“САУД ГОБИ КОЭЛ ТРАНС” ХХК-НИЙ БАЯНТЭСИЙН УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООВ


Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/367 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны 8 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Баянтэсийн уурхайд газар дээр нь ажиллаж, Сауд гоби коэл транс ХХК нь MV-017038, MV-019036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд хортой нөлөөлж, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй тухай дүгнэлтийг манай газарт ирүүлж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрээр MV-017038, MV-019036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцласан билээ.

Мөн Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран  2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хяналт шалтгалтыг эхлүүлж, MV-017038, MV-019036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулж буй Сауд гоби коэл транс ХХК-ийн Баянтэсийн уурхайн ам, техникүүдийг   лацдаж, 2019 оны 8 дугаар сарын 14-ны өдрөөс үйл ажиллагааг зогсоох тухай Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн актыг хүлээлгэн өглөө.

Мөн  Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д   заасныг үндэслэн уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажлыг холбогдох дүрэм, журам, стандартын дагуу хийж гүйцэтгэн, орон нутагт хүлээлгэн өгөхийг  Сауд гоби коэл трансХХК-ийн удирдлагад үүрэг болгов.

                                   АШИГТ МАЛТМАЛ  ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • ЭХ ОРОНЧ · [107.77.227.177] · 2019/08/16

    Ямар САЙХАН МЭДЭЭ ВЭ


  • AMOU · [105.112.114.0] · 2019/08/15

    Сайн байцгаана уу, миний нэр Карлос Алтанцэцэг, би хүсч байгаа монгол иргэн Дөрвөн өөр хуурамч интернет зээлдүүлэгчдээс хуурч, надад гэрлийг нь үзүүлсэн сайн зээлийн зээлдэгчийн тухай гэрчлэхийн тулд тэд бүгд л надаас зээл авахаа надаар зээлдүүлье ямар ч ашиггүй, эерэг үр дүнд хүрээгүй төлбөр. Би 4000-ийн ойролцоо хэдэн доллар алдсан, хүүхэлдэй.     Нэг өдөр интернетэд явж байхдаа хотын банкнаас зээл авсан над шиг өөр нэг хохирогчийн тухай хуучин бичлэг дээр бүдэрлээ санхүүгийн үйлчилгээ, түүний гэрчлэлийг уншиж дууссаны дараа би үүнийг сүүлчийн удаа шүүхээр шийдэхээр шийдсэн. Би и-мэйлээр дамжуулан өргөдөл гаргаж, 48 цагийн дотор 32,000 долларын зээл авлаа. Би нүдэндээ итгэж чадахгүй байсан, одоо би аз жаргалтай, баян болсон ба ийм зүйлд Бурханд талархаж байна иймэрхүү зээлийн компаниуд хаа сайгүй луйвар хийсээр л байдаг, Би зээл авах шаардлагатай байгаа бүх хүмүүст имэйл хаягаар нь уулзахыг зөвлөж байна (citybankloans10@aol.com), тэд хэзээ ч таныг алдахгүй, таны амьдрал миний адил өөрчлөгдөнө. Өнөөдөр (citybankloans10@aol.com) хурдан холбоо барьж, тэднээс зээлээ аваарай. Аюулгүй, адислаг байгаарай