fbpx Монгол дахь Турк багш нар баривчлагдахаас айгаад нэг байранд бөөндөө хоног төөрүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 20 секунд

Монгол дахь Турк багш нар баривчлагдахаас айгаад нэг байранд бөөндөө хоног төөрүүлж байна

Турк-Монголын хамтарсан сургуулийн захирал, Турк улсын иргэн Вейсел Акчайг өнгөрсөн оны долдугаар сарын 27-ны өглөө гэрийнх нь гаднаас хулгайлсан хэрэг хэсэг шуугиан тарьж байснаа “хоёр орны найрамдалт харилцаанд сэв суулгах эвгүй юм болж болзошгүй” гэх далбаан дор дарагдаад өнгөрөв бололтой. Гэхдээ уг хэрэг нь нэлээд эртнээс бэлтэгдсэн, нарийн зохион байгуулалттай операци байсан нь нууц биш юм. Энэ хэрэгт манай эрх баригчид, ялангуяа тагнуулын ажилтнууд оролцсон гэх мэдээлэл олны сонорт хүрч байсныг зарим нь санаж байгаа байх.

Тухайн үед Туркийн өдөр тутмын томоохон сонин “Сабах”-ын тэргүүн нүүрэнд “Туркийн үндэсний тагнуулын газар Фетуллах Гюллений террорист сүлжээнд багтдаг сургуулиудын удирдлагыг баривчлах ээлжит ажиллагаагаа найман мянган километрийн цаана явууллаа. Вейсел Акчай нь Улаанбаатар дахь Турк сургуулийн захирал бөгөөд өнөөдөр түүнийг Монголын тагнуулын байгууллагын дэмжлэгтэйгээр баривчилжээ” хэмээн мэдээлсэн байлаа. Гэвч Туркийн тал тэр өдөр Вейсел Акчайг баривчилж, тусгай үүргийн нисэх онгоцоор нутаг буцаах гэж оролдсон үйлдлээ булзааруулан “Энэ хэрэг манайд хамаагүй” хэмээн мэдэгдэж байсан юм.

Вейсел Акчайг хулгайлсан хэргийг манай цагдаагийнхан шалгаж байгаа гэж байсан боловч төд удалгүй энэ асуудал бүхэлдээ таг чиг болсон нь үнэхээр сонин юм. Туркийн Ерөнхийлөгч Эрдоган энэ өндөр сэнтийд заларсаныхаа дараа 80-аад мянган хүнийг баривчилж, 170 гаруй мянган хүнийг ажлаас халсан гэдэг. Вейсел Акчай нь үнэхээр террорист байгууллагын гишүүн байсан эсэхийг бүү мэд. Ямартай ч манай улсын нутаг дэвсгэр дээр түүнийг хулгайлах ажиллагаа явагдаж эхлээд байтал азаар эхнэр нь олон нийтэд хандан эр нөхрөө тэрхүү Туркийн тусгай үүргийн онгоцонд ачуулалгүй манай хууль хяналтынхны мэдэлд үлдээж чадсан байв. Энэ үеэр харин нитлэлч Б.Батбаяр (Баабар) өөрийн твиттер хуудсандаа”Түрэгийн түрүүний элчин сайд намайг Элчин дээрээ урьж уулзаад түрэг сургуулийг хаах, захирлыг нь баривчлан шилжүүлэхэд туславал хувь хүний хувьд багагүй мөнгөөр урамшуулан шагнана гэж гуйж байлаа… Түүнийг хулгайлаагүй, бид хүлээлгэж өгч буй бололтой. Улс төрийн хэрэгтнийг баривчлан дарангуйлагчид нь хүлээлгэж өгдөг шившгийн орон болж хувирлаа л даа. Мөнгийг нь өгвөл ямар ч бузар юм хийхээс буцдаггүй шившгийн улс оронд бид тооцогдоно… Харсаар байтал манай оролцоот ажиллагаа. Султан Эрдоганы хаан ширээнд суух ёслолд Ерөнхийлөгчийн төлөөлөгч оролцсон нь ийм учиртай байж” хэмээн жиргэж байсан юм. Гэхдээ Монгол дахь Турк сургуулиуд террорист байгууллагаас санхүүжиж байсан гэх мэдээлэл ч бас бий. 

Тэгвэл энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөр Монголд ажиллаж буй Туркийн арав гаруй багшийн визийн хугацаа дууссан байна. Тэд харин баривчлагдаж нутаг буцахаас болгоомжлоод сүүлийн өдрүүдэд Улаанбаатарын гудамжаар ганц нэгээрээ явахаа больжээ. Тэр бүү хэл Монгол дахь орон гэртээ ч хонож өнжиж чадахгүй айцгааж байгаа аж. Тиймээс хамт ажиллаж байсан Монгол багш нарыгаа гуйж, тэдэнтэй цуг бөөндөө нэг байранд чихэлдэж хонодог болсон байна. Тэд  хүссэн ч, эс хүссэн ч Турк улсыг удахгүй зорьж таарна. Харин дарангуйлагч гэгдэж буй ерөнхийлөгч Эрдоган болон түүний албатууд тэднийг хэрхэн угтахыг таах аргагүй ажээ.

О.Баяр

Шуурхай.мн 

Цэвэрлэгээ угаалгын зориулалтын төхөөрөмжөөр хотын гудамж талбайг цэвэрлэнэ
Цэвэрлэгээ угаалгын зориулалтын төхөөрөмжөөр хотын гудамж талбайг цэвэрлэнэ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​