С.БАЯР: МАНИЙГАА ШОРОНГИЙН ҮЗҮҮЛЭН БОЛГОЖ ОРОСУУДАД ТААЛАГДАХ ГЭЖ БАЙГАА БОЛ Х.БАТТУЛГА АНДУУРЧ БАЙНА


Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр 60 хоногийн турш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон тэмдэглэлээрээ "Жаран хоног", "Жаран"-ы бутархай" ном бичиж, хэвлүүлжээ.

Номын хэсгээс

ХАДМЫН ГОМДОЛТОЙ ХҮРГЭН ҮҮ?

2018 ОНЫ 5-Р САРЫН 15-НД

Баттулга бид хоёр эр улс шиг танилцаж, эр улсын харилцаатай л явсан. Нэг Засгийн газарт багтаж нэг үйл хэрэг бүтээхийн төлөө хамтраад зүтгэж байлаа. Би түүнд дэм болж байснаас гэм хийж явсангүй ээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар өрсөлдөгчийнх нь талд орсныг гэм гэж үзээд надад муу санах өчүүхэн амьтан арай л биш санагдана. Муу санах шалтгаан түүнд байвал үүнээс арай том, арай өөр эрэмбэ түвшиний учир шалтгаан байх ёстой биз, тийм бол тэр нь юу байж болох вэ? Хоёрын хоёр Ерөнхий сайд, Сангийн сайд, агентлаг, газрын дарга асан хэдэн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуультай холбож яллаагүй. Оюутолгойн гэрээ байгуулах, хэрэгжүүлэх ажилд оролцсон гэдгээр нь шалтаглаж бултаар нь барьж хорьсон. Намайг биднийг энд суулгасан учир шалтгаан нь Оюутолгойн гэрээтэй холбоотой бол аль тэртээх 1930-аад оны Амар, Гэндэн, Дэмид нарынхтай ижил төстэй сэдэл, шалтгаантай байж магадгүй юм гэж гэнэт бодогдлоо. Орост таалагдаагүй учраас.....

Орост таалагдаагүй улмаас С.Баяр нарын хүмүүс шоронд суусан болж байна уу. Шууд утгаараа бол үгүй. Оросууд биднийг барьж аваад энд суулгаагүй. Энэ асуудалд ч хамаагүй гэдэг нь ойлгомжтой. Харин Орост таалагдаагүй байж болзошгүй хэдэн хүнийг энд суулгавал Оросууд өөрийг нь таалан, талархана гэж бодсон хүний хийж байгаа ажил байж мэдэх ч юм шиг. Хэрэв тийм бол энэ нь өөр хэний ч биш Х.Баттулгын хийж байгаа ажил мөн. Тэгж бодох хардах үндэслэл байна. Мань хүн Орост таалагдах, Оросоос бусдыг Монголоос үргээх гээд сүүлийн хэдэн жил гэнэтийн цочмог үйлдэл хийдэг болсон. Сайд байхдаа тэрбээр Крымийн хойг бол ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэг мөн гэж гэнэт мэдэгдэл хийж олныг цочоосон. Хөдөө аж ахуйн сайд хүн гадаад бодлогын асуудлаар хувийн байр сууриа илэрхийлдэг ёс хаана ч үгүй. Тэгэх тусмаа хувийн тэр бодол нь ОУ-ын эрхзүйн зарчим, дэлхий нийтийн хандлага, ЗГ-ынх нь бодлогоос зөрж байгаа нөхцөлд ОХУ-ын хамгийн ойр холбоотон болох Беларус, Казахстан улс хүртэл Крымийн хойг бол ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэг биш гэж үзсээр байгаа. Оросуудын анхаарал татах, тэдэнд улам их таалагдах гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн Х.Баттулга эгзэгийг нь тааруулж байгаад манийгаа шоронгийн үзүүлэн болгож үнэнчээ харуулъя гэж бодсон байж мэднэ. Оюутолгойн төслийг ОХУ-тай биш барууны компанитай хамтарч хөдөлгөсөн учраас Орос ах нарын аазгай хөдөлсөн гэж тэр бодсон биз. Хэрэв тийм бол Оюутолгойгоос юм авсандаа биш, Оюутолгойг Оросуудад өгөөгүйн улмаас бид энд суусан болж таарч байна. Тэгж бодсон Х.Баттулга андуурчээ. Оюутолгойн төслийг Оросууд сонирхож байгаагүй, энэ орд газарт хөрөнгө оруулаач, бидэнтэй хамтарч ажиллаач гэж ОХУ-ын албаны болон бизнесийн нөхдөд санал болгож явсан хүмүүсийн нэг нь би өөрөө. Оюутолгойн лиценз гадны компанийн биш Монголын ЗГ-ын мэдэлд байх 2002 онд ОХУ-д суугаа Элчин сайдын хувьд Оросын том бизнесийн нөлөөллийг нутагтаа урин залж, энд тэнд дагуулан явж байсан түүх надад бий. ОХУ-ын албаны болон бизнесийн хүмүүс нь Оюутолгойн төсөлд бид оролцох боломжгүй байна, энэ төсөл бидэнд арай томдоно, хөрөнгө мөнгөний хувьд, техник технологийн хувьд ч гээд тэр үед шулуухан татгалздаг байв. Дараа нь ч гэсэн Оюутолгойн төсөлд оролцъёо гэсэн бодол сонирхол Оросуудад төрж байгаагүй. Ямар ч байсан оролцох бодолтой гэдгээ Ерөнхий Сайд надад ОХУ-ын удирдлага илэрхийлж байсан удаагүй. Би тэдэнтэй мөн ч олон уулзаж, мөн ч олон асуудал хэлэлцэж байсан хүн дээ, тэгээд ч энэ төсөл дээр Оросуудтай хамтарна гэж зорилоо ч тэр маань бүтэхгүй болсон байв. 2004 оноос хойш энэ орд газрыг тойрсон эрхзүйн нөхцөл байдал нь үндсээрээ өөрчлөгдсөн, хайгуул хийж Оюутолгойн орд газрыг илрүүлсэн этгээд Канад улсын Айвэнхоу майнз компани. ОХУ-ын их өрийг эцэслэн тэглэхэд энэ компанийн эзэн Фрийдландаас авсан 50 сая ам.долларт нь хариу талархал болгон Оюутолгойд хамаарах хамаарахгүй баахан лиценз Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа 2004 онд түүнд өгсөн байдаг.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • DR. PRADHAN · [197.210.53.112] · 2019/07/11

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802


  • zochin · [122.201.23.226] · 2019/07/09

    s.bayar sain ch bai,muu ch bai odoogiin ene bgaa zavaan niigmiig buteeltssen gol humuusiin neg hun yah argagui mon,odoo tegeeg uy geed gonginood bdag uym be dee


  • Зочин · [150.129.140.199] · 2019/07/07

    С.Баяр хожим хойно нэр төртэйгээр дурсагдах цөөхөн улстөрчийн нэг. Тэгээд бас нэгээс албан ёсоор салаад нөгөөтэй суусан нь ил байдаг Баярын дэргэд их бага эхнэр дээрээс нь татвар ахайтнуудтай ерөнхийлөгч гэх мэт хүмүүсээ юу гэж боддог нь сонин?


  • Зочин · [119.57.136.21] · 2019/07/06

    zavasn zavkhai bayar hugshin boij uz, hiisen uiliinhee uriig edle!


  • зочин · [103.194.176.117] · 2019/07/06

    Өнөөгийн Капиталист Монголд хэн сэрэглэн овсгоотой хөдөлсөн хулгарууд л сайхан амьдардаг болсон Капиталист Монгол ядуу л гэх юм аль эрт 1989 онд Ард түмний өөрсдийнхөн саналаар бие болсон арчаагүй Архичин Хар Тамхичин Пивочин Бие Үнэлэгчид хулгайч луйварчин дээрэмчдыг өөрсдөө цогцлоосон болохоор юу гэхэв дээ


  • За за · [202.179.31.50] · 2019/07/05

    2004 оноос хойш энэ орд газрыг тойрсон эрхзүйн нөхцөл байдал нь үндсээрээ өөрчлөгдсөн, хайгуул хийж Оюутолгойн орд газрыг илрүүлсэн этгээд Канад улсын Айвэнхоу майнз компани. гэж авч байна. Хурц гуай болохоор аль социализмын үед илрүүлсэн гэсэн шүү дээ.Бас л худалч гар юм аа.


  • Зочин · [182.160.1.164] · 2019/07/05

    С.Баярын дайны сэтгэж алсын хараатай хөдлөж 3 дахь хөрөнгөтэй орныг ядуу монголд авчирсан нь буруу гээд байгаа хүмүүс энэ хүний сэтэж буй зүйлийн 10% д хүрэхгүй юм даа


  • Shaa2 · [103.212.117.133] · 2019/07/05

    TAVAN TSAAS IDEELIZ UUGAALIZ SDA GAI L BNA SHU. BAYARIIG BI xaana ch umuurnu yadii sda


  • С.Баяраааа · [66.181.161.99] · 2019/07/05

    ОРОСТ ЧАМАЙГ ГЭХ ХҮН БАЙХГҮЙ.


  • Oj · [66.181.179.95] · 2019/07/05

    Bayr mongoloos hulgailsan munguu butsaaj huraalga. Olon yum chalchij balai yum u


  • Bitgii uliad bai! · [172.58.231.227] · 2019/07/05

    Dood uurhaichin ooroo S.Bayar baina! Chi harin hol ochij uli


  • Уурхайчин · [103.212.118.153] · 2019/07/05

    ОТ төслийг хөдөлгөсөн гавьяатай хүн бол Баяр мөнөөс мөн. Бусхд нь бол чацга царайлсан чацганууд. Ялангуяа энд коммент бичээд байгаа чацганууд хол очиж хуцацгаа?!?!?!


  • ИРГЭН · [202.180.220.172] · 2019/07/05

    ЧИНИЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭ ЧИНЬ МОНГОЛ УЛСЫГ ӨРӨНД ОРУУЛСАН НЬ ХУДЛАА ЮУ. УРЬДЧИЛГАА МӨНГӨ АВЛАА ГЭЖ РЕКЛАМДЧИХААД ДАРАА НЬ ИЧИХ Ч ҮГҮЙ НӨГӨӨДХӨӨ ЗЭЭЛ ГЭЖ ЗАРЛАСНЫГ ЧИНЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАРТААГҮЙ. МУ ГАЗРЫНХАА ДОР БАЙГАА БАЯЛАГАА ЗҮГЭЭР ӨГЧИХӨӨД ӨӨРСДӨӨ ӨРӨНД ОРОХ ТИЙМ ГЭРЭЭГ БУУНЫ НОХДООРОО ХИЙЛГЭЧХЭЭД ОДОО ӨӨРИЙГ ЧИНЬ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ӨРӨВДӨНӨ ГЭЖ ЯАЖ СЭТГЭЖ БАЙНА. ХАМГИЙН МУЛГУУ ЕРӨНХИЙ САЙД ТҮҮХЭНД ҮЛДЛЭЭ. ХУВИЙН БАЛИАР БИЕЭ АВЧ ЯВДГИЙГ ЧИНЬ ДУРЬДААД Ч ЯАХАВДАА ИХЭНХ МОНГОЛЧУУД МЭДДЭГ...


  • ИРГЭН · [202.180.220.172] · 2019/07/05

    ЭНЭ ЮУ ГЭЭД ГОНШИГОНООД БАЙГАА ЮМ. МОНГОЛ УЛСАД ГАЙ АВЧИРЧХААД ГАВЬЯА БАЙГУУЛСАН МЭТ ААШЛАХ НЬ ЮУ ВЭ. ЯДАЖ СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭМЭГТЭЙГЭЭС ДОР ШАЛЧИГНАЖ БАЙХААСАА ИЧЭЭСЭЙ


  • Зочин · [150.129.140.140] · 2019/07/05

    Сүүлийн үед Америкийг дагаж далдагнасан Украйн мет протекрат удсууд,тэдний улсаа сорж мөлжсөн авилгачид үнэнд гүйцэгдэхээрээ Оросыг гүжирдэж амиа аврахаар оролддог болсон.Гадаад эзэд нь хөсөр хаяхаар тэдний дайсан Оростой тэмцэж байгаад хэлмэгдэж байгаа дүр эсгэж дахин авралд нь багтах санаархалтай даг шүү.


  • Салхич шувуу · [202.9.43.28] · 2019/07/05

    Дэлхий дээр байхгүй хамгийн алдагдалтай гэрээ бол Оюу-Толгойн гэрээ. Захын эдийн засгийн боловсролгүй наймаачин ч ийм гэрээ хийхгүй. Үүнийг Баяр, Баярцогт нар яаж хамгийн гайхамжигтай гэрээ гэж хэлж чадаж байна аа. Энэ оньсогыг таах хэрэгтэй.


  • НАМБАРЫН ХҮҮ ТВ-9 ТЕЛЕВИЗИЙГ ХУВЬДАА ЗАВШИВ.... ТЭР ХҮҮ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМЧӨӨС ХУЛГАЙ ХИЙСНИЙГ ЭЛБЭГДОРЖ ЯЛЛАЖ ШОРОНД ХАТААВ...... МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ БАЯЛАГ ОХЬ БОЛСОН ОЮУТОЛГОЙГ САНЖИЙН БАЯР Ц.ЭЛБЭГДОРЖ С.БАЯРЦОГТ, Ч.САЙХАНБИЛЭГ НАР БҮЛЭГЛЭН ҮГСЭН ГАДААДЫН ТҮРЭМГИЙЛЭГЧИДТЭЙ ҮГСЭН ГАДНЫХАНД МАШ БАГА ӨРТГӨӨР АРИЛУААЛЖ МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС МАШ ТОМ ХУЛГАЙГ ГАРДАН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ДЭЭРЭМДЭВ..... ОДОО ЯАХ ЁСТОЙ ВЭ ТЭДНИЙГ ???


  • иргэн · [139.5.217.185] · 2019/07/05

    Баттулга нь арай дээр, монголчуудаа гэсэн элэгтэй байх


  • Зочин · [99.241.52.203] · 2019/07/05

    ene ih sandarch baina daa. ooroo enhiin cagaan tatgaa busad buh hun buruutai l gesen msg ugch baih shivdee. tim um baidagguil baihgui yuda. ene hun bol zugeer mergejliin tarhi ugaagch hun. uiliin ur gej baidgiig oros humuujleer yavsan cham shig mongol caraitai oros shaamii sda oilgohgui dee. gehdee chamaig uiliin ur zaaval guicne.


  • Зчин · [64.119.26.148] · 2019/07/05

    Баяр улс оронд ашиггүй гэрээ хийж дундаасн 1 тэрбум доллар авсан америкт 7 хаус. Асар их мөнгөөр худалдаж авсан цаг хугацаан бүх булхай илэрнээ


  • Зочин · [103.212.119.69] · 2019/07/04

    Энэ хулгайч 5 сайхан залуугийн аминд хүрсэн хүрсэн шүү дээ. Хүмүүс арай мартаагүй биз дээ. Энхбаяр, Баттулга хоёрыг харлуулах гэсэн ганц бодлоор юу ч гэж мэднэ дээ энэ этгээд. Яагаад гэвэл Энхбаяр Оюутолгойн гэрээ байгуулахаас татгалзаж байсан, Дэмбэрэл, Баяр хоёр хавсайдаад ялагдсан гэдгийг АНУ - аас монголд сууж байсан элчин дэлхийд цацчихсан, Баттулга нь луйварчид, овшаарчтай тэмцэх гээд чадах ядахаараа зүтгэж байгаа билээ.


  • Зочин · [103.212.119.69] · 2019/07/04

    Ичих нүүрэндээ илэг наасан, нүдэнд орсон хог шиг энэ амьтныг бусдыг доромжил гэж хэн гуйгаа вэ? Үхэж далд орвол таарна.


  • Иргэн · [150.129.142.226] · 2019/07/04

    Шившиг


  • Зочин · [103.229.121.166] · 2019/07/04

    Энэ даварсан хулгайчийг насаар нь хорьж бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Харахаас уур хүрээд байх юм...


  • zochin · [202.55.191.205] · 2019/07/04

    Yaj bayjij hurungu mungutui bolsnoo il bolgood har tolgoigooroo hariutsana geed bsan yasan.ur huuhdee salsan sarnisan ehneree hurtel bair savaar hangasnaa taibarlaj il bolgo Bayr guai.


  • зочин · [66.181.187.83] · 2019/07/04

    Цаас сараачих манатай, Оюутолгой алдагдалд ороод бна гэнэ. хариуцах толгой чинь эвгүй боллоо


  • Зочин · [203.91.112.198] · 2019/07/04

    элбэг баяр мэд монголоос яагаад зугтаад хөрөнгөө энд тэнд нуугаад байдаг юм болдоо


  • Зочин · [119.40.98.162] · 2019/07/04

    chi nom bichij hunees yum asuuhaasaa iluu hari orond avsan 7 housenihaa uchriig l ene huuli shuuhed helj og tegeed l boloo buruugaa busdaas bish ooroosoo ereech dee ta l huivaldaan hiij hulgai hiij bayjsan shuud ee


  • Zochin · [202.179.25.9] · 2019/07/04

    Ta nom bichih be? Amerikt avsan nuguu 7 hausaa tailbarlaach. Zaraad mungiig ni ulsdaa tuluu. Ulsiin munguur ohin urdah ehnertee bair avch ugsun. Mongoliin ard tumen medej bgaa, bas anhaaraltai ajiglaj bna!!!!!!!!