fbpx Д.ОЮУНЧИМЭГ: “Яараад яахав дээ” аяны хүрээнд зам тээврийн ослоос гэмтсэн хүний тоо 18.3 хувиар буурсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 18 секунд

Д.ОЮУНЧИМЭГ: “Яараад яахав дээ” аяны хүрээнд зам тээврийн ослоос гэмтсэн хүний тоо 18.3 хувиар буурсан

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Д.Оюунчимэгтэй ярилцлаа.

Улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт 11.6 хувиар буурсан гэх таатай мэдээ сонсогдож байна. Та энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

Цагдаагийн байгууллага 2019 оны эхний хагас жилийн тоон үзүүлэлтүүдээ нэгтгээд олон нийтэд танилцууллаа. Тухайлбал, эхний хагас жилд 297.361 дуудлага мэдээлэл хүлээн авч, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл цаг тутамд 70 дуудлага мэдээлэл хүлээн авсан гэсэн үг. Мөн энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 17 мянга 666 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 33.5 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Гэмт хэргийн гаралт улсын хэмжээнд 11.6 хувиар, нийслэлийн хэмжээнд 19.8 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Цагдаагийн байгууллагаас маш олон аян, арга хэмжээг зохион байгуулсаны үр дүн хэрхэн гарч байгаа вэ?

Цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийт рүү чиглэсэн аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, мэдээлэл ойлголт өгөх зорилгоор тогтмол зорилтот аянуудыг зохион байгуулсаар ирсэн. Жишээ нь он гарсаар уураа тэвчиж, ойлголцох “Нэг Хором”, хүүхдийн хүмүүжил, хамгааллын “Зөв тусгал”, хүүхдийг зам тээврийн хөдөлгөөнд зөв тээвэрлэх “Бяцхан зорчигч”, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Яараад яахав дээ” гэсэн аянуудыг зохион байгуулаад явж байна. Эдгээр аян, нэгдсэн акцууд нь эхнээсээ үр дүнгээ өгч  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4210 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар буурсан дүн гарсан. Хулгайлах гэмт хэрэг 35.1 хувиар буурсан байлаа. Дээрх тоон үзүүлэлтээс гадна иргэд, олон нийтийн зүгээс урьдчилан сэргийлэх чиглэлийн аливаа аяныг дэмжих, ойлгох хандлага нь нэмэгдсэн бөгөөд өөрт хэрэгтэй зөв, хэрэгтэй мэдээ мэдээллийг авч, хэрэглэж сурсан байна. 

Arslan.mn

Гарч байгаа гэмт хэрэг ер нь ямар өдрүүдэд ихэвчлэн үйлдэгддэг вэ? 

Статистик тоон мэдээллээс харахад нийт гэмт хэргийн 75 хувь нь ажлын өдрүүдэд, үйлдэгддэг. Эдгээр өдрүүдэд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн дийлэнхи хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Харин 29.4 хувь нь шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж байна. 

2018 оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн илрүүлэлт 35.3 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна. Мөн гэмт хэргийн улмаас хохирсон нийт хохирлын 25.9 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулж, 70 хувь өссөн үзүүлэлттэй байна. Энэ бүхнээс харахад зохион байгуулж буй ажлууд үр дүнгээ өгч байгаа нь харагдаж байна.

Дээр дурдсан томоохон аяны нэг болох “Яараад яахав дээ” яг одоо өрнөж байна.  Энэ хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар. 

“Яараад яахав дээ” аяны хүрээнд хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн замуудад сэрэмжлүүлэх мэдээллийн том самбаруудыг байршуулж, видео контент, шторкуудыг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж ажиллаж байна. Уг аяныг олны танил хүмүүс дэмжин оролцож байгаа. Ялангуяа иргэд аянг маань маш эерэгээр хүлээж авч байгаад баяртай байна.

Цагдаагийн байгууллагаас тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор аян, хөдөлгөөн, нэгдсэн арга хэмжээнүүдийг тодорхой хугацаанд зохион байгуулаад болсон гэлгүй ард иргэдэд сэдэл, сэрэмжлүүлэг мэдээлэл, нөлөөлөл өгөх чиглэлийг илүү баримталж ажиллаж байна. “Яараад яахав дээ” аяныг Оюу толгой ХК,  Мобиком корпораци, Таван богд ХК, Петровис ХК, АПУ ХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа дэмжиж хамтран  ажиллаж байна.  

Зам тээврийн ослоос болж жид 500 гаруй хүн амь насаа алдаж байна гэж ТЦА-аас мэдээллэж байсан. Шалтгаан нөхцөл нь юу вэ?

“Яараад яахав дээ” аяныг нэг сарын хугацаатай өрнүүлж байгаагийн гол зорилго нь жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, зам тээврийн ослыг бууруулах юм. Учир нь 2018 онд улсын хэмжээнд зам тээврийн осол, гэмтлийн 29 мянга орчим дуудлага ирсэнээс 500 гаруй иргэн амь насаа алдаж, 3000 гаруй иргэн хөнгөн, хүнд, хүндэвтэр хэлбэрээр гэмтсэн байдаг. Үүний 70 орчим хувь нь дулааны улирал буюу аялал зугаалга, амралт эхэлсэн эдгээр цагт үйлдэгддэг. Тиймээс бид энэ тоон үзүүлэлт дээр дүн шинжилгээ хийж,  зохих арга хэмжээг авч ажиллаж байна.

Дулааны улиралд гарах осол, аваарууд дийлэнх нь хөдөө орон нутгийн замд гарч байна. “Яараад яахав дээ” арга хэмжээ эхэлсэнээс хойш улсын хэмжээнд зургадугаар сарын 15-аас 28-ны бдрийн байдлаар өмнөх саруудаас дуудлага, мэдээлэл 11.4 хувиар, гэмтсэн хүний тоо 18.3 хувиар буурсан нааштай тоон мэдээлэл байна. Ер нь зам тээврийн ослын 97.7 хувь нь жолоочийн буруугаас үүдэн гарч байгаа учраас өөрт тохиолдоогүй бол хол мэт санадаг энэ үзлээ халж, хаях нь хамгийн чухал байна.

Ярилцсанд баярлалаа.

Баярлалаа.

 ШАВЬТАЙГАА ДЭЛГЭЦИЙГ ЧИМЖ ЯВАА БҮСГҮЙ
ШАВЬТАЙГАА ДЭЛГЭЦИЙГ ЧИМЖ ЯВАА БҮСГҮЙ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​