Өчигдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд болох гурван даргыг АТГ-аас цагдан хорьсон. Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 100 гаруй тэрбум төгрөгийг арилжааны банкуудад байршуулаад хүүг нь холбогдох дарга нар хуйвалдаж халаасалдаг гэх дуулиан гараад байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагуудын баривчилгааны араас араас Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт шалгагдаж магадгүй нөхцөл байдал үүсчээ. Улмаар эдгээр дарга нар үгсэж Эрүүл мэндийн даатгалын мөнгөний хүүгээр гараа угаасан байх магадлалтай байгаа аж.
www.zarig.mn