Агнасан арслангийнхаа дэргэд үнсэлцсэн зургаа авахуулсан хосыг шүүмжлэв


Өмнөд Африкийн “Legelela Safaris” байгууллагын зохион байгуулдаг аяллын хөтөлбөрийн дагуу Канадын нэгэн хос арслан агнажээ. Тэд агнасан ангийнхаа хажууд үнсэлцэж буй зургаа цахим сүлжээнд нийтэлсэн нь маш олон хүний дургүйцлийг төрүүлж, хурц шүүмжлэлд өртсөн байна.

Тэд энэхүү зургаа “Калахаригийн халуунд маш том ажил амжууллаа. Аварга том арслан” гэх тайлбартайгаар нийтэлжээ.

Үүнээс гадна “Legelela Safaris” байгууллага өөрийн вэб хуудастаа үйлчлүүлэгчид нь төрөл бүрийн амьтад агнаж буй бичлэгүүд, агнасан ангийнхаа дэргэд бахархалтай нь аргагүй зогсох үйлчлүүлэгчдийнхээ зураг зэргийг сурталчилгааны зорилгоор нийтэлсэн байгааг цахим сүлжээний хэрэглэгчид ихэд шүүмжилжээ.

Эх сурвалж: TORONTOSUN.COM


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • kkk · [202.179.25.6] · 2019/07/19

    тэгэхгүй өөр яах билээ аймшигтай амьтаныг хороож


  • Зочин · [80.215.172.236] · 2019/07/18

    Chadaj baigaa yumand arga baihgui