Б.Банзрагч гэгч нь  Г.Тэмүүлэнгийн захиалгаар  Асашёорюү Д.Дагвадорж  руу дайрав уу


Ерээд оноос хойш төрийн бус байгууллагууд борооны дараах мөөг лугаа олширч энд тэндгүй “Иргэний дуу хоолой”, “Ард түмний шаардлага”, “Газар шороогоо луйварчдаас хамгаална” гэх мэт зүсэн бүрийн өнгө аясаар дуугарч байгаа билээ. Ардчилсан хувьсгалаар иргэд үгээ хэлэх эрх, эрх чөлөөг олж авсан болохоор арга ч үгүй биз. Гэхдээ хэлэх үгэнд бас учир бий. Бусдыг гүтгэж, нэр төрд халдах эрх хэнд ч байхгүй.

Ашигт малтмалын лиценз гэгч алга дарам цаас олж авсан гадаад, дотоодын компаниуд ч үнэндээ дэндүү дураараа дургиж, байгаль орчныг сүйтгэсээр байна. Харин соотон ноход чимээнээр гэдэг шиг байгалийн сүйтгэлийн ул үндэсийг бүрэн гүйцэд ололгүй, улс төрийн хүрээний зарим нэг хонзогногч этгээд болон сонгуулиар хувьдаа бага сага “оноо” цуглуулах санаатай эх орончийн дүр эсгэгчийн захиалгаар  хэнд ч хэрэггүй шал дэмий үг дуугарах нь иргэний байгууллагуудын нэр хүндийг бас ихээхэн сэвтүүлж буй аж.

Саяхан “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын гишүүн Б.Банзрагч гэдэг залуу мэргэжлийн сумогийн их аварга,   Асашёорюү Д.Дагвадоржийг гүтгэн цахим ертөнцөөр хэд хоногийн турш лайв хийж, тасралтгүй “бөмбөгдөв”. Тэгэхдээ эх адаггүй баахан л юм ярив. Ерөнхийд нь аваад үзвэл тэрээр “Аса аваргад бид нутгаа ухуулахгүй” гэжээ. Түүний хэлээд байгаагаар бол  Асашёорюү Д.Дагвадорж нь 2010 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн өнөөг хүртэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн нутагт ураны хайгуул хийж, улмаар ухаж ашиглаж байгаа юм гэнэ.

Цахим сүлжээнд тийнхүү мэдээлж, нутгаа ухуулахгүй хэмээн цээжээ дэлсэх Б.Банзрагчийн талаар нэрээ ил гаргахаас айж болгоомжилсон нэгэн баттай сурвалж харин “Наадах чинь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хорлонтой явуулгаар ийм сонин юм яриад яваа нөхөр. “Босоо хөх Монгол” Төрийн бус байгууллагын гишүүн юм гэсэн. Гэхдээ гишүүн  мөн эсэхийг бүү мэд. Харин Г.Тэмүүлэн гишүүн 2020 оны сонгуулиар Архангай аймагт нэр дэвших нь үнэн байх. 2016 оны сонгуулиар түүний ээж нь хүүгээ дэмжиж намдаа 300 сая төгрөг хандивлаж байсан” гэлээ. Түүнчлэн Б.Банзрагч нь МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны 96 жилийн ойн баярын рекламын өнгөт, том зураг дээр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй хамт алхаж яваа дүр дөрхийг харсан хэн ч гэсэн тэдний ойр дотно харилцаатайг төвөггүй ойлгох ажээ.

Тэгвэл саяхан  Асашёорюү Д.Дагвадорж  өөрийн цахим хуудсаар дамжуулан тайлбар хийлээ. Тэрээр “Чин үнэндээ надад дургүй хүн зөндөө л байгаа. Харин тэр хүмүүс хэзээ ч намайг хараагүй, үзээгүй хүмүүс. Үзсэн бол өнгөр бодолтой хүмүүс. Архангай аймаг миний ээжийн нутаг. Эхийнхээ хэвлийгээс төрж бойжсон хүн ээжийнхээ нутгийг ухаж бусниулах уу. Миний бодол тийм зүйлтэй эвлэрэхгүй. Хүн насны нэг л жаран...Буцаад бид бүгдээрээ газартаа шингээд алга болно. Тэрийг би, бид бүгдээрээ бодох л хэрэгтэй” гэсэн байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Босоо хөх Монгол” Төрийн бус байгууллагын гишүүн Б.Банзрагчийг ашиглан цахим сүлжээнд хэдэн өдрийн турш лайв хийлгэж, баруун солгойгүй баахан буруулсан нь сүүлдээ Асашёорюү Д.Дагвадоржийн дээрх тайлбараар бүхэлдээ няцаагдаж буй ажээ. Асашёорюү Д.Дагвадоржийн эсрэг захиалгаар тийнхүү ажиллуулсныхаа хөлсөнд чухам хэдийг төлсөн нь одоогоор тодорхой бус байна. 

О.Баяр

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • АСАШЕОРУ · [202.9.44.219] · 2019/06/25

    Асашеору ДАГВАДОРЖ угийн юм болгонд усчисэн их овлигогуй нохор шуу дээ Банзрагч маш зов ярьж байнааа


  • Эрдэнэтээс аав Ганзориг нь мөнгө хусаад Говь саун босгоод хүү Тэмүүлэнгээ гишүүн энэ залууд аманд нь овоо мөнгө өгж дээ


  • zail · [66.181.161.48] · 2019/06/24

    hedeer bichsiin avargaas hediig awj bichsen niitlel we tolbortei niitlel n todorhoi haragdaj bn ilt awargiig omoorj ntr


  • tsermaa · [95.5.149.197] · 2019/06/23

    oilgosongui Uranii haiguul hiij baigaa chini uhaj baigaan bishuu


  • pppp · [176.59.19.135] · 2019/06/23

    davga sumya ah duus niilj. urani ordiig ashiglah gej baiga bas olon ord bii ashig sonirholin zurchiltui. bankni zahiral baisan duugee. turiin ajiltai bolgoj tusulin mungu avah gej baiga avch baiga. Bayarsaihan gej humuusiin sanaa hamt hulgailj baidag hulgaich nar


  • Зочин · [180.150.80.211] · 2019/06/22

    DAVGADORJIIG AVARGA GEHGUI YM BOL UUR HENIIG AVARGA GEHIIN.MASH IH HUDULMURIIN L UR DUNSHDEE.OLIMP DELHIIN AVARGUUDTAI EN CHATCUU,BARAG ILUU IH HUDULMURLUJIIJ L TER AMJILTIIG UZUULEE.SPORTIIN HUDULMURIIG MEDEHGUI HUN L INGEJ HELNE.SPORTIIN HUVD BOL MARGAH ZUILGUI AVARGA.BIZNESS,ULS TURIIG N BOL MEDEHGUIEE...TER HUNII L UIL AJIL...


  • үнэн · [213.108.110.109] · 2019/06/22

    Аса аварга л гэнэ. Дагвадорж нэртэй олимп дэлхийн аваргыг мэдэхгүй л байна. Арлын японд хэдэн будааны хүүхдүүдийн л аварга биз. Онгирч байж олигарх нарын хүүхдүүдэд алуулах шахсан гэдэг биз дээ.


  • Iiii · [176.59.22.143] · 2019/06/21

    Bi heleh ugtei hiiaen ajiltai gishuun shu davga yuhiisen tatvaraas nuugdaj ehneree zodoj muriitoi toglohoos uur yuchadahi samurai narinugzug archihaas


  • Iiii · [176.59.22.143] · 2019/06/21

    As guin bugsiig doliogch archigch NAR duuga k bai


  • зочин · [202.55.188.41] · 2019/06/21

    Увайгүйгээрээ нөгөө яруунайрагч байхоо, тэгээд АСА-гаас айхдаа ийм нэг захиалгат юм бичүүлсэн байх, тэр чадна.


  • иргэн · [66.181.183.184] · 2019/06/21

    энэ одоо хэн юм бэ? иймэрхүү гаруудыг сонгохгүй байх хэрэгтэй. аав нь эрдэнэтээс баахан мөнгө хусаад дээр нь бас гавьяат болсон гэнэ үү. муу новшнууд


  • Зочин · [103.229.176.130] · 2019/06/21

    газар шороогоо ухахыг л бүрмөсөн зогсоочих хэрэгтэй


  • Эрдэнэт · [202.131.236.250] · 2019/06/21

    Тэмүүлэн чинь эрдэнэтээс хулгай хийгч Ганзориг- н хүүхэд Эрдэнэтээс хулгай хийсэн мөнгөө буцааж өгөөд зайл


  • хүн · [66.181.161.74] · 2019/06/21

    том баас алдаад байгаа энэ нөхөр чинь хэн гэдэг аврага билээ нүднээс далд нүүрнээс хол одооны залуучууд ёстой томрох шиг болох юм нарсанд авч ороод наарны цэвэрлэгч болгочихмоор амьсгаа юу нэрээ мэдэхгүй болоод ирэхээрээ хүн таньж босоо явах уу ? хэвтээ явах уу гэдгээ мэднэ дээ та нартай наргүй монголчууд болох байлгүй даагнаас унаад үхээгүйгээ дарвагараасаа болоод үхэв даруухан явж сур ухаангүй их онгирч яваад унах ч хэцүү дээ их эвгүйтвэл цугалдагууд чинь сураггүй болно доо


  • oooo · [176.59.46.250] · 2019/06/20

    davgadorj yamarch bolovsrol baihgui baij tsirke butsaha avna mongolchuud bid Sugartaiga hamt baidag gazarluga ylavna


  • зочин · [103.242.46.45] · 2019/06/20

    Давгаа чи муу новш ш дээ. нэг их цэвэрхэн луйварчин


  • Ulaanbaatarin emegtei · [77.87.228.70] · 2019/06/20

    Nutgaas n ochood live hiigeed hen n unen hen n hudal yariad bg medne shdee. Meht mehendee gedeg shde. kkk


  • болд · [66.181.187.168] · 2019/06/20

    Тэмүүжин болих хэрэгтэй шдээ Мөнхбат гээд байсан биш байж энэ чацга Түгжилдэж явжээ Зайл2 Өчүүхэн амьтан


  • Unshigch · [202.179.27.149] · 2019/06/20

    Etseg ni luiwarchin. Turuus tursun terbumbumtanii huuhed, Ich tegeed boli.


  • зочин · [66.181.161.65] · 2019/06/20

    та нар мөнхийн биш түүхэн энэ тэрээ шийдвэр гэдгээ больдоо тэртэй тэргүй монголыг маань олон түмнийг минь бие сэтгэлийн хувьд эд материалын эрүүл мэнд ирээдүйдээ итгэх итгэлийн эх орноо хайрлах сэтгэлийг нь хүртэл булингартууллаа та нарт одоо чөтгөрч итгэхгүй зайгаа тавьж зайлцгаамаар болж дээ өнгөрсөн 30 жилийг эргэн харахад явах нохойд явахгүй нохой саад гэдэг болж дээ гэвч бүх муу байсан гэж болохгүй сайн зүйл байлгүй дээ гэвч уруудаад л байна


  • дорнод · [202.131.225.214] · 2019/06/20

    Банзрагч гэгч нь юу ч яриад байгаа юм бүдүүлэг хов жив ний хэнч тоохооргүй л юм яриад байна лээ.Босоо хөх Монгол ч гэх шиг эдний эх орныхоо төлөө явна гэдэг юу байсан юм. Буруу зүйл байгаа бол хууль хүчний байгууллагаар нь шийдүүлнэ биз.Том биетэй аймаар царайтай бүдүүлэг үг хэрэглэхээр айна гэж боддог бололтой хүмүүс л энд тэнд шантааж хийдэг бололтой. Сүхбаатар аймгийн засаг дарга байсан Батсуурь зад загнаад хөөгөөд гаргаж байсан.Зөв шүү дүү. Зөв зүйлтэй ард түмэн нэгдээд дэмжээд явдаг. Босоо хөх монгол гэж арай ч бишээ.


  • монгол · [66.181.161.65] · 2019/06/20

    сумьяабазар ядарсан налайхчуудийн аж ахуйн нэгжүүдийн газрыг болохоор мэргэжлийн хяналтийн үргээлгэний нөхдүүдийн шаардлагаар өчиггүй цуцлах ажиллагааг зохион байгуулж чадаж байгаа шигээ хангайн сайхан нутагт үнэхээрийн ураны лиценцийн асуудал байгаа бол төрийн өмнөөс монгол түмний төлөө янз бүрийн хөдөлгөөн энэ тэр эх оронч болж жүжиглэдэг нөхдүүдийн оролцоогүй даруйхан цуцлаж шийдээч тэртэй тэргүй аса хоосон хонож хоосрох гээд байгаа биш дэлхийн хандлага уранаас татгалзаж байгаа шүүдээ улс төрч нэртэй ард олныг хуурагчид болох болохгүй хэл ам таталдагаа зогсоомоор юм та нарыг ямар тавьж шүтдэг бурхан тамшаалж иддэг тарга болгочихсон юмуу ядахнаа мак шиг хүнд харагдаж гарт баригдах бүтээн байгуулалт олон түмэн орлого олох ажлын байр орон нутаг нь мөнгө босгох татвар нэмэх ажил руу орвол сайнсан та нарын 30 жил хийсэн хуулиуд чинь лууль боллоо олон жил хуурсан ард иргэд чинь гуйлгачин болсон шүүдээ орон улс чинь торны аалз шиг авч ч болдоггүй хаяж ч болдоггүй гэдэг шиг болох нь дээшээ мацахаа зогсоо унана болгоомжил


  • zzz · [156.56.145.134] · 2019/06/20

    ingej yarij buruu zuvuu olj chadaj baival l bolooshdee, oilgoltsol heregtei,


  • зочин · [66.181.161.65] · 2019/06/20

    энэ босоо монгол гээд амаа мэдэхгүй чалчаад байгаа гөлөг чинь тэгээд амь амьдралаа монголын төлөө золиосолж чадахуу яг чадаж харагдаач та нарыг хурган шантаажчинг хүмүүс мэднэ шүү цаг нь тулаад ирэх цагт та нар ч сураггүй шүү ноён уулыг та нар нинжа нэртэй хулгана шиг байгаль баялагыг самардагуудад боломж гаргаад сүйтгүүлчихсэн болохоос өөр хэн ч ашиглаагүй шүү монголчуудын 70 хувь нь дэмждэг юм бол төрөө эргүүлчихээд сайхан болгочихооч муу сул төртэй улсад ийм байдал газар аваад ийм хөдөлгөөн монголоо аврах нэрээр хүний нэр төр ажил амьдралыг сүйтгэгчид дайран дээр давс гэгч болгох нь дээ


  • Кккк · [202.126.89.45] · 2019/06/20

    Ёстой Тэмүүлэнг гүтгэжээ. Аса аваргыг Өндөр Улаан сумын ард иргэдээс лайв хийгээд л мэдчихвэл яасын. Газар шороогоо хамгаалж дугарч болохгүй юу .


  • Лууухаа · [66.181.187.168] · 2019/06/20

    Ишшш чаавас Одооэы залуучууд гэж дэлгэцний цаанаас том2 хуцна, Нэгнээрээ могой бариулна энэ бол хулчгар хүний зан шүү, Тийм л сүрхий пакт юмнууд байгаанн бол өөрөө хэвлэлийн хурал зарлаад дэлгээч тэмүүлээн, Хэдэн халтар төгрөгний бараа харчихаараа яахааас ч буцахгүй хүний сүгнүүд хажуугаар нь далдайцан Дор бүрнээ хамжааргатай байцгаа


  • zochin · [202.21.109.54] · 2019/06/20

    hulgaich canzorigiin khuu aaviinhaa hulgaich nohoi zang duuraigee dahil songoj bolohgui khulgaichiin zalgamj halaa uchiraas