ЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 2 -нд УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн албан бичигтээ Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч оролцож саналаа тусгайлан гаргана гэдгээ илэрхийлсэн билээ.  Харин тэр цагаас хойш Ерөнхийлөгчийн тусгайлан гаргах санал нь юу байх бол гэдэг дээр  улс төрийн хүрээнийхний дунд таавар уралдаж байсан. 

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд саналаа УИХ-д хүргүүлжээ. Ерөнхийлөгчийн  УИХ-д хүргүүлээд буй санал гэвэл:

1. Одоо байгаа УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгож нэмэгдүүлэх

2. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох

3. УИХ-ын 108 гишүүнийн 54-ийг нь мажоритар буюу өнөөгийн сонгуулийн системээр, гэхдээ улсаараа нэг тойрог болгож сонгох. Харин үлдсэн 54-ийг нь пропорцианаль буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгож байх.

4. Нам байгуулах доод босгыг нэмэгдүүлж  10 мянган хүн болгох, үүнийг Үндсэн хуульд тусгахаар Ерөнхийлөгч санал хүргүүлсэн байна. Сануулахад одоо улс төрийн нам байгуулах босго 800 хүн байгаа билээ. 

5. Түүнчлэн   улс төрийн намуудыг үл хөдлөх хөрөнгөтэй байхыг Үндсэн хуулиар хориглох саналыг Ерөнхийлөгч гаргажээ. 

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн алба, газар, газрын хэвлийн баялаг, баялгийн тэгш хуваарилалт зэрэг сэдвээр тус бүрд нь тодорхой саналуудыг хүргүүлжээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [202.9.45.11] · 2019/08/11

    demii balai ym yarixaas tsaashgvi eniig songoson xvmvvs ichdeg bxdaa zailuul


  • Зочин · [192.82.65.160] · 2019/08/06

    Үл хөдлөх хөрөнгө яахав. Намуудад Улсын төсвөөс нэгч төгрөг өгч болохгүй.УИХ-ын гишүүдийн суудлын тоогоор мөнгө өгч байна Үүнийг болиулах шаардлагатай


  • иргэн · [202.179.31.88] · 2019/08/06

    Тал нь хурлаа тасладаг 76-г 108 болговол хурлаа тасалдаг гишүүдийн тоо л улам олон болох байхдаа. Шудрага, ёс зүйтэй 51 хүн байхад хангалттай биш үү.


  • Зочин · [182.160.39.219] · 2019/08/01

    76 гишүүн дэндүү олон байхад тоог нь цөөрүүлэх байтал олон болгох гэж байгаа нь чарай дэндсэн хэрэг Хууль болоод а мьдралын наад захын мэдлэггүй байж цэцэрхэж хэрэлдэж уралцахаас өөр юу гийгүүлсэн юм бэ Өөрсөддөө зориулж татварийн өршөөлийн хууль гэх мэтийг баталсан болоод ямбалаад сууж байгаа улс шүү дээ


  • ГИШУУН · [213.87.128.147] · 2019/07/31

    Их хурлын гишуун банк дампууруулж хулгай хийчихээд Их хуралдаа баатар болсон шиг л даналзаж харагдах юм . Их хурлын гишуун хулгай луйварт холбогдсон бол л гишуунээс тургэн шуурхай тутгэлзуулдэг механизм заавал байх хэрэгтэй тэгэхгуй бол их хурлын гишуун хулгайчын статус яг ижил болчихоод бн


  • Бат · [202.9.43.18] · 2019/07/28

    Одоо нэртэйгээр бүх хүн ИХ гишүүн болохнээ харина цөөл параламентаа 2 танхимтай болго одоо та нар цадсан бол ард түмэн төрөө төвхнүүлеэ та нарыг мөнгө идээд бидэн оймс ч болов хийх байх гэсэн хулгайлж олсон мөнгөө гадаадад хаус авч л байх шигээ уг нь ухаантай хүн энгэхгүй тодорхой бангын орлогогүй бол хаусаар бүх зүйл шийдэхгүй


  • Хуульчсандаг · [66.181.160.51] · 2019/07/27

    Төрийн өндөр албан тушаалтны ажиллах хугацааг заадаг буруу, сайн ажиллаад байвал насаар нь ажиллуулсанч яадаг юмбэ, муу ажиллавал нэг жилийн дараа ч халж хаях хэрэгтэй. Хугацаа заадаг бол би одоо халагдах болох нь гэж халагдахын мөмнө хариуцлагагүй загнана шүү дээ


  • Сахьяа · [66.181.160.51] · 2019/07/27

    76 нь хуралдаж чадахгүй байыж 108 г хуралдуулдагч ёстой нохойн озгой байхрдаа 51 байвал таарна. Хуралд суудаггүй хүмүүсийг сул цалинжуулж хэрэггүй биз дээ???? Парламент 2 танхимтай болсон цагт хууль хэрэгжиж эхлэнэ дээ


  • Бат · [202.9.42.138] · 2019/07/23

    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо


  • Зочин · [202.131.227.178] · 2019/07/23

    76-н тоог цөөл. хангамжийг нь багасгаж багадуул. улсын төлөө морь мал нохой мэт зүтгэнэ гэсэн тул цалингүй ажиллуул. хахууль авбал шууд заазанд оруул. хатуу байлгүй бол болохгүй нь энэ 76 шулмас чөтгөр


  • turuu · [202.55.191.205] · 2019/07/23

    ard tumniig arail doromjilj bna. 76 gishuun ch ihdene 21 aimagtaa, niisleldee 1 gishvvn. niit 22 gishuuntei bgaad boloo. hugatsaag 4 jil bolgowol hen yu hiij bga ni ard tvmen medene shvvne. 108 gishvvn 5 jil hen yu hiisengee yaaj medhiin 76gaa diilehgvi baij arail bna battulga erunhiilugchuu .


  • Зочин · [112.72.15.78] · 2019/07/22

    Ерөнхийлөгчийн санал жаахан логик муутай санал байнаа. Гишүүдийн тоог 108 гэдэг бол 100 ямаанд 60 ухна тэгээд албад нь нэмэгдэхээр нөгөө л дээсүүлийн тоог хуулиар бий болгож, ард түмний ядуурлыг бүр ихдүүлж байгаа хэрэг. Хугацаа 5 жил гэдэг бол бас буруу тоо. Ганцхан төрийн залгамж чанарыг сайжруулах, Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх, поркурорын хяналтын байгууллагуудын эрх, үүргийн ялгааг сайн тодруулж өгөх хэрэгтэй. Намын тухайд одоо бараг гишүүнчлэлийн тоо чухал биш. гишүүн гээд намынхаа гишүүнд санал өгч дэмждэг бараг ховор. Албан тушаал хашсан түүнийг дагасан хэд хэдхэн хүн л дэндүү намчирхдаг байх. Ард олны нийт масс намчихдагаа байсан шүү.


  • иргэн · [202.21.115.126] · 2019/07/22

    Баттулга ард түмний итгэлийг ингэж эвдэх хэрэг байхгүй.Хэдхэн хүний эрх ашиг тийм чухал юм уу?


  • За тэр улсын өмчийг НИЙТИЙН ӨМЧ гэж нэрлэх нь бүр их аюултай Энэ нь бүрэн утгаараа хэний ч өмч байж болно гэсэн далд утгыг агуулж байна.Тухайлбал бүр Хятад Амерки хүний ч өмч байж болно гэсэн үг


  • Сандаг · [203.91.115.46] · 2019/07/19

    Монголчууд олон толгойтой байх тусмаа улам их хагаралтай болдог. 76 байхдаа эвэлдэггүй тэнэгүүд 108 болчихоороо улам олон фракц болж хэмлэлдэнэ дээ. Дээр нь нөгөө татвар төлөгчдийн хэдэн төг улам олон салаагаар урсах болно


  • zochin · [66.181.170.215] · 2019/07/17

    100 ямаанд 60 ухна байх ямар хэрэгтэй юм болоо идэж ханадаггүй л юм бх да


  • lkhagvaa · [103.80.210.18] · 2019/07/17

    Монголын ард түмэн гурваас дөрвөн сая,бүгд ерөөхийлэгч,гишүүн байж үзье.


  • Багасгах хэрэгтэй · [202.126.88.230] · 2019/07/17

    Улсын Их Хурлын гишуудийн тоог багасгах хэрэгтэй 50 байвал боломжийн харин тоог нэмж хоолны савыг ихэсгэж болохгуй их хурлын гишууд 50 байвал болноо жалга довны их хурлын гишууд хэрэггуй