орон байраа дулаалах, ногоон зээлийн сангаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур,сайжруулсан хатуу түлшний талаарх мэдээллийг авах боломжийг олгоно.

Мөн холбогдох төрийн байгууллагууд агаарын бохирдлын эсрэг хийж хэрэгжүүлж буй ажлуудаа иргэдэд танилцуулна.
Тухайлбал, энэ жил 40000 гаруй иргэнийг 4 квт-ийн цахилгаан ашиглах боломжоор хангаж өгсөн цахилгааны дэд бүтцийн өргөтгөлийг хийсэн байгаа.  Эндээс аль хороодын иргэд цахилгаан ашиглаж, халаалтаа авах боломжтой талаархи танилцуулгыг авах боломжтой.

Түүнчлэн НЗДТГ-аас 500 гаруй бага орлоготой буюу зорилтот бүлгийн өрхийг хөнгөлөлттэй гэр, байшингийн дулаалгад хамруулах ажлыг хийнэ.

 МУ-ын Засгийн газрын  62 дгаар тогтоолыг хэрэгжүүлэх хамгийн чухал ажил болох Таван түлш компанийн сайжруулсан түлшийг хэрэглэж эхлэхтэй холбогдуулан Таван толгой түлш компаниас сайжруулсан түлшийг хэрхэн хэрэглэх талаархи зөвлөмжийг өгөх юм. 

Харин маргааш  эко автомашины ач холбогдлыг таниулсан үзэсгэлэн, нийслэлийн агаарын бохирдлын 20 хувийн эх үүсвэр болж буй автомашины утаа хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар холбогдох эрүүл мэндийн байгууллагуудаас мэдээлэл зөвлөгөө өгч ажиллана.

Мөн залуус цэвэр агаартай автомашингүй өдрөөр дугуйн парад, плашмоб зэрэг урлаг спортын арга хэмжээн нэгдэх боломжтой байгаа.

Намрын дулаан өдрүүд үргэлжилж байгаа энэ үед иргэд маань гэр байшингаа дулаалж, халаалтынхаа шийдлийг өөрчлөх, яндангаа буулгах зэргээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд  ажиллах шаардлагатай байна” гэв.

Мөн тэрбээр нээлттэй өдөрлөг нэг дороос хүссэн үйлчилгээгээ авах боломжтой гэдгийг онцоллоо.

Т.Хэрлэн

Ц.Гарамжав 10 тэрбумын өрөө Эрсдэлийн нөөц сангаас хаалгаж байхад жирийн иргэд 10 саяыг төлж чадахгүй сөхөрч байна
Ц.Гарамжав 10 тэрбумын өрөө Эрсдэлийн нөөц сангаас хаалгаж байхад жирийн иргэд 10 саяыг төлж чадахгүй сөхөрч байна
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​