fbpx Баянзүрх дүүрэгт энэ жил 11 мянган хүүхэд 1-р ангид элсэн орно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 57 секунд

Баянзүрх дүүрэгт энэ жил 11 мянган хүүхэд 1-р ангид элсэн орно

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Иймээс Баянзүрх дүүргийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүртээмж ямар байгаа талаар тус дүүргийн Засаг дарга Т.Баясахтай ярилцлаа.

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Иймээс Баянзүрх дүүргийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүртээмж ямар байгаа талаар тус дүүргийн Засаг дарга Т.Баясахтай ярилцлаа.

Энэ хичээлийн жилд Баянзүрх дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ ямар байна вэ. Нийт хичнээн хүүхэд сургууль, цэцэрлэгт шинээр хамрагдах юм бол?

-Баянзүрх дүүрэгт өнөөдрийн байдлаар 32 төрийн өмчийн сургууль, 24 хувийн сургууль, 45 төрийн өмчийн цэцэрлэг, 150 орчим хувийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. 2019 оны хичээлийн жилд нийтдээ 62 мянган хүүхэд ЕБС-д суралцах бол, 28 мянган хүүхэд цэцэрлэгийн боловсрол эзэмшинэ гэсэн урьдчилсан тоо бий. Баянзүрх дүүргийн хэмжээнд сургуулийн хүүхдийн хамрагдалт бусад дүүргүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр буюу 99 хувьтай байдаг. Үүнээс гадна албан бус боловсролын төвд 400 гаруй хүүхэд суралцдаг. Баянзүрх дүүрэг хүн ам ихтэй учраас түүнийгээ дагаад хүүхдийн анги дүүргэлтийн тоо ч өндөр байдаг. Тухайлбал, манай дүүрэгт 123 мянган хүүхэд оршин суудаг бөгөөд төрийн өмчийн цэцэрлэгт 16 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа. Нөгөөтэйгүүр хүн амын тоо өсөхийн хэрээр цэцэрлэгийн хүртээмж түүнийг дагаад буурдаг үзүүлэлт ажиглагддаг. Жишээ нь, дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн хамрагдалт 72-73 хувьтай байна. Онцлоход, энэ хичээлийн жилд цэцэрлэгийн цахим бүртгэлд 2600 гаруй хүүхэд бүртгүүлсэн бол сургуулийн насны 11 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн орно гэсэн статистик байгаа.

-Баянзүрх дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэггүй хичнээн хороо байдаг вэ? Эдгээр хороог сургууль, цэцэрлэгтэй болгох боломж бий юу?

-Баянзүрх дүүрэг 28 хороотой. Үүнээс гурван хороо цэцэрлэггүй. Тухайлбал, 26, 17, хоёр гэсэн хороод цэцэрлэггүй. Дүүргийн хэмжээнд 20 мянган иргэн оршин суудаг 4-5 хороо бий. Хэдийгээр манай дүүрэг харахад цэцэрлэг сургуулийн тоо харьцангуй өндөр байдаг ч хүрэлцээний асуудал дутмаг байна. Үүнээс гадна гурван хороо сургуульгүй байгаа. Үүнд 14, 2, 22 дугаар хороо багтдаг. Тиймээс эдгээр хороодын хүүхэд багачуудыг хэрхэн сургууль, цэцэрлэгт хамруулах асуудлаар бид иргэдтэй нээлттэй санал солилцдог. Цэцэрлэгийн тухайд энэ жил улсын болон дүүргийн төсвөөр нийт дөрвөн цэцэрлэгт өргөтгөлийн барилгын ажил хийгдэж байгаа. Энэ өргөтгөлийн барилга зарим нь аравдугаар сард, зарим нь оноос өмнө ашиглалтад орохоор байна. Мөн хуучирсан буюу 50, 59, 10 дугаар цэцэрлэгийг нурааж шинээр барилга барьж байна.

Баянзүрх дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар дөрвөн сургуульд өргөтгөлийн ажил хийгдэж байна. Дээрх өргөтгөлийн гурав нь энэ ондоо багтан ашиглалтад орно. Тухайлбал, Амгалан цогцолбор, Шавь цогцолбор, 111 болон 53 дугаар сургуульд өргөтгөлийн ажил ид өрнөж байна.

-Тээврийн товчооны орчимд байрлах хуучирсан 90 дүгээр бага сургууль энэ хичээлийн жилд шинэ байранд орох болов уу?

-Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хороо буюу Тээврийн товчооны орчимд 126 дугаар сургууль бий. Тус сургуулийн барилгын ажил удаашралтай улмаас арваннэгдүгээр хорооны хүүхдүүд дөрвөн жил шинэ сургуулиа хүлээж байна. Гэхдээ энэ аравдугаар сар гэхэд бид царцсан сургуулийг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр тус хорооны хүүхэд багачууд тухтай, орчинд боловсрол эзэмших нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, 90 дүгээр сургуулийн сурагчид маань шинэ сургууль ашиглалтад орлоо л бол шууд 126 дугаар сургуульдаа хамрагдах юм. 126 дугаар сургууль нь бага, дунд, ахлах бүлэгтэй, нийтдээ 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай.

-Баянзүрх дүүрэгт гурван ээлжээр хичээллэж буй хичнээн сургууль байгаа юм бол. Гурван ээлжээр хичээллэж буй байдлыг арилгахын тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Гурван ээлжээр хичээллэдэг байдлыг арилгахын тулд нэлээд анхаарч ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд 133, 21, Амгалан цогцолбор сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг. Бид өнөөдрийн байдлаар 133 дугаар сургуулийн түрээсийн асуудлыг шийдвэрлэсэн. Ингэснээр тус сургуулийн хүүхдүүд 25 дугаар хороонд хичээллэнэ. Мөн 21 дүгээр сургууль аравдугаар сард бүрэн ашиглалтад орох бол, “Амгалан” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга арваннэгдүгээр сард ашиглалтад орно гэж тооцоолж байна.

44 дүгээр сургуульд өргөтгөл хийгдэх ёстой байсан боловч барилгын ажил удаашралтай байгаа. Иймээс түрээсийн байрыг олж хичээл явуулахаар болсон. Тэгэхээр энэ хичээлийн жилд Баянзүрх дүүрэг гурван ээлжээр хичээллэх сургуульгүй болох ёстой.

-Сургуулийн гадна талбай хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой байдаг шүү дээ. Үүнд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Баянзүрх дүүргээс энэ оны хавар дүүргийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон дүүргийн Тамгын газрын хэлтсүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, төрийн өмчит сургууль цэцэрлэгүүдэд шалгалт хийсэн. Ялангуяа тоглоомын талбай, сургууль цэцэрлэгийн орчинд шалгалт хийж илэрсэн зөрчлийг засах үүрэг өгсөн. Энэ дагуу дүүргийн холбогдох хэлтэстэй хамтраад сургуулийн орчинд хяналт шалгалтыг хийгээд тухайн сургуулийг орчинд бүх байршлын судалгааг хийсэн. Тэр судалгааг бид нар Нийслэлийн авто замын газар хүргүүлээд судалгааны дагуу дүүргийн сургуулиудын ойр орчимд хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээг хийж өгөөч ээ гэсэн хүсэлтийг явуулсан байж байгаа. Одоогоор Сонгинохайрхан дүүрэгт хийгдээд явж байгаа сураг байна. Удахгүй Баянзүрх дүүрэгт хийгдэх байх.

ЗЦГ-ын гүүрэн гарцны нэвтрэх хөдөлгөөний эхний хэсгийг 09 сарын 15-ны өдөр нээнэ гэв
ЗЦГ-ын гүүрэн гарцны нэвтрэх хөдөлгөөний эхний хэсгийг 09 сарын 15-ны өдөр нээнэ гэв
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​