CU -н салбар дэлгүүр эрүүл ахуйн шаардлага хангахгүй газарт худалдаа хийж байжээ


Олон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна. Энэхүү шалгалтын хүрээнд “Сэнтрал Экспресс Си Би Эс” ХХК-ийн CU-06 салбар минимаркетад аж ахуйн үйл ажиллагаанд дотоод хяналтын журам баталсан боловч дотоод журмаа мөрдөж ажилладаггүй болохыг илрүүлэв.

Мөн бүтээгдэхүүнийг хадгалалтын горимын дагуу хадгалдаггүй, барааны эмх цэгц байхгүй, агуулахад бараа, бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй орчинд хадгалдаг, цэвэрлэгээ, үйлчилгээг хангалтгүй хийдэг зэрэг зөрчил илэрчээ. Уг зөрчилд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг үндэслэн шийтгэл оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.

 

 


Энэ мэдээ таалагдаж байвал: