fbpx Э.Содномжамц: Наадмын тасалбарын үнэ өөрчлөгдөөгүй, урьдынхаараа байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
17 минут 18 секунд

Э.Содномжамц: Наадмын тасалбарын үнэ өөрчлөгдөөгүй, урьдынхаараа байна

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбарыг хэзээ, хаагуур худалдан борлуулах талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Э.Содномжамцаас тодрууллаа.  

-Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тасалбарыг хэзээ, хаагуур, яаж худалдан борлуулах вэ?

-Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон бөхийн барилдааныг үзэх тасалбарыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр (“Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил”) долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд борлуулна. Мөн энэ жилийн нэг онцлог нь долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 2 секц буюу 1200 тасалбарыг цахимаар худалдах төлөвлөгөөтэй байна. Наадмын тасалбарыг цахимаар худалдан борлуулах боломжийн талаар бид нэлээд судалж үзсэн. Интернэт ашигладаггүй хүмүүс, өндөр настнууд тасалбар авч чадахгүй өнгөрөх гэх зэрэг зарим нэг сөрөг үр дагаврууд гарах юм билээ. Гэхдээ бид техник технологийн дэвшлийг ашиглах нь зайлшгүй. 1200 тасалбарыг eservice.ulaanbaatar.mn нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн  порталаар   борлуулах юм.

Урьд жилүүдийн нэгэн адил Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхээ нийт суудлын 50 хувийг ард иргэддээ зориулахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, ард иргэдэд 6000 тасалбар худалдан борлуулна гэсэн үг. Мөн Үндэсний их баяр наадмыг  үзэхээр ирж буй жуулчдад 3000 тасалбар худалдана, үлдсэнийг нь Төрийн байгууллагууд, тэдний урилгаар ирсэн гадаадын хүндтэй зочид төлөөлөгчид болон  Гадаадын Элчин сайдын яамдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагууд төлөөллүүдэд олгоно.  

-Жил жилийн наадмын тасалбарыг хүрэлцээгүй байна, худалдаж авах гэж хэдэн цагаар дугаарлан зогсдог гэсэн шүүмжлэл гардаг. Тасалбарын хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бий юү?

-Үндсэн оршин суугч нь гэхэд 1.4 сая хол давсан хүн амтай Улаанбаатар хотод 12 000 хүний суудалтай ганц Төв цэнгэлдэх хүрээлэн бий. Төв цэнгэлдэхэд наадмын нээлт, хаалт болон бөхийн барилдааныг үзэж сонирхох гэсэн ард иргэдийн зүгээс жилийн жилд гомдол санал гардаг нь үнэн. Олон арван мянган хүн наадмын тасалбар авах хүсэлтэй байдаг. Түүнчлэн дэлхий нийтэд Монголыг таниулах аялал жуулчлалын гол брэнд болсон гэдэг утгаараа монгол наадмыг маань үзэж сонирхохоор маш олон жуулчин хүсэлтээ ирүүлдэг. БОАЯ-ныхан гэхэд л гадаадын жуулчдад зориулж наадмын нээлт, хаалтын 5000 тасалбар олгох хүсэлтээ ирүүлдэг. Гэвч бид Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхээ суудлын тоонд захирагдахаас өөр аргагүй. Аль болох бүхий л боломжит зохион байгуулалтыг хийж байна. Өнгөрсөн жил жуулчдад 2500 тасалбар худалдан борлуулсныг өнөө жил 500-гаар нэмэгдүүлж, 3000-д хүргэлээ. Ер нь цаашид монголчууд бид олон мянган хүний багтаамжтай  томоохон цэнгэлдэх хүрээлэн барих ажлыг л эхлүүлэх шаардлагатай байна.

-Энэ жилийн наадмын тасалбарын үнэ ямар байх вэ?

-Тасалбарын үнийн хувьд сүүлийн 15 жилийн турш явж ирсэн хуучин тарифаараа байна. Тодруулбал, наадмын нээлт, хаалт, бөхийн барилдааныг үзэх багц тасалбар суудлаасаа хамаараад 16 000, 24 000 гэсэн хоёр ангилалтай байгаа. Шадар сайдаар ахлуулсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах  хорооны хурлаар хэлэлцээд наадмын тасалбарын үнийг нэмэхгүй, урьдынхаар нь хэвээр  үлдээх шийдвэрт хүрсэн. Наадмын нээлт, хаалт болон бөхийн барилдааны тасалбарыг дамлан худалдаалах явдал иргэдийн бухимдлыг төрүүлдэг учраас  үүнээс сэргийлэх, зайлсхийх зорилгоор нэг хүнд 2 ширхэг тасалбар л олгохоор зохицуулалт хийж байна.

-Автомашины зөвшөөрлийг хаанаас авах боломжтой вэ?

-Автомашины зөвшөөрлийг мөн адил долдугаар сарын 8-9-нд нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулна. Зөвшөөрөл нь 3000, 10 000 төгрөгийн үнэтэй байна.

Дэлхийд ганц монгол наадмаараа дэнж хотойтол нааддаг нийт монголчууддаа болон бөмбөрцгийн өнцөг булан бүрээс Монгол Улсыг зорин ирсэн нийт жуулчид, зочид төлөөлөгчдөд Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой,Үндэсний их баяр наадмын болон Нийслэлийн 380 жилийн ой мэндийг хамтатган дэвшүүлье. Сайхан наадаарай.

 

ТУЛГАР ТӨРИЙН 2228, ИХ МОНГОЛ УЛСЫН 813, АРДЫН ХУВЬСГАЛЫН 98 ЖИЛИЙН ОЙ,  

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

 

7 дугаар сарын 06. Бямба гараг

09.00-19.00 Урианхай сурын харваа Сурын талбайд

 

7 дугаар сарын 07. Ням гараг

09.00-18.00 Буриад сурын харваа Сурын талбайд

 

7 дугаар сарын 08. Даваа гараг

09.00-19.00 Өсвөр үе, балчир насны хүүхдийн харваа Сурын талбайд

14.00-16.00 “Монгол хүүхдүүд” урлагийн их наадмын нэгдсэн тоглолт Нийслэлийн соёлын төв өргөөнд

 

7 дугаар сарын 09. Мягмар гараг

09.00-19.00 Өсвөр үе, балчир насны хүүхдийн харваа Сурын талбайд

 

7 дугаар сарын 10. Лхагва гараг

08.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт

08.00-22.00 Шагайн харвааны хэсгийн тоглолт Шагайн асарт

08.30-14.30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг Сурын талбайд

10.00-11.00 Төрийн далбааны өдөрт зориулсан Хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаал ЖанжинД.Сүхбаатарын талбайд

10.00-18.00 Монголын сайхан орон шилдэг бүтээлийн үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн хорооныүзэсгэлэнгийн байр

13.00-13.30 Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол Жанжин Д.Сүхбаатарын талбайд

14.00 -18.00 Дээлтэй Монгол наадам Жанжин Д.Сүхбаатарын талбайд

14.00-16.30 Шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт

14.30-20.30 Үндэсний сурын хана харвааны дунд өрөг Сурын талбайд

15.00 ; 18.00 Төрийн хүндэтгэлийн концерт Нийслэлийн Соёлын төв өргөө

20.00 Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол Жанжин Д.Сүхбаатарын талбайд

 

7 дугаар сарын 11. Пүрэв гараг

08.00-11.30 Азарганы уралдаан Хүй долоон худагт

08.00-11.00 Шагайн харвааны хэсгийн тоглолт Шагайн асарт

09.00-17.00 “Хөхүүрийн айраг” наадам Хүй долоон худагт

09.30 Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол

11.00 Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын Төв цэнгэлдэх хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж, Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ. хүрээлэнд

11.10 Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ /тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.40-12.40 Шагайн харвааны нээлт Шагайн асарт

13.00-22.00 Шагайн харвааны хэсгийн тоглолт Шагайн асарт

13.00-17.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

13.00-16.00 Өсвөрийн бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

13.30-14.00 Төрийн өндөрлөгүүд сум тавих уламжлалт ёслол, Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа Сурын талбайд

14.00 Хүй долоо худгийн наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт

14.00-17.00 Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт

14.30-17.30 Үндэсний их сурын хана харвааны адаг өрөг Сурын талбайд

14.00-14.30 Төрийн гурван өндөрлөг шагайн асарт ирж харваа үзэх сум тавих Шагайн асарт

16.20-18.00 Өсвөрийн бөхийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.10-20.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.30-21.30 Үндэсний их сурын хасаа харвааны эхэн өрөг Сурын талбайд

21.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Жанжин Д.Сүхбаатарын талбайд

23.00 Баяр наадмын ёслолын буудлага Жанжин Д.Сүхбаатарын талбайд, Баянхошуу, Маахуур толгой,Дамбадаржаа

 

7 дугаар сарын 12. Баасан гараг

07.00-10.30 Соёолон насны морьдын уралдаан Хүй долоон худагт

07.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг Сурын талбайд

08.00-11.00 Шагайн харвааны хагас шигшээ тоглолт Шагайн асарт

09.00-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

10.00-11.00 Өсвөрийн бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

09.00-17.00 “Хөхүүрийн айраг” наадам Хүй долоон худагт

10.30-12.30 Дааганы уралдаан Хүй долоон худагт

11.20-12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.20-12.40 Өсвөрийн бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.00-14.00 Шагайн харвааны үзүүр, түрүүний тоглолт Шагайн асарт

12.00-14.00 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг Сурын талбайд

14.00-15.30 Шагайн харвааны шөвгийн 8-д үлдсэн баг, харваачдад шагнал гардуулах Шагайн асарт

14.00-14.30 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 16 харваачийн шигшээ харваа Сурын талбайд

14.30-15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.10-15.30 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн Төв цэнгэлдэх хүрээлэнд харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

15.30-16.20 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.20-16.00 Өсвөрийн бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.00-16.40 Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.20-16.40 Өсвөрийн бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.30-17.40 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.40-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

18.30-19.00 Өсвөрийн бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.00-19.20 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.20-19.50 Хүчит бөхийн барилдааны есийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.50-20.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

20.00 Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана. Төв цэнгэлдэх хүрээлэнд

20.10 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд

21.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Жанжин Д.Сүхбаатарын талбайд

 

7 дугаар сарын 13. Бямба гараг

07.00-09.30 Эрлийз дээд насны морьдын уралдаан Хүй долоон худагт

09.00-14.00 Жороо морины тойргийн уралдаан

10.30-12.30 Эрлийз дунд насны морьдын уралдаан

13.00-13.10 Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин уяачдын наадмыг нээнэ.

13.10-13.30 Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/

13.30-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

13.30-15.30 Эрлийз бага насны морьдын уралдаан

14.20-14.30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.

14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

15.20-15.30 Урлагийн тоглолт

15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

16.30-16.40 Урлагийн тоглолт

16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа

17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж шагнал гардуулна.

17.30-18.00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

18.00-18.30 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

18.30-.18.50 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.

18.50-19.00 Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга, Бригадын генерал Х.Батбилэг Уяачдын наадмыг хаана.

 

ТУЛГАР ТӨРИЙН 2228, ИХ МОНГОЛ УЛСЫН 813, АРДЫН ХУВЬСГАЛЫН

98 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН СОЁЛ УРЛАГИЙН ҮЗВЭР,

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

 

Хүй долоон худаг

07 дугаар сарын 10 –нд

12.40-13.10 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт

07 дугаар сарын 11-нд

14.00 -21.00 “Уяачдын наадам”, “Соёлын наадам”

14.00 Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа

14.50-15.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт

16.00-19.00 Холч морьдын уралдаан

07 дугаар сарын 12-нд

07.50-08.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт

08.30-09.00 Шүхрийн спортын буултын үзүүлбэр

10.00-16.00 “Уяачдын наадам”, “Соёлын наадам” / тусгай хөтөлбөрөөр/

07 дугаар сарын 13-нд

10.00-19.00 “Уяачдын наадам”, “Соёлын наадам” / тусгай хөтөлбөрөөр/

 

Жанжин Д.Сүхбаатарын талбай

07 дугаар сарын 10 –нд

14.00-18.00 “Дээлтэй Монгол” наадам

07 дугаар сарын 11-нд

21.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн

07 дугаар сарын 12-нд

21.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн

 

Нийслэлийн соёлын төв өргөө

07 дугаар сарын 10 –нд

15.00; 18.00 Төрийн хүндэтгэлийн концерт

 

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

07 дугаар сарын 08 –нд

14.00 -16.00 “Монголын хүүхдүүд” урлагийн их наадмын нэгдсэн тоглолт

07 дугаар сарын 11-нд

19.00 Морин хуурын чуулгын “Монголын сайхан орон” тоглолт

07 дугаар сарын 13-нд

19.00 “Best of classics pop opera live concert ”

 

Үндэсний урлагийн их театр

07 дугаар сарын 11-15 –нд

18.00 “Дэлхийд гайхагдсан Монгол үндэсний урлаг” тоглолт

 

Түмэн эх чуулга

07 дугаар сарын 10-15 –нд

16.00, 18.00 “Язгуур урлагийн дээжис” тоглолт

 

Нийслэлийн Улаанбаатар чуулга

07 дугаар сарын 11-15 –нд

18.00 “Colors of Mongolia” тоглолт

 

Сөүлийн гудамж

07 дугаар сарын 13-нд

18.00 “Наадам Улаанбаатар-Сөүл” фестиваль

 

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим

07 дугаар сарын 10-15 –нд

10.00-18.00 “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн

 

Монголын уран зургийн галерей

07 дугаар сарын 10-15 –нд

11.00 “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн

 

Монголын үндэсний музей

07 дугаар сарын 10-15 –нд

09.00-18.00 Өөрийн сан хөмрөгөөр үзэсгэлэн гаргана

 

Богд хааны ордон музей

07 дугаар сарын 10-15–нд

09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ. “Даншигийн цуваа” үзэсгэлэн гаргаж язгуур урлагийн тоглолт тоглоно.

 

Чойжин ламын сүм музей

07 дугаар сарын 10-15–нд

09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

 

Үлэг гүрвэлийн төв музей

07 дугаар сарын 10-15–нд

09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ. “Дээлтэй Дино” хөтөлбөр. Дээл өмссөн үзэгчдэд тасалбарын хямдрал, гэр бүлээрээ ирсэн үзэгчдэд “Гэр бүлийн багц”-ын хямдрал үзүүлнэ.

 

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

07 дугаар сарын 10-15–нд

09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.Уран зургийн худалдаа гарна.

07 дугаар сарын 08-13-нд

09.00-18.00 Унгар Монголын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн

 

Уран зургийн галерей

07 дугаар сарын 01-07–нд

09.00-18.00 “Монгол дарханы гайхамшиг” уран дархчуудын үзэсгэлэн

07 дугаар сарын 03-07–нд

09.00-18.00 “Улаан загалмайн нийгэмлэг” гэрэл зургийн үзэсгэлэн

07 дугаар сарын 08-14–нд

09.00-18.00 Наадамтай холбоотой гэрэл зургийн үзэсгэлэн

09.00-18.00 Уран зургийн галерейн алтан сан хөмрөгөөс “Монголын сайхан орон” үзэсгэлэн

07 дугаар сарын 10-15–нд

09.00-18.00 Монголын уран зургийн сан хөмрөгийн үзэсгэлэнгээр үйлчилнэ.

 

Улаанбаатар хотын музей

07 дугаар сарын 10-15–нд

09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

 

Монгол цэргийн музей

07 дугаар сарын 14, 15–нд

09.00-17.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

 

Театрын музей

07 дугаар сарын 10-12–нд

09.00-17.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

 

Үндэсний соёл амралтын хүрээлэн

07 дугаар сарын 11–нд

21.30 “Наадам үдэш” жуулчдад зориулсан үдшийн шоу тоглолт

18.00-03.00 “Наадъя” Электроник бүжгийн хөгжмийн шоу

 

Corporate hotel & convention center

07 дугаар сарын 11–нд

16.00 Уран зураач Г.Гантулга “Бэр цэцэг” уран зургийн үзэсгэлэн

19.00 “Лэжэнд” энтертаймент шоу

Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн гэрээг байгууллаа
Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн гэрээг байгууллаа
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​