fbpx "Чонон сүлд"-ийн төгсгөлийн бөлгийг яагаад орчуулаагүй вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 10 секунд

“Чонон сүлд“-ийн төгсгөлийн бөлгийг яагаад орчуулаагүй вэ?

Нэг хүн доорхи асуултыг тавьжээ.
"Таныг чонон сүлд романы төгсгөлийн бүлгийг орчуулаагүй гэх юм. Яагаад?" гэсэн байна.
Орчуулахаар барах уу? Хятадуудын сэтгэл зүйд ихээхэн эмзэг тусдаг байж мэдэх "Оюунлаг эрэлхийлэл ба чонон сүлдийн тухай хүүрнэл" бүлэг нь манай "Гэгээ паблишинг" хэвлэлийн газраас эрхлэн гаргасан дэлгэрэнгүй хувилбар дээр бүрэн эхээрээ нийтлэгдсэн байгаа.
2014 онд Хятадын Үндэсний хэвлэлийн хорооноос миний орчуулгыг үндэслэн монгол бичигт хөрвүүлсэн эх дээр ч төгсгөлийн хэсэг бүрэн бүтнээрээ ороод Амазон сүлжээгээр зарагдаж байгааг худалдан авч үзэж болно. "Чонон сүлдийн" төгсгөлийн хэсэг дээр л зохиолч Зян Рун Монголын эсрэг жинхэнэ чинжүү дотор санаагаа гаргаж бичсэн зүйлсийг нь орчуулагч бодлоготойгоор орчуулалгүй хасчихсан юм гэнэ лээ гэсэн явган яриа янз бүрийн сүлжээний энд тэнд хааяа харагдаж байдаг л даа. Саяхан хүртэл нэг шүүмж маягийн зүйл Баабар.мн дээр гарсан харагдана лээ. Шүүмж судалгаа хийж байгаа хүн ийм барим тавим баримттай зүйл байсаар байтал түүнийг олж харалгүй санаан зоргоор гуйвуулан бичнэ гэдэг маш харамсалтай хэрэг.
Би "Оюунлаг эрэлхийлэл" бүлгээс зохиолч Зян Рун гуайд өрт нь хэлж байгаад нэг л өгүүлбэр хассан. Тэр нь: "1946 онд Гоминьдан намын ажиглагчдын хяналт дор явагдсан бүх нийтийн санал асуулгын үр дүнд Хятад улс Гадаад Монголыг үүрд алджээ." гэсэн утгатай өгүүлбэр байсан юм. Энэ номын орчуулгаар нэлээд ултай нарийн судалгаа хийе гэсэн хүн хоёр эхийг ягштал тулган харахад ганц дээрх өгүүлбэр л дутсан байх вий.

Сүүлийн үед хийх ажил толгойтой үснээс их болчихоод энэ мэт дэл сул явган ярианд тэр болгон анхаарлаа хандуулж хариу няцаалт өгөх зав чөлөө, сонирхол үнэхээр алга байгааг уншигч та ойлгоно биз дээ? Гадаадын томоохон их сургуулийн мастер хүн тийм хөнгөн гоомой шүүмж бичээд түүнийг нь "Тойм" сэтгүүлийнхэн шүүрэн аваад нийтлэж л байдаг гэсэн шүү юм бодоод өнгөрсөн. Ядаж миний овог нэрийг Я.Болдбаатар гэж бичээд 2005 онд Өвөрмонголд хэвлэгдсэн монгол орчуулгыг л үндэс болгоод баахан зүйл бичсэн нь үнэндээ бол миний орчуулгатай ямар ч холбоогүй зүйл л дээ. Мөртлөө тэр орчуулга нь Зян Рун зохиолчийн зөвшөөрөлгүй манай зарим залуусын хэллэгээр "хулхи хувилбар" юм.

Орчуулагч, хятад судлаач Д.Болдбаатар

Оросын тэрбумтан Керминов Францад саатуулагдлаа
Оросын тэрбумтан Керминов Францад саатуулагдлаа
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​