fbpx МҮИС гэсэн сүржин нэртэй даржин сургууль иргэдийг хохироосоор байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 49 секунд

МҮИС гэсэн сүржин нэртэй даржин сургууль иргэдийг хохироосоор байна

Зуун ямаанд жаран ухна гэгчээр  харьцангуй цөөн хүн амтай манай улсад их дээд сургуулиас их юм үгүй болж, сүүлийн жилүүдэд дээд боловсролын дипломтой ажилгүйчүүдийн эгнээ улам тэлж байна. Чанартай гэхээсээ чанаргүй нь зонхилсон тэдггээр их дээд сургуулиудын нэг нь Монголын Үндэсний их сургууль юм. Энэ сургуулийг харамсалтай нь 1948 онд байгуулагдсан ууган сургууль болох Монгол улсын их сургуультай андуурах нь цөөнгүй. Анх 1998 онд 146 оюутантай Чандмань-Эрдэнэ коллеж хэмээн байгуулагдаж байсан тус сургууль нь 2002 онд Монголын Үндэсний коллеж болоод, удалгүй хоёрхон жилийн дараа Монголын үндэсний дээд сургууль, дахиад хоёр жилийн дараагаар Монголын Үндэсний их сургууль хэмээн нэрлэгдэх болсон байна. Уг нь шударга өрсөлдөөний хууль номоор бол ингэж нэр ижилсүүлэх нь байж боломгүй асуудал юм. Гэвч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан энэ талаар юу ч хийхгүй, юу ч шийдэхгүй байгаа нь тун сонин. 

Мөн сүүлийн үед “Монголын хамгийн том их сургууль” гэж сурталчилж буй тус сургуульд  хамгийн адгийн муу бүхэн бугшиж буй гэлтэй. Гандангийн хойд дэнж дээр нийтдээ 11 салбар сургуультай гэгддэг энэ сургуулийн толгой компани болох “Энигма констракшн” компани нь хоорондоо хэдхэн алхамын зайтай шавааралдсан олон барилга барьж хот байгуулалт, барилгажилтын наад захын стандарт нормуудыг  зөрчсөнөөс болоод автомашинтай хүмүүс бүү хэл явган зорчигчид ч орж гарах аргагүй маш хүнд нөхцөл үүсээд байгаа ажээ. 

Өчигдрийн байдлаар урьдын адил иргэдийг бухимдуулсан хэрэг маргаан Монголын үндэсний их сургууль дээр гарсан байна. Яасан гэхээр, энэ сургуулийн хашаан дотор “Энигма констракшн” компани нь ээлжит барилгаа барьж байгаагаас болоод зорчигчдод ихээхэн хүндрэл тохиолдож буй ажээ. Сургуулийнх нь аль ч талаас нэвтрэх боломжгүй тул зорчигчид нэлээд хол зам туулан тойроод явахаас өөр замгүй болдог байна. Ядаж байхад хойд талдаа байдаг ганц том хаалгаар нь зөвхөн дарга, захирлуудынх нь зөвшөөрлөөр нэвтэрч урд талын туслах зам руу дөхөж очих жишээтэй. Хэрвээ хүнд өвчтөнд эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэх гэвэл лав түргэний машин хаанаас нь ч орох боломжгүй байгаа юм. Хоёр жилийн өмнө тус сургуулийн нэг оюутан эмэгтэй жирэмсэн болоод эмчид үзүүлэх гэж их л сандарч байсан гэдэг. Тэгвэл энэ удаа мөн тэнд хүний бие муудлаа гэсэн дуудлагаар түргэний эмч, өвчтөний ар гэрийнхэн сургуулийн  хаалган дээр очиход харуулын албатууд нь “Энд барилгын ажил явагдаж байна. Сургуулийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр хэнийг ч оруулахгүй” гээд хаалгаа тас хаачихжээ. Иймээс удаан саатаж бухимдсан иргэд арга буюу хэл ам, хэрүүл маргаан хийхэд хүрсэн байна. Ерөөсөө тус сургуулийн дундуур хойноос урагш нэвтрэх, эсвэл сургууль руу орох ганцхан гарц нь ийнхүү хаалттай байдаг болоод удаж байгаа ажээ.

Монголын үндэсний их сургуулийг үүсгэн байгуулахад гол хөрөнгө орулалтыг хийсэн гэх толгой компани “Энигма констракшн” нь удаа дараа хууль зөрчиж, барилгынхаа талбайд хүний амь хөнөөсөн гэх мэт янз бүрийн хэл аманд өртөж байсан юм. Тус сургуулийн төв хэсэгт сүндэрлэх 15 давхар барилга нь анхнаасаа газрын хэмжээг дур мэдэн томруулсан, бохир усны шугам дээр давхцуулсан, барилгын ажлын зөвшөөрөлгүй зэрэг зүсэн зүйлийн маргаан дагуулсаар нэг л өдөр ашиглалтанд орсон байлаа. Энэ мэтийн олон зөрчил шинээр барьж буй барилга дээр нь ч бас байж л байгаа болов уу. Иймээс хууль бусаар хөл хорио тогтоогоод тийнхүү дөвчигнөлдөж байхаас зайлахгүй биз.

Монголын үндэсний их сургуульд элсэн орж буй хөдөө орон нутгийн оюутан залуусын дунд Монгол улсын их сургуультай андуураад ирсэн гэдэг яриа хөөрөө, гомдол, маргаан ч бас ер тасардаггүй юм байна. Тэр бүү хэл, багш нарынх нь төлбөр нэхэж дарамтлах зэргээс залхсан зарим нь өөр сургуульд сургалцахаар явахдаа бичиг баримтаа авах гэхээр өгөхгүй луу унжиж хохироох явдал ч цөөнгүй гардаг гэнэ. МУИС-ийн нэрийг зээлдэн “Үндэсний” гэх хавчуурга нэмээд үндэсний хэмжээний үнэхээр мундаг сургууль болчихсон юм уу гэвэл энэ мэтээс харахад арай ч бас үгүй аж. Харин МҮИС гэсэн сүржин нэртэй даржин сургууль  иргэдийг хохироосоор л байна.  

О.Баяр

Шуурхай.мн 

ШШГЕГ-ын дарга Д.Дамдинцэрэнгийн хөрөнгөжсөн түүхийг шалгаач, АТГ-ынхаан
ШШГЕГ-ын дарга Д.Дамдинцэрэнгийн хөрөнгөжсөн түүхийг шалгаач, АТГ-ынхаан
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​