fbpx Европын орнуудад суугаа манай дипломатууд хар тамхины бүлэглэлд татагдан орж буй ажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 54 секунд

Европын орнуудад суугаа манай дипломатууд хар тамхины бүлэглэлд татагдан орж буй ажээ

Манай хоёр дипломат ажилтан Германд хар тамхины хэргээр баривчлагдаж эх орноо дэлхийн шившиг болоод байгаа билээ. Тэдний нэг нь Туркийн Стамбул хот дахь Консулын газрын дэд дарга Б.Баттүшиг гэгч бөгөөд урьд нь Бангкок, ОХУ-д консулаар ажиллаж байжээ. Харин нөгөөдөх нь Гадаад харилцааны яамны автограшид 20 гаруй жил ажилласан С.Эрдэнэбаяр гэдэг 50 орчим настай жолооч эр юмсанж. Тэд Германы Дрезден хот руу Турк улсын дугаартай машинаар 70 кг героин зөөж яваад саатуулагдсан даруйдаа Стамбулд Консулын газрын даргаар ажиллаж байгаад чөлөөгдөн эх орондоо ирээд байгаа Э.Мөнх-Очиртой  утсаар ярьж амжсан байлаа. Ухаандаа хар тамхины хэргээр баривчлагдсан мань хашрууд хуучин даргатайгаа юун түрүүнд тийнхүү утсаар холбогджээ. Э.Мөнх-Очир нь ч тэднийхээ утсаар ярьсныг хүлээн зөвшөөрч, хэвлэлийнхэнд тайлбарлахдаа “Тэд надтай ярьсан. Харин би Германд суугаа Элчин сайдын яам руу залгаж болсон явдлыг дуулгасан” гэх ухааны юм хэлж буй нь олны анхаарлыг татаж  байна. Сайхь хоёр этгээд яагаад заавал албан тушаалаас буугаад Монголдоо таваргаж яваа Э.Мөнх-Очирт тийм хэргээр баривчлагдсан тухайгаа хамгийн түрүүнд мэдэгдэх болов. Гадаад харилцааны яам руугаа яагаад ярьсангүй вэ. Заавал Э.Мөнх-Очироор дамжуулан Германд суугаа Элчин сайд руу мэдэхийн учир юу байв. Өөр чухам юун тухай тэд Э.Мөнх-Очиртой аминчлан ярилцав. Энэ мэт олон асуудал учир битүүлэг үлдэж байна. 

Дэлхий даяар Монголоо тийнхүү харлуулж орхисон дипломат ажилтнуудынхаа талаар бас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нь саяхан байр сууриа илэрхийллээ. Түүний ярианаас мөн анхаарал татахуйц хэд хэдэн зүйл анзаарагдаж байна. Тухайлбал, тэрээр Э.Мөнх-Очирт нөгөө баривчлагдсан хоёр нь юу ярьсныг мэдэхгүй гэлээ. Энэ ч аргагүй биз.  Харин Э.Мөнх-Очирыг Стамбулд Консулын газрын даргаар ажиллаж байгаад гуравдугаар сарын сүүлчээр чөлөөлөгдсөний дараагаар уг хэрэг гарсан юм байна. Мөн Э.Мөнх-Очир нь Анкарад Элчин сайд болж очих хүсэлт гаргаад байгаа ажээ. Түүний энэ хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн, асуудал нь хурлаар орох болсон юм гэнэ. Өөрөөр хэлбэл, Стамбул дахь Консулын газарт  удирдлагад нь ажиллаж байсан хоёр этгээд Туркээс Герман руу 70 кг хар тамхи тээвэрлэсэн хэргээр Германы шүүхээс ял сонсох нь нэгэнт тодорхой болж буй энэ үед Э.Мөнх-Очирыг албан тушаал дэвшүүлэн Турк улсад суух Элчин сайд болгох яриа хөөрөө Гадаад харилцааны яамнаас халиад Засгийн газрын түвшинд хэлэлцэгдэх гэж байгаа ажээ. Шударга ёсны төлөө үхэхээс айдаггүй У.Хүрэлсүх нь хэрвээ Э.Мөнх-Очирыг Элчин сайд болгохоор дэмжвэл Ерөнхийлөгч Х.Баттулга харин эсэргүүцэж УИХ-д оруулахгүй л болов уу. 

Цогтбаатар сайдын ярианаас үзэхэд Европын орнуудад суугаа манай Элчин сайдын яамдын ажилтнууд ер нь дээрх төрлийн болон бусад хэрэг зөрчлүүдээр бараг бүхэлдээ шалгагдаж байгаа юм байна. Манай иргэдийг гадаадынхан хар тамхины наймаанд татан оруулдаг болсоныг ч тэр нуусангүй. Мөн тэрээр “Ийм хэрэгт холбогдсон этгээдийг барих тогтолцоог бүрдүүлэх нь миний үүрэг. Би хариуцлага хүлээхэд ч бэлэн. Өнгөрсөн онд тиймэрхүү ижил төсөөтэй байдал үүссэн тул сайдын хувьд энэ оны нэгдүгээр сарын 15-нд тусгай хүчний байгууллагад албанд бичиг явуулж байсан” гэлээ.

Монголын дипломат ажилтнууд  дээр үеэс уламжилсан элдэв муу зуршилтай, хэтэрхий цус ойртсон, элдэв гэмт хэргийн шинжтэй далд бүлэглэл болоод байгааг анзаараагүй хүн ховор болов уу. Урьд нь Болгарт сууж байсан дипломат ажилтан хар тамхины хэрэгт холбогдон яллагдаж л байсан. Тэгвэл одоо Европын орнуудад суугаа манай дипломатууд хар тамхины гэмт бүлэглэлд бөөнөөрөө татагдан орж буй ажээ.

О.Баяр

Шуурхай.мн 

Цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг агаарын урьдчилсан мэдээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​