Ц.Гарамжав 10 тэрбумын өрөө Эрсдэлийн нөөц сангаас хаалгаж байхад жирийн иргэд 10 саяыг төлж чадахгүй сөхөрч байна


Баримт сөхье. 2016 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 230 дугаартай шийдвэр гаргажээ. Шийдвэрийн товч нь, Монголбанк /Улсын төв банк/ Ц.Гарамжавын Монполимет ХХК-иас 10.615.924.551 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн хэргийг шийдвэрлэсэн тухай.

Яагаад Монголбанк Ц.Гарамжав захиралтай /хоёр байгууллага гэрээ хэлцэл хийх үед Ц.Гарамжав Монполиметийн захирал байсан/ Монполимет ХХК-иас арван тэрбум төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган хандах болов...

Ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуулиар тунхагласан байгалийн баялаг болох АЛТ-ыг газар ухаж авах үндсэн ажил эрхэлдэг Монполимет ХХК Монголбанктай 2001-2007 оны хооронд алтны үнийн огцом өөрчлөлтөөс сэргийлэх гэсэн нэрэн дээрээ сайхан харагдах зорилготой ч нэдэр дээрээ аль аль нь үүргээ биелүүлээгүй үлдсэн гэрээ хэлцэл байгуулжээ. Нэгэнт байгуулсан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж Монголбанкинд дээрх арван тэрбум /10.615.924.551/ төгрөгийн хохирол учирч, маргаан үүссэн байдаг. Хоёр тал зохицож чадаагүй учир Монголбанк уг өр төлбөртэй холбоотой хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь энэ юм.

Шүүхийн шийдвэр хэний талд гарсан нь үнэхээр хачирхалтай. Энэ хэрэгт Монполимет ХХК ялж, 10 тэрбумын төлбөрийг нь Монголбанк Болзошгүй алдагдлын нөөц сангаасаа хааж, Ерөнхийлөгч нь тэнцлийн гадуур бүртгэх гүйлгээ хийх үүргийг ажилтнууддаа өгснөөр хэрэг маргаан шувтарчээ. Гэхдээ, 2017 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Ажлын хэсэг гарч, Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт зэргийг шалгаад нуун дарагдуулаад өнгөрнө гэж найдсан дээрх хэрэг явдлыг мэджээ. Энэ үед Ц.Гарамжав УИХ-ын танхимд эрхэм гишүүн болон морилчихоод байсан учир эл мэдээллийг олон нийтэд хүргэхгүйн тулд Ажлын хэсгийн зарим гишүүдтэй тулж ажиллан, Ажлын хэсгийн хэвлэлийнхэнд хийх мэдээллээс хасуулж чадсан байдаг. Гэвч худал хуурмаг нэгэн цагт заавал илэрдгийн жишгээр Монполимет ХХК-ийн захирал байхдаа Ц.Гарамжавын 10 тэрбумын өрөө ард түмэнд зориулагдах учиртай мөнгийг хадгалдаг нөөц сангаас хаалгаж чадсан хэрэг явдлын баримтыг УИХ-ын Ажлын хэсгийн зарим шударга гишүүд ил болгосон юм. Энэ тухай өмнө нь хэвлэл мэдээллээр, мэдээллийн зарим сайтуудаар нийтийн хүртээл болсон ч дараа нь устгуулсан байдаг. Хэний гар үүнийг зохион байгуулсан нь ойлгомжтой.

Уншигч та бүхэнд Монголбанк хохирлоо барагдуулахаар ШҮҮХ-д хандсан хэрнээ яагаад заргаа авч чадаагүй, Монполимет ХХК-ийн талд хэрэг шийдэгдсэн талаар мэдээллийг мөн хүргэе.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 230 дугаартай шийдвэрт Монполимет ХХК –иас 10.615.924.551 төгрөг гаргуулах Монголбанкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэсэн байна. Яагаад гээч, ердөө л ХЭРГИЙГ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН үндэслэлээр.

Шүүх хуулийн дагуу гэсэн үндэслэлээр хэргийг ингэж шийдсэн ч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхийг нь Монголбанкинд нээлттэй үлдээжээ. Гэвч энэ эрх, боломжоо Монголбанк эдлэхийг хүссэнгүй, шуудхан л 10 тэрбумын хохирлоо Болзошгүй алдагдлын нөөц сангаасаа хааж орхисон нь цаанаа нэгийг өгүүлэх бус уу.

Шүүхийн албан ёсны сайт дээр байгаа мэдээлэл.

http://new.shuukh.mn/irgenanhan/30369/view?fbclid=IwAR2x93gp8Yc2uY2mkGWp-22c85EadEeBTHRlDpeUBdZao6nVR6n0wIEKf_M

Жирийн иргэдэд ийм боломжийг тус банк олгох байсан уу. Энэ асуултыг уншигч та өөрөөсөө асуугаад үз.

Энэ үед Ц.Гарамжав хэдийнэ УИХ-ын гишүүн болж, хууль тогтоох дээд байгууллагад морилчихоод байсан учир төрийн өндөр албан тушаалаа ашигласан уу, эс бөгөөс Монголбанкныхан түүний албан тушаалаас сүрдсэн үү, эсвэл цаана нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн үү, юутай ч Монголбанк дараагийн шатны шүүхэд давж заалдах боломжоо эдлэлгүйгээр шуудхан л 10 тэрбумын хохирлыг хааж орхисон нь хачирхалтай байгаа юм. Угтаа Монголбанк 10 тэрбумын хохирлыг найдваргүй авлага гэж зардлаар хаан, алдагдал хүлээхийн оронд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлийг гаргаж, шүүхэд дахин хандах боломж байсан.

Эрхэм гишүүн Ц.Гарамжавын энэ мэт эрх мэдлээ ашиглаж, ард түмний эдлэх боломжоос хулгайлсан үйлдлийг дурьдахад мундахгүй. Шүүхийн шийдвэрийн сангаас шүүхэд л хангалттай баримтууд гараад ирдэг юм билээ.

 

Эх сурвалж: Zarig.mn


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [64.119.27.243] · 2019/09/16

    Тэгэх гээ их хуралд оржээ зорилгоо ч биелүүлчиж одоо яаяа гэхэв хэн ч яаж ч чадахгүйшд иргэд нь тэнэг тэгвэл бидний өрийг бас төлөад өг гэж дайрдаг тэнэг шүүх нь шүүх биш болсон хууль нь хөөн хэлэлцэх хугацаа гэх мэтээр идэх уухыг нь хамгаалсан хууль гаргасан хөгийн улс болсийшдээ монгол


  • ЗОЧИН · [103.9.90.130] · 2019/09/16

    Энэ мэтийн луйвраа замхруулах гэж л их хуралд сонгогддог, энэ их хуралд үнэн шудрага яваа гишүүн тун цөөхөн байна даа, тийм л болохоор тарах нь зүйтэй гээд байгаа юм байна.Гэтэл жирийн иргэд банкны зээлийн хүүгийн өрийн дарамтанд арай ядан амьдарч байгаа шүү.Луйварчдаар төлөх ёстой өр зээлийг бүгдийг яаралтай төлүүлж, иргэдийг өрнөөс салгах хэрэгтэй байна даа эрхэм ерөнхийлөгч, ерөнхий сайд нараа


  • иргэд олон түмэн · [59.153.113.228] · 2019/09/15

    Үнэмших байх нь хувь хүний хэрэг,энэ бол УИХ-д шургалсан гэмт хэрэгтэнүүдийн захын л нэг жишээ баримт,ийм болохоор л энэ УИХ тарах хэрэгтэй гэж ерөнхийлөгч нэг бус удаа шаардаж,олон түмэн төрд итгэх итгэлгүй болж байгаа хэрэг,шунал гэдэг хэцүү юмдаа,ядаж л ичих булчирхай,улс орноо бодох сэтгэл нь алга болдог бололтой


  • Зочин · [66.181.181.75] · 2019/09/14

    тийм их мөнгийг тийм амархан хааж болдог юм уу үнэмшмээргүй юмаа


  • garamjav · [103.57.95.228] · 2019/09/14

    unen ug helsen hund garamjav ustei