fbpx Х.Баттулга авлигач шүүгчдээс цөөн хэдэн “жараахай” шүүрдсэнд иргэд бухимдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 12 секунд

Х.Баттулга авлигач шүүгчдээс цөөн хэдэн “жараахай” шүүрдсэнд иргэд бухимдаж байна

Хууль хяналтын байгууллага, ялангуяа  шүүх шударга бус бол нийгэм бүхэлдээ ёс бусын хар хонгилын ёроол руу унадаг ажээ. Шүүхийг шинэчлэх гээд сүүлийн хэдэн жилийн турш оролдож буй ч үр дүн муутай байна. Энэ нь өнөөгийн авлигад идэгдсэн шүүгчдийн арга заль, элдэв янзын хамгаалалт болон саяхан Ерөнхийлөгчийн зарлигаар тэдний заримынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлсэн ч гэсэн иргэдийн бухимдал  хэвээрээ байгаа зэргээс бэлхнээ харагдаад байгаа юм. 

Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмжөөр Шүүхийн ерөнхий зөвлөл нь Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хууль, ёс зүйн зөрчилтэй 17 шүүгчийн нэрийг илгээснээр Ерөнхийлөгчийн дээрх зарлиг гарч, нийгмийн дунд багагүй шуугиан дэгдээж орхив. Энд хамгийн сонирхолтой нь  иргэдийн зүгээс Дээд шүүхийн шүүгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь эрхийг түдгэлзүүлэх, халж солих, хариуцлага тооцохыг хүсэж, удаа дараа тавьсан шаардлагууд биелсэнгүй.

Харин Ерөнхийлөгчийн уг зарлигаар эрхийг нь түдгэлзүүлсэн тэдгээр 17 шүүгчийн дөрөв нь Улсын Дээд шүүхийн шүүгч, тав нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, бусад нь анхан шатны шүүхийн шүүгч нар ажээ. Нууцын зэрэглэлтэйгээр хэлэлцэж нэрсийг нь гарган,  Ерөнхийлөгчийн зарлигаар “хусаж” хаясан эдгээр шүүгчид голцуу авлига, хээл хахуулийн хэрэгт холбоотойгоор шалгагдаж буй хүмүүс хэдий ч цаана нь бас өөр иймэрхүү үл бүтэх олон этгээд сугарч үлдээд байгаа юм.  Иймээс энэ удаа Ерөнхийлөгч Х.Баттулга авлигад идэгдсэн шүүгч нараас зөвхөн цөөн хэдэн “жараахай”  шүүрдлээ хэмээн иргэд шүүмжилж байна.

Уг нь Улсын Дээд шүүхийн гадаа хэдэн өдрийн турш шүүхийг авлигач шүүгч нараас чөлөөлөхийг шаардсан иргэд болон бусад хүмүүс маш тодорхой асуудлуудыг сөхөж тавьж байсан юм. Тухайлбал, Салхитын мөнгөний ордын 125 сая ам.долларын авлигын хэрэгт нэр холбогдсон арваад шүүгчийг зайлуулах, С.Зоригийн хэргийг шийдэхдээ эрүүдэн шүүлтийг шат шатны шүүхийн шүүгч нар  огт хайхарч үзээгүй болон Эрдэнэтийн 49 хувийн хэргийг шийдэхдээ “сахал” хочит Д.Эрдэнэбилэг тэргүүтэй бүлэглэлд үйлчилж, асуудлыг илэрхий хуйвалдаанаар шийдсэн Дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарыг огцруулах зэрэг шаардлагуудыг тавьж байв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар ч бас эдгээр шүүгчдийн талаар байр сууриа илэрхийлж, АТГ-аар шалгуулах албан бичиг илгээсэн байлаа.

Тэгвэл Улсын Дээд шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж, хийгээгүй хэргийг хүчээр тулгасан талаарх гомдол, мэдээллүүдийг үнэн зөвөөр хянаж үзэлгүй шийдвэр гаргасан гэх шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарыг Шүүхийн ерөнхий зөвлөл нь хаацайлан Ерөнхийлөгчийн зарлигт оруулалгүй үлдээсэн байна. Үүнийг  шүүхийнхний ээлжит  хуйвалдаан гэж үзэхээс аргагүй болов уу. 

Ер нь шүүгч нартай холбоотой иргэдийн маш олон гомдол зарга бүрэн шийдэгдэлгүй өдий хүрчээ. Тухайлбал, дээрх хэргүүдээс гадна нийгэмд томоохон дуулиан дэгдээсэн өнөөх “Шинэ төмөр замын хэрэг” гэгчийг  Дээд шүүхийн шүүгч Б.Цогт, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нар бас л хуйвалдаанаар шийдсэнээс болоод “шороон овоолго” хэмээн шүүмжлэгдсэн төмөр замын далангийн ажилд туслан гүйцэтгэгчээр тухайн үед ажиллаж байсан үндэсний 13 компани нийтдээ арав гаруй тэрбум төгрөгөөр хохирсон хэвээрээ үлдсэн байх жишээтэй.  Үнэндээ тэрхүү “шороон овоолго” буюу  Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн хэрэг нь анхнаасаа Х.Баттулга болон түүний багийнхантай холбоотой байсан болохоор эцсийн дүнд ажлын хүндийг үүрч байсан үндэсний тэдгээр компани хөрөнгө мөнгөөрөө шатаад л дууссан байна. ШЕЗ нь ашиг сонирхолын зөрчил үүсгэсэн, авлигач  шүүгч нараа хамгаалж хайцаалаад, Ерөнхийлөгч Х.Баттулга нь тэдний аясаар хөлөө олохгүй намирч, тийнхүү хэдэн “жараахай” шүүрдээд байвал цаашдаа шударга ёсны тухай санахын гарз болох ажээ.

О.Баяр

Шуурхай.мн 

Энэ өдрийн зурхай
Энэ өдрийн зурхай
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​