Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүллээ


МАХН Бага чуулганаа өнөөдөр хуралдуулж, Бага чуулганаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулжээ. Тодруулбал, МАХН-аас Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт МАХН-ын дарга Н.Энхбаярыг өрсөлдүүлэхээр нэр дэвшүүлсэн байна. 

Ингээд түүний нэрийг хуулийн хугацаанд СЕХ-нд хүргүүлэхээр болжээ. 

МАХН-ын дарга Н.Энхбаяр "Манай нам хуулийн дагуу ажилладаг. Хуулийн дагуу МАХН-аас Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх ажлаа зохион байгууллаа. Ингээд ардчилсан зарчмын дагуу надад итгэл хүлээлгэж, намайг нөхөн сонгуульд оролцуулах болсон Бага чуулганы гишүүддээ баярлалаа.Эрх баригчид энэ сонгууль битгий болоосой гэж бодож байгаа. Ямар нүүрээрээ тэнд очих вэ, итгэлийг нь даагаагүй шүү дээ гэж бодож байгаа. Тиймдээ ч сонгуулийг хойшлуулах ажлыг удаа дараа хийж байна. Бид Хэнтий аймгийн сонгогчдыг хүндэтгэх ёстой" гэлээ.

 


Энэ мэдээ таалагдаж байвал: