Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргахгүй үргэлжлүүлэн хорино


Өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр шүүхээс Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан. Ингэснээр Д.Эрдэнэбилэг нь өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа.  Түүний өмгөөлөгч нар Д.Эрдэнэбилэгийг эрүүл мэндийн шалтгаантай тул таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах хүсэлт шүүхэд хүргүүлжээ. Шүүх хүсэлтийг хэлэлцээд, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. 

Түүнийг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар АТГ болон ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа юм. 


Энэ мэдээ таалагдаж байвал: