fbpx УИХ-ын гишүүдийг суудалтай нь үлдээх зохицуулалт "эцэг" хуулийн шинэчлэлийг нураах эрсдэлтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 3 секунд

УИХ-ын гишүүдийг суудалтай нь үлдээх зохицуулалт “эцэг“ хуулийн шинэчлэлийг нураах эрсдэлтэй

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт орох нь тодорхой болжээ. 

Ерөнхийлөгчийн зүгээс энэ заалттай уялдах тухайлсан санал гаргаагүй. Харин УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд “УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд гишүүнээс нь эгүүлэн татах шийдвэрийг УИХ-аас гаргана” гэсэн заалт хэлэлцүүлгийн шатанд “тунасан” тухай бүлгийн дарга нь хэллээ. АН-ын зүгээс “Ард түмний засаглах эрхийг хангах, парламентын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тусгах” гэсэн шаардлага тавьж байгаа. Аль аль нь хүсэл байгаа учир Зөвшилцлийн ажлын хэсэг энэ заалт дээр “зовлон” үзэхгүй. Гэвч эл заалт Үндсэн хуулийн том маргааны эхлэл болох үндэстэй.

1992 оноос хойш мөрдөж ирсэн Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэсэн заалт бий. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төслөөр бол парламентын гишүүнийг гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эгүүлэн татах агуулга бий. Өмнөх заалтаас ялгаатай нь “Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна”  гэсэн хэсгийг хасахаар болжээ. Ингэснээр гишүүнийг гэмт хэрэгт холбогдсоныг прокурор нотолж яллагдагчаар татсан тохиолдолд УИХ хэлэлцэнэ гэсэн үг. Энэ тохиолдолд прокурор “тодорч”, шүүгч “бүдгэрэх” үйл явц өрнөх болохоос чанарын хувьд өмнөхөөс нэг их ялгарахгүй заалт. Дан ганц УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд хулгайч, худалч, ёс зүйгүй гишүүдийг даатгадаг хэлбэрийг өөрчлөөгүй нөхцөлд өмнөх үйл явдал давтагдана л гэсэн үг. Гэмт хэрэгтэн, ЖДҮ-чин гишүүдээ аваад үлдсэн муу жишээ халуунаараа байхад ийм заалт санал болгох нь олон нийтийн дургүйцлийг хүргэж хоёрдугаар хэлэлцүүлэгт “гал” дуудаж мэдэх юм. Гишүүнээ эгүүлэн татдаг болох сонгогчдын хүсэлтийг үл хайхарч төслийн гадна үлдээхээр санаархаж буй нь ч иргэдийн дургүйцлийг даамжруулж Үндсэн хуулийн өөрчлөлтөө нураах ёр дуудаж ч магад.

Харин АН эрх баригчдын алдааг мэдэрч олон нийтийн хүсэлтийг улс төрийн оноо болгохоор зорьж буй. Тэд “Ард түмний засаглах эрхийг хангах, парламентын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор” гэж тодотгосон нь сонгогчдын саналаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлийг эцэг хуульд тусгаж, парламентын гишүүдийг сонгогчдынхоо өмнө ичих нүүр, эмээх сэдэлтэй болгох талаар санаа тавьж байгааг илэрхийлжээ. Маргаан үүсэх гол үндэслэл эл ялгарал дээр буй. Үүнээс үүдэж хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад энэ заалт дээр маргаан үүсэх нь лавтай байна. АН-ын энэ хувилбарыг хүлээж авах эсэхээс шалтгаалж маргаан үргэлжлэх учиртай. Хэрэв АН-ын “санаа зовнил”-ыг тусгахаар бол ямар байдлаар найруулах вэ гэдэг бас нэгэн чухал хэлэлцүүлэг өрнүүлнэ.

АН-ын "холимог" хувилбарыг сонгож МАН-ын саналыг шигтгэх магадлал өндөр

Үндсэн хуулийг олон улсын жишигт хүргэх хүрээнд бусад орнууд энэ заалтыг үндсэн хуульдаа хэрхэн тусгасныг товч дурдвал сонирхол татна. Иргэдийн нийтлэг эрх ашгийг төлөөлж сонгогдсон этгээдийг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө сонгогчдын саналаар эгүүлэн татах ойлголтыг бүр XIX зууны сүүлчээр Швейцар, АНУ зэрэг орон хуульчилжээ. Харин 1990 оноос бусад орон үндсэн хуульдаа тусгаж эхэлсэн байна. Дэлхийн 220 орноос 17 улс л гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Үндсэн хуульдаа тусгасан бол бусад нь парламентын биеэ даасан байдлыг хангах үүднээс гэсэн тайлбартайгаар гишүүнийг эгүүлэн татах заалтыг хуульдаа тусгаагүй байдаг аж. Зарим орон гишүүнийг эгүүлэн татахыг хориглосон заалтыг зориуд үндсэн хуульдаа оруулсан нь ч бий. Тухайлбал ХБНГУ Бундестагийн гишүүнийг сонгогчдыг төлөөлөөд зогсохгүй нийт ард түмнийг төлөөлөх чөлөөт мандатын статустай гэж үздэг учир өөрөө өргөдлөө гаргах, нас барснаас бусад тохиолдолд бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхийг хориглосон заалттай. Манай улсын хувьд ч чөлөөт мандаттай ангилалд хамаардаг бөгөөд Үндсэн хуульдаа ийм агуулгыг шингээсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлд “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээн заасан нь ХБНГУ хийгээд бусад олон орны нэгэн адил зөвхөн сонгогчид үйлчилдэг захирагдмал мандатыг халж чөлөөт мандаттай ангилалд багтсаныг илэрхийлж байна. Олон улсын жишиг, онолын ухагдахууныг баримталж гишүүнийг сонгогчдын саналаар эгүүлэн татахыг Үндсэн хуульд тусгавал дээрх заалтыг өөрчлөх бас нэг маргааныг “сэдрээх” тул ингэсгээд орхисон нь зөв биз. Тэгээд ч улстөрчийн ёс суртахуун дорой, хувь гишүүний попролт ихтэй манай орны хувьд парламентын ардчилал өндөр хөгжсөн орны жишигтэй барьцах нь үүл дагаж газар баримжаалахтай дүйх буй за. Тиймээс л гишүүний ёс зүй, парламентын хариуцлагыг нэмэх үүднээс эгүүлэн татах үндэслэлийг “эцэг” хуулиар баталгаажуулахыг нийтээр хүсэж буй.

Олон нийтийн хүсэлтийг биелүүлэхийн тулд гишүүнийг эгүүлэн татах заалтаа Үндсэн хуульд ямар байдлаар тусгах вэ гэдэг нь маргааныг өдөөх гол сэжүүр болох юм. Хуулийн ийм зохицуулалттай орнуудын жишгээс үзвэл парламентын гишүүнийг сонгогчдын саналаар эгүүлэн татахдаа хоёр хэлбэрийг ашигладаг аж. Эхнийх нь сонгогчдын саналаар шууд эгүүлэн татах үйл явц. Тухайн тойргийн болон нийт сонгогчдын тодорхой хувийн гарын үсгийг  цуглуулах болон санал асуулгаар гишүүнийг шууд эгүүлэн татдаг процесс юм. Удаах нь сонгогчдоос гаргасан өргөдөл, санал дээр тулгуурлан парламент болон эрх бүхий байгууллага шийдвэр гаргаж түүнийгээ сонгогчоор дэмжүүлдэг “холимог” хэлбэр юм.
Манай улсын хувьд Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад холимог хэлбэрийг сонгож МАН-ын саналыг шигтгэх магадлал өндөр. Учир нь шууд сонгогчийн саналаар гишүүнийг “сугалдаг” болчихвол улстөржилт хавтгайрч, намаараа талцсан, нийгмийн бухимдал нийтийг хамарсан нөхцөлд парламентын тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй. Сар бүр гишүүнийг эгүүлэн татах давалгаа үүсвэл юун парламентын ардчилал, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх манатай болох биз. Тиймээс хоёрдугаар хэлэлцүүлгийн гол үүрэг “эхийг  нь эцээж, тугалыг нь тураахгүй”гээр долоо хэмжиж нэг огтлох даалгавар болох нь ээ.

П.Батбөх

Засгийн газрын мэдээ

Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журмыг хэлэлцлээ
Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журмыг хэлэлцлээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​