fbpx Ц.Нямдорж сайдын “Лексус 570” автомашин дипломат сүлжээгээр орж ирсэн үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 34 секунд

Ц.Нямдорж сайдын “Лексус 570” автомашин дипломат сүлжээгээр орж ирсэн үү

Одоогоос жил гаруйн өмнө буюу 2018 оны нэгдүгээр сард ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг 360 сая төгрөгийн үнэтэй 2018 оны лексус 570 автомашин унаад тансаглалаа хэмээх шүүмжлэл өндрөө авсан юм. Тухайн үед сайд “Саяхан манай яамныхан хуучин машинуудыг  зохицуулалт хийж, шинэ машин авсан нь үнэн шүү. 0101 УБҮ улсын дугаартай “Лексус 570” машиныг би унадаг нь үнэн” хэмээн тайлбарласнаар асуудал намжиж байв. Тэгвэл энэ удаад тус машины дуулиан дахин дэгдэж эхлээд байна. Тодруулбал, Ц.Нямдорж сайдын хөлөглөж байсан 360 сая төгрөгийн үнэтэй “Лексус 570” маркийн автомашин нь дипломат хар тамхины сүлжээгээр орж ирсэн гэх мэдээлэл баримт сэлттэйгээ цацагдаад байгаа юм. 

-360 САЯЫН ҮНЭТЭЙ “ЛЕКСУС 570” МАШИН ХЭРХЭН Ц.НЯМДОРЖ САЙДЫНХ БОЛЖ БАЙВ-

Ц.Нямдорж сайдын унаж байсан “Lexus 570” маркийн автомашиныг ОХУ-аас Түдгэний Мөнхбат гэх хүн 2017 оны арваннэгдүгээр сарын 24-ны өдөр “Лотус Голд Майнинг” ХХК-ийн нэрээр худалдан авч Монголд оруулж иржээ. Ингэхдээ хоёр улсын хил гаалиар дипломат хөнгөлөлттэйгээр хөлөөр нь оруулж ирсэн байдаг аж.

Монголд оруулж ирээд улмаар “ШШГЕГ-ын албан хэрэгцээнд туулах чадвар сайтай машин нийлүүлэх тухай” хоёр талын гэрээ байгуулж, 360 сая төгрөгөөр худалдсан байна. Ингээд 2018 оны цоо шинэ загварын Lexus 570 автомашин  гялгар ууттайгаа Ц.Нямдорж сайдын гар дээр очиж байжээ.  

Тэгвэл Т.Мөнхбат гэх хүн Ц.Нямдорж болон түүний хүү Н.Анхбаяртай ямар холбоотой вэ. Үүнийг тодруулбал, Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр нь Гадаад Харилцааны Яамны Төрийн Захиргаа, Удирдлагын Газрын даргаар ажиллаж байгаад 2019 оны дөрөвдүгээр сараас Монгол Улсаас Австри улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон.

Тэрээр Гадаад Харилцааны Яамны Төрийн Захиргаа, Удирдлагын Газрын даргаар ажиллаж байхдаа Түдгэний Мөнхбатыг 2017 оны аравдугаар сарын 11-нд Улаан-Үд хот дахь Ерөнхий консулын газрын худалааны төлөөлөгчөөр томилуулжээ.

Ийнхүү Т.Мөнхбат нь худалдааны зөвлөхөөр томилогдсоноосоо сарын дараа буюу дээр өгүүлсэнчлэн 2017 оны арваннэгдүгээр сарын 24-ны өдөр “Лексус 570” автомашиныг ОХУ-аас худалдан авч байж.

-Т.МӨНХБАТ “ЛЕКСУС 570” АВТОМАШИНЫГ ОРУУЛЖ ИРЭХИЙН ТУЛД ГААЛЬ ДЭЭР “ДИПЛОМАТ ХӨНГӨЛӨЛТ” ЭДЭЛЖЭЭ-

Тэрээр Ц.Нямдорж сайдын автомашиныг Монголд оруулж ирэхийн тулд хил гааль дээр дипломат хөнгөлөлт эдэлжээ. “Мэдэгдэл: ОХУ-ын Улаан-Үд хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын Худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн атташе Түдэнгийн Мөнхбатад холбогдох автомашиныг ОХУ-аас гадагш экспортлоход гаалийн бүрдүүлэлт хийх хүсэлт гаргасан. Уг машиныг Буриад улсын Кяхта шалган нэвтрүүлэх боомтоор дамжуулан ОХУ-аас гарган Монгол руу тээвэрлэх болно” гэжээ.

ОХУ-аас Монгол улс руу автомашин нэвтрүүлэх мэдэгдэл

-ОХУ-ААС Ц.НЯМДОРЖ САЙДАД АВТОМАШИН ОРУУЛЖ ИРЖ ӨГСӨН Т.МӨНХБАТ ХАР ТАМХИ ЗӨӨВӨРЛӨСӨН ХЭРГЭЭР ГЕРМАНД ХОРИГДОЖ БАЙНА-

Өнгөрөгч зургадугаар сард манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Турк улсын Станбул хот дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, түүний жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг геройн буюу хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын хил дээр саатуулагдсан тухай мэдээлэгдэж багагүй шуугиан дэгдээсэн. Гэтэл уг хэргийн араас ГХЯ-ны нуун дарж байсан бас нэг хэрэг олон нийтэд ил болсон билээ.

Тодруулбал, 2018 оны арванхоёрдугаар сарын 17-нд Улаан-Үдийн Ерөнхий консулын газарт худалдааны атташегаар ажиллаж байсан Түдгэний Мөнхбат түүний жолооч болох Эрдэнэбаатарын Оргил гэх хоёр хүн Чех улсаас ХБНГУ руу орох гэж яваад хил дээр саатуулагдсан байдаг. Хууль хяналтынхан тэдний унаж явсан дипломат дугаартай /089D93 77/ машинаас мансууруулах үйлчилгээтэй их хэмжээний эм, эмийн бэлдмэл олсон байдаг. Одоо энэ хоёр эрхэм Германы Дрездэн, Гөрлитз хотын шоронд тус тусдаа хоригдож байгаа юм.  

Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг нь өнгөрөгч долоо хоногт болсон. Энэ долоо хоногт үргэлжлэх юм. Тэднийг ХБНГУ руу эм, эмийн бэлдмэл (600 мянган еврогийн үнэтэй 150 мянган ширхэг мансууруулах эм, эмийн бэлдмэл) хууль бусаар оруулахыг завдсан, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа билээ. Ийнхүү Ц.Нямдорж сайдын “Лексус 570” автомашиныг ОХУ-аас оруулж ирсэн Т.Мөнхбатыг "Монгол Улсын дипломат албанд ямар ч хамааралгүй хүн” хэмээн Монгол Улсын ГХЯ-наас Германы Гадаад хэргийн яаманд мэдэгдсэн байна.

,Эх сурвалж: isee.mn 

	 		 Олны анхаарал татсан, мартагдах шахсан хэргүүдийн хувь заяаг удахгүй шийдэх нь
Олны анхаарал татсан, мартагдах шахсан хэргүүдийн хувь заяаг удахгүй шийдэх нь
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​