Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг түүний удирдлага дор ажилладаг Ууганбаяр, Баяраа нарыг 48 цагийн хугацаатай цагдан хориод түр сулласан билээ. Тэгвэл өчигдөр тус газрын дарга Ч.Алтанхуяг, Баяраа нарыг сарын хугацаатай хорьж шалгах шүүхийн шийдвэр гарч 461-р хорих ангируу ачсан байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 100 гаруй тэрбум төгрөгийг арилжааны банкуудад байршуулахдаа хүүгийн төлбөр дээр "нугалаа" гаргасан байж болзошгүй асуудлаар ийнхүү албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж байгаа ажээ.
Ч.АЛТАНХУЯГ НАРЫГ ДАХИН ЦАГДАН ХОРИЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.