​АМЕРИКИЙН МУЖУУДЫН ХЭД НЬ “ГОЛДЕН СТЭЙТ”-ИЙН ТӨЛӨӨ БАЛИАШИГЛАХ ВЭ


BetOnline хэмээх сайт АНУ-ын нутаг дэвсгэрт санал асуулга явуулж удахгүй эхлэх НБА-гийн финалын тоглолтод ямар багийг хөгжөөн дэмжих сонирхолтой буйг танджээ. Голчлон твиттерийг ашиглан явуулсан уг санал асуулгын дүнд нийт 50 мужийн зөвхөн гуравт л энэ цаг үеийн “босоо аварга” Голден Стэйт Уорриорзыг дэмжихээ илэрхийлж бусад 47 нь “Канадын багийн төлөө хашгирана” гэсэн байх юм. Стиф Карригийн төлөө Калифорни, Невада, Гавайн арал байгаа гэнэ шүү.


Энэ мэдээ таалагдаж байвал: