fbpx Хорт хавдартай хүмүүст итгэл бэлэглэх “Өндгөн толгойт”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
4 минут 37 секунд

Хорт хавдартай хүмүүст итгэл бэлэглэх “Өндгөн толгойт”

Б.ДОЛЖИН

+17 инээдмийн цувралаараа кино урлагийн ертөнцөд шинэ өнгө төрхийг бий болгосон уран бүтээлчид бол Эмоци продакшны жүжигчин У.Цогтбаяр,  Маск продакшны жүжигчин Г.Лхагвацэрэн  буюу  Цогтоо, Жижгээ хоёр билээ. Тэд Кино урлагийн дээд сургуульд анх танилцснаас хойш хамтдаа уран бүтээл хийж байгаа. Тэгвэл  өөрсдийн бодит амьдралаас сэдэвлэсэн “Өндгөн толгойт” уран сайхны киноны нээлтээ өчигдөр “Өргөө” кино театрын төв салбарт хийлээ. Тэдний бие даасан хоёр дахь уран бүтээл болох “Өндгөн толгойт” нь өнөөгийн Монголд тулгамдаад байгаа элэгний хорт хавдрын асуудлыг хөндөж, энэ өвчнөөр шаналж байгаа хүмүүст өвчнөө ялахад нь дэм болж, урам өгөх юм.  Кино Жижгээ, Цогтоо хоёр танилцан ах дүү болж хамтран уран бүтээл хийж буйгаар эхэлнэ. Жүжигчний карьер нь дөнгөж эхэлж байхад Жижгээ хорт хавдар тусаж хүнд цохилтод оров. Цогтоо ахдаа туслахын тулд өөрийн чадах бүх аргаа хэрэглэнэ. Жижгээ өвчинтэйгээ тэмцэж донор хайх бөгөөд хамаатны ах Нямбууг донороо болгохоор сонгосноор ээдрээтэй асуудлуутай тулгарч киноны үйл явдал өрнөнө.

“Өндгөн Толгойт” УСК нь амьдралд бууж өгөхгүй байх урам зоригийг өгнө

Хамаатны ах Нямбуугийн дүрийг Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагай бүтээжээ. Тэрээр “Би Нямбуу гэх хөдөөгийн залуугийн дүрийг бүтээсэн. Сайхан сэтгэлтэй хүн олон байдгийг энэ дүрээрээ харуулахыг хичээлээ. Миний энэ удаагийн дүр өмнөх дүрүүдээс тэс өөр. “Өндгөн Толгойт” УСК нь амьдралд тэмцэх, бууж өгөхгүй байх гэсэн урам зоригийг олон хүнд өгөх болно” гэсэн юм. Киног “100 жилийн эморол” УСК–ны найруулагчаар ажиллахаас гадна хэд хэдэн кинонд тоглож байсан туршлагатай “F” студийн найруулагч Ц.Амартүвшин найруулжээ. Өмнө нь Цогтоо, Жижгээтэй  “Параллель” ертөнц, “Bad angel” кинон дээр хамтарч ажиллаж байсан тэрээр“Бидэнд мэргэжлийн талаас зөвлөгөө өгч, кино  зураг авах нөхцөл бололцоогоор хангаж өгсөн Хавдар судлалын үндэсний төвийн эмч, ажилтан нартаа баярлалаа. Мөн “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай Цогтоо, Жижгээ хоёрын дүр дээр хүч нэмж орж ирсэн нь нүдээ олсон зөв сонголт байсан. Кинонд орсон эмэгтэй жүжигчдийн хувьд ихэнх нь шинэ залуу жүжигчин” гэлээ.

“Кино гарч эхэлсэн цагаасаа үзэгчээр дүүрэн байна”

Жүжигчин Жижгээ “Кино зохиолын анхны санааг “F” студийн найруулагч Ц.Амартүвшин, Цогтоо бид гурав гаргаад +17 цуврал дээр ажиллаж байсан Г.Анхбаярт захиалга өгч зохиолоо бичүүлсэн. Кино нээлтэд олон үзэгч, дэмжигч ирж төсөөлснөөс ч илүү өргөн болж байна. Уран бүтээлчид кинондоо сэтгэл хангалуун байгаа. Одоо үзэгчид хэрхэн хүлээж авахыг тэсэн ядан хүлээж байна” гэсэн юм. Харин У.Цогтбаяр буюу Цогтоо “Манай улс элэгний хорт хавдарын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлж байна. Энэ хорт хавдарын хагалгааг Монголдоо амжилттай хийгээд 10 гаруй жилд болж байгаа гэдгийг судалж мэдсэн.  Зохиолоо бичихээсээ өмнө ХӨСҮТ- ийн эмч нартай уулзсан. Зураг авалт хийхэд хагалгаа хийдэг эмч нар нь хамт байсан. Кино өглөө гарч эхэлсэн цагаасаа үзэгчээр дүүрэн байна. Нээлтээ хийхээсээ өмнө хүмүүсээс эерэг сэтгэгдэл сонсчихсон болохоор өөрсдөдөө итгэлтэй байна” гэж ярилаа. Монголд химийн эмчилгээ хийлгэж байгаа олон хүн бий. Харамсалтай нь химийн эмчилгээ хийлгэхээр үс унаж халзардаг. Тиймээс тэд киногоо“Өндгөн толгойт” гэж нэрлэжээ. Тэдний өмнөх дэлгэцийн бүтээл “Bad Angel” УСК энэ жилийн кино фестивальд өрсөлдсөнөөс гадна сүүлийн хоёр жилд хийгдсэн монгол кинонуудаас үзэлтээрээ гуравт шалгарч, цаашлаад Япон, БНСУ-д амьдарч байгаа монголчуудад хүрсэн. Тэгвэл хоёр дахь уран бүтээлд нь үзэгчид сэтгэл хангалуун байгаа агаад залуу уран бүтээлчид эерэг сэтгэдлүүдэд дарагдаж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn

НЭМҮТ: Халдварт бус өвчнөөс өөрсдийгөө хэрхэн сэргийлж чадах вэ?
НЭМҮТ: Халдварт бус өвчнөөс өөрсдийгөө хэрхэн сэргийлж чадах вэ?
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​