fbpx Мэргэжлийн хяналтынхан “Экоконстракшн”-ы ичгүүргүй үйлдлүүдийн хаагуур өнгөрөөд байна вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 29 секунд

Мэргэжлийн хяналтынхан “Экоконстракшн”-ы ичгүүргүй үйлдлүүдийн хаагуур өнгөрөөд байна вэ

-Чанаргүй барилгаараа алдартай “Эко”-гийн С.Нямдаваатай халаас нэгтэй төрийн албан хаагчид хэн бэ-

Иргэдийн хямд үнийн сонголт, орон сууцны хэрэглээгээр наадагч “чанаргүй” барилгыг угсрагч “Экоконстракшн” ХХК Самдан овогтой Баярсайхан, Самдан овогтой Нямдаваа нарын нэр дээр байдаг.

Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард Нийслэлчүүдийн амь насанд заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн тухайг бид өмнөх нийтлэлдээ дурдаж байсан.

Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Баянмонгол хороолол, Саруул хорооллын оршин суугчид үерийн гамшигт амь нас, эд хөрөнгөөрөө шууд хохирох аюул үүсэх байсан гэсэн үг. Тиймээс л арга заль нь нарийссан С.Нямдаваагийн барилга барих, эхлүүлэх тусгай зөвшөөрлийг цуцлах хангалттай үндэслэл байна гэдгийг БХБ-ын сайд Х.Баделханд өнгөрсөн оны 9 дүгээр сард хаяглаж байсан ч тусыг эс олсон. Яг үнэндээ С.Нямдаваа чанаргүй барилгуудаа зарж борлуулахын тулд зарим нэг хэвлэлийнхэнтэй байрны бартерийн гэрээ хийж рекламны сайнаар чанаргүй амбааруудаа зарж борлуулдаг нь өдгөө нууц биш болсон.

Учир нь тус компанийн барьж, ашиглалтад өгсөн барилгууд тодорхой хугацааны дараа байнга л эзэмшигч, оршин суугчдынхаа үйлийг үздэг гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, 2010 онд ашиглалтад орсон даруйдаа 1200 ам.доллараар шоо метр нь үнэлэгдэж байсан Хан-Уул дүүргийн XI хороон дахь “Маршал таун” 216 айлын орон сууц. Харин дараагийнх нь 2011 онд ашиглалтад орсон Баянгол дүүргийн IV хорооны нутагт сүндэрлэсэн 1150 айлын багтаамж бүхий “Голден парк” хотхон, Баянзүрх дүүргийн VIII хороонд баригдсан 240 айлын орон сууц, Баянгол дүүргийн IV хороонд 374, тус дүүргийн VII хороонд 240, V хороонд боссон 264 айлын орон сууцуудыг өнөөдөр аль ч банк барьцаанд авдаггүй гэдэг.

Гэсэн ч тус компанийн хувьд нийслэлд үнэ хүрч болохуйц хамаг л газрыг “эзэмшин” даахгүй нохой булуу хураахын үлгэрээр зөвшөөрлөө цуцлуулж ч байсан түүхтэй. Алга дарам газрыг сандайлж, арав гаруй давхар өндөр орон сууц барьж ашиг олохын тулд тус компани чанаргүй барилга барьсаар байгаа нь хачирхалтай. Түүгээр ч зогсохгүй олон жил энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй тэдний талаар оршин суугчид болон захиалагчид нь байнга гомдол мэдүүлдэг. Тэгсэн хэрнээ тусгай зөвшөөрөлтэйгээ оршин тогтносоор. Бас барилга, байшингуудыг нь Улсын комисс хүлээж авсаар байдаг нь тун хачирхалтай.

Саяхан Монголын Зам, барилгын материалуудын химийн инженерүүдийн холбоо ТББ-ын мэргэжлийн инженерүүдийн санаачлагаар 1996 оноос хойш ашиглалтад орсон орон сууцны барилга байгууламжуудад үзлэг, шалгалт хийжээ. Ингэхэд Улаанбаатар хотын нийт барилга байгууламжийн 80-90 хувь цууралт бяцралт үүсч, цаашид он удаан жил ашиглах боломжгүй болж байгааг илрүүлсэн байдаг.

Түүгээр ч зогсохгүй тэд ан цав эвдрэлт, цууралт үүсээд байгаа 300 гаруй барилгын зургийг баримтжуулан олон нийтэд мэдээлж эхлээд байгаа. Үүний шалтгаан нь маш энгийн 1990-ээд оноос хойш Монголын бараг бүх барилгын компаниуд Туул голоос олборлосон элс, хайргыг ашиглан барилга барьж буй. Гэтэл голын тохойн ийм элс хайрга, стандартын шаардлага хангахгүй, барилгын даацыг дийлэхгүй байдагтай холбоотой гэж үзэж байгаа.

Энэ бол ердөө л ТББ санаачлан УИХ-ын гишүүн А.Сүхбатад Туул гол ойр орчмын элс, хайрга барилгын ажилд тохирохгүй гэдгийг сануулсан ажилтай холбоотойгоор л эхэлсэн. Тэгвэл яг мэргэжлийн байгууллагууд юу хийж байна вэ.

“Экоконстракшн” ХХК гэх энэ компанийн барьсан барилгын оршин суугч, эзэмшигчдийн гомдол захаас аван байх төдийгүй ижил үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд ч тэдний чанаргүй үйл ажиллагаагаа нуухын тулд охин компани байгуулж бусдыг төөрөгдүүлдэг талаар ч хэлдэг. Үнэхээр ч “Экоконстракшн” ХХК, “Русский Улаанбаатар пропертиз, Русский констракшн ХХК гээд тоочвол нийслэлд өнгө нэмсэн олон барилгыг харж болно.

Ийм байтал Мэргэжлийн хяналтынхан болоод БХБ-ын сайд Х.Баделханы багийнхан тэдний толгойг илсээр байгааг ойлгоход тун бэрх. Тэд тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хангалттай шалтаг шалтгаан олон байхад яагаад гараа хумхин сууна вэ.

Бид дараагийн дугаартаа тус компани барилгын зах зээлд хэрхэн яаж зүсээ хувирган орж буйг өгүүлэх болно.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: Erennews.mn 

Ж.Батзандангийн контрбандчин ах Ж.Баатарчулуунд хариуцлага тооцохгүй толгойг нь илээд өнгөрөх үү сайд аа
Ж.Батзандангийн контрбандчин ах Ж.Баатарчулуунд хариуцлага тооцохгүй толгойг нь илээд өнгөрөх үү сайд аа
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​