fbpx ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭГДЭЖ БУЙ БОДИТ ӨРТГӨӨСӨӨ ХЯМД ХУДАЛДААЛАГДДАГ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 38 секунд

ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭГДЭЖ БУЙ БОДИТ ӨРТГӨӨСӨӨ ХЯМД ХУДАЛДААЛАГДДАГ

Бид энэ удаа эрчим хүчний үнэ, тариф болон цаг үеийн бусад асуултад хариулт авахаар Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэтэй уулзлаа. Өнөөдөр хэрэглэгчдэд хүрч байгаа цахилгаан, эрчим хүчний үнэ, тариф хэд байгаа талаар ярилцлагаа эхлүүлье.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон Төв, Зүүн, Өмнөд бүсийн энгийн тоолууртай айл өрхүүд 150 кВт.ц хүртэлх хэрэглээний 1 кВт.ц цахилгааныг 134 төгрөг 28 мөнгө буюу бодит өртгөөс нь 33 хувиар доогуур үнээр, 151 кВт.ц-аас дээших хэрэглээг 154 төгрөг 08 мөнгө буюу бодит өртгөөс 16 хувиар доогуур үнээр худалдан авдаг. Харин хоёр тарифт тоолууртай айл өрхүүд өглөөний 06 цагаас оройн 21 цаг хүртэл 140 төгрөг 18 мөнгөөр буюу бодит өртгөөс 27 хувиар доогуур үнээр, оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл 112 төгрөг 98 мөнгөөр буюу бодит өртгөөс 58 хувиар доогуур үнээр цахилгаан эрчим хүчийг хэрэглэж байна.

Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн 1 кВт.ц цахилгааны борлуулалтын дундаж үнэ нэгжийн бодит өртгөөс 20 орчим хувиар доогуур байгаа бол бусад бүсийн цахилгааны дундаж үнэ нэгжийн өртгөөс 2-2.2 дахин доогуур түвшинд байна.

Хэрэглэгчдэд хүрэх цахилгаан, дулааны эрчим хүчний үнийг хэрхэн тооцолж, гаргадаг вэ?

Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу цахилгаан болон дулааны эрчим хүчний үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоодог.

Тэгэхээр эрчим хүчний үйлдвэр компаниудад нөхцөл байдлаас үүдэн үнэ, тариф нэмэх шаардлага үүссэн гэж ойлгож болох уу?

Болно. Өнөөдрийн байдлаар эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, диспетчерийн зохицуулалт хийж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудаас цахилгаан, дулааны эрчим хүчний тарифыг Эрчим хүчний тухай хуулийн дагуу индексжүүлж, үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлэх, мөн эрчим хүчний зориулалттай нүүрс олборлож байгаа уурхайнуудаас нүүрсний үнийг нэмэгдүүлэх замаар санхүү, эдийн засгийн тогтвортой ажиллагааг хангах, үйл ажиллагааны алдагдалгүй ажиллуулах, хуримтлагдсан өр төлбөрийг бууруулах тухай хүсэлт, шаардлагуудыг 2017, 2018 оноос хойш одоог хүртэл удаа дараа ирүүлж байна.

Хэрэглэгчид маань 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэнд юу юу багтдаг вэ гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Энэ үнэнд нүүрс олборлохоос эхлээд тээвэрлэх, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах түгээх бүх зардал багтаж байдаг. 2015 оноос хойших 4 жилийн хугацаанд нүүрсний үнэ 40 хувиар,нүүрсний тээврийн зардал 10 хувиар, мазутын үнэ 31.8 хувиар, гадаад валютын ханш 31.6 хувиар,үйлдвэрлэгчийн болон хэрэглээний үнийн индекс 14.3 хувиар, ашиглалтын усны үнэ 20.7 хувиар, импортын цахилгааны үнэ 31.3 хувиар, эрчим хүчний байгууллагуудын ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэл 1.0 нэгжээр буюу 7.7 хувиар тус тус өссөн байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрүүдийн тоо нэмэгдсэн зэрэг олон шалтгаанууд бий.

Эрчим хүчний салбар алдагдалтай ажилладаг гэдгийг хэрэглэгчид маань төдийлөн сайн мэддэггүй. Энэ тал дээр тайлбар өгнө үү?

Эрчим хүчний үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагууд 2018 онд үйл ажиллагааны алдагдалтай ажилласан. Мөн хэрэглэгчдийн цахилгаан, дулааны тариф бодит өртгөөс доогуур байгаатай холбоотойгоор эрчим хүчний компаниудын нүүрсний уурхай болон бэлтгэн нийлүүлэгч, банкны богино хугацаат зээл, зээлийн хүүгийн өглөг 2018 оны жилийн эцсийн дүнгээр 73 хувиар нэмэгдээд байна. Мөн түүнчлэн дулааны цахилгаан станц, цахилгаан, дулаан дамжуулах түгээх, хангах компаниуд хөрөнгийн дутагдлаас шалтгаалж техникийн засвар, үйлчилгээг хийж чадахгүй болж хэрэглэгчийн эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдал алдагдаж хүндрэл үүсэхээр байна.

Үнэ, тарифт Сэргээгдэх эрчим хүчний нөлөөлөл хэр их байдаг вэ?

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу 1 кВт.ц цахилгааныг нарны цахилгаан станцууд 0.15-0.18 ам.цент буюу 400.00-480.00 төгрөгөөр, салхин цахилгаан станцууд 0.085-0.09 ам.цент буюу 214.00-254.00 төгрөгөөр худалддаг. Цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд 2 салхин цахилгаан станц, 2 нарны цахилгаан станцууд ажиллаж байх үед Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф тогтоогдож байсан. Мөн 2018, 2019 онд шинээр 3 нарны цахилгаан станц, 1 салхин цахилгаан станц дахин ашиглалтад орсон ба Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль болон холбогдох аргачлалын дагуу сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн.

Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс ямар арга хэмжээ хэрэгжүүлж, ажиллаж байна вэ?

Эрчим хүчний зохицуулах хороо нь хэрэглэгчдийн цахилгаан, дулааны эрчим хүчний тарифыг тогтвортой байлгах үүднээс эрчим хүчний компаниудаас үнэ тарифыг нэмэгдүүлэхээр ирүүлсэн саналд Эрчим хүчний тухай хуулийн дагуу хянаж, зардлыг бууруулах, дотоод нөөц бололцоогоо ашиглахтай холбогдсон арга хэмжээг авдаг.

Тухайлбал, цахилгааны хэрэглээг хямд өртөг бүхий дотоодын дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэсэн цахилгаанаар хангаж өндөр үнэ бүхий импортын цахилгааныг бууруулахтай холбогдуулан цахилгаан станцуудыг үнэ тарифаар өрсөлдүүлэх өрсөлдөөнт зах зээлийг хэрэгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсний дүнд хэрэглээний өсөлтийг дотоодын станцуудын үйлдвэрлэлээр хангаж байна. Мөн дулааны цахилгаан станцуудын дотоод хэрэгцээний цахилгааны зарцуулалт, цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээний техникийн алдагдлыг бууруулах, эрчим хүчний компаниудын үйл ажиллагааны зардлын өсөлт зэргийг ЭХЗХ-ноос хянаж бууруулах, шаардлагатай орлогын зарим хэсгийн дотоод нөөц бололцоогоор бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлдэг бөгөөд үүний үр дүнд эрчим хүчний компаниудад шаардлагатай зардлын өсөлтийг бууруулах арга хэмжээ авдаг.

Олон улсад эрчим хүчээ ямар байдлаар борлуулдаг юм бол?

Манай улсын цахилгааны үнийг гадаад орнуудын үнэтэй харьцуулахад хоёр хөрш ОХУ, БНХАУ-ын цахилгаан үнээс 2 дахин бусад хөгжилтэй орнуудаас 4-5 дахин хямд байдаг.

Айл өрхийн 1 сарын эрчим хүчний төлбөр нь тухайн өрхийн нийт зардалд эзлэх хувийн жин 6.7 хувь байна. Судалгаанаас үзэхэд 4 ам бүлтэй өрх сард дунджаар 220 кВт.ц цахилгаан хэрэглэж 30412 төгрөг /НӨАТ-тай/-ийн төлбөр төлдөг. Өөрөөр хэлбэл 1 айл өдөрт 1013 төгрөг, тухайн өрхийн 1 хүн өдөрт 253 төгрөгийг цахилгаанд зарцуулдаг байхад ганц удаа зорчих автобусны билетийн үнэ 500 төгрөг, 1 хүний гар утасны өдрийн төлбөр 820 төгрөг байх жишээний. Мөн 1 хүний дулааны өдрийн төлбөр 210 төгрөг байхад 1 жижиг шуудай модны үнэ 3500 төгрөг, 1 жижиг шуудай нүүрсний үнэ 3000 төгрөг байдаг. Эдгээр харьцуулалтуудаас харахад манай улсын хэрэглэгчдэд борлуулах цахилгаан, дулааны үнэ тариф бага түвшинд байна.

Иргэдэд үзүүлэх ямар хөнгөлөлт, урамшуулал байдаг вэ?

Өөрөөр хэлбэл айл өрхүүд  1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг  16-58 хувийн  хөнгөлөлттэй үнээр худалдан авч хэрэглэж  байна.  Тодруулбал  нэг өрхөд  сард дунджаар 9500 төгрөг, жилд 114 000 төгрөгийн бодит хөнгөлөлт  үзүүлдэг бөгөөд  өнгөрсөн 2018 онд гэхэд улсын хэмжээнд нийтдээ 630 гаруй мянган айл өрхөд 63 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүчний үнийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Мөн Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд халаалтын улиралд аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын иргэдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувь хөнгөлж, энэ зардалд нийтдээ 9.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Өндөр их Алтайгаас алс баруун хязгаар руу түүчээлэн буй хөгжлийн замаар
Өндөр их Алтайгаас алс баруун хязгаар руу түүчээлэн буй хөгжлийн замаар
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​