fbpx Шатахууны үнийн өсөлтөд ширвүүлсэн иргэдийн амьжиргаа мөддөө дээрдэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 15 секунд

Шатахууны үнийн өсөлтөд ширвүүлсэн иргэдийн амьжиргаа мөддөө дээрдэхгүй

Шатахууны үнэ тэнгэрт хадав. Энэхүү суурь үнийг дагаад өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүд бараг бүгдээрээ шуурч байна. Үнэ өсөөгүй юм гэж алга болов. У.Хүрэлсүх хэмээх “Үхэхээс айдаггүй” эрхэм анх Ерөнхий сайд болмогцоо “Шатахууны үнийн өсөлт зах зээлийн жамаараа явна” гэсэн нь нефть импортлогчдод ихээхэн ашигтай мессеж болсон юм. Тэгээд шатахуун зөөж борлуулдаг хэдэн монополь компаниуд нь дур дураараа үнийг өсгөсөөр монголчуудыг өдгөө модоо барихад хүргээд байна.

Монголын шатахуун импортлогч компаниуд 2014 онд ОХУ-ын “Роснефть” компанитай үнийн асуудлыг цэгцэлж гэрээ байгуулсан юм л даа, уг нь. Энэ гэрээг байгуулахаас өмнө харин хойд хөрш маань дуртай үнээ хэлж тулгадаг байлаа. Манайхан ч хэлснээр нь авахаас аргагүй байв. Харин гэрээ байгуулснаас хойш Сингапурын бирж дээрх түүхий нефтийн үнийн хөдөлгөөнтэй уялдаж, сар бүр шинэчлэн тогтоодог зах зээлийн зарчмаар явж ирэв. Иймээс өдгөө өсөөд буй шатахууны үнэ нь Сингапурын биржийн үнэ ханшаас улбаатай гэж хэлж болох юм.

ОХУ бол дэлхийн томоохон нефть олборлогч гүрэн. Тиймээс шатахуунаа манайд хамгийн хямдаар борлуулдаг гэж зарим нь их мэдэмхийрч ярьцгаадаг. Гэвч үнэн чанартаа тийм биш ажээ. Судалгаанаас харахад ОХУ  бусад 29 улсад нийлүүлдэг үнэ ханшаасаа их, бүр хамгийн өндөр үнээр манайд өгч байна. Тодруулбал, Монголд тонн тутмыг нь 659.14 ам.доллараар худалдаж байгаа. Энэ нь хамгийн өндөр үнэ аж. Харин Япон 541.25 ам.доллараар, Израиль 435.36, Турк 580.42, Мальта 422.17 ам.доллараар ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүн авч байх жишээтэй. Манай улс уг нь хаяа нийлсэн хойд хөршөөсөө хамгийн хямдаар шатахуун авах боломж байгаа л байх. Гачлантай нь төр, засгаас энэ талаар олигтой яриа хэлэлцээр хийж, зохицуулж чадахгүй байгаа юм. Магадгүй, Орос хэлэнд маруухан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийнх нь чадамж дутдаг биз. Тэгээд нэрэлхэхдээ дээр хэлсэнчлэн “Зах зээлийн жам ёс” руу чихээд сууж байгаа болов уу.

Монголд шатахуууны үнэ өсөхөөр амьдрал маш хүнд болж байна. Г.Занданшатар өнгөрсөн онд Засгийн газрын Хэрэг газрын дарга байхдаа шатахууны хахаж цацсан үнийг бууруулах гээд 50 төгрөгөөр доош дарснаас хойш одоо А92 шатахуун зэрэг нь 200-350 орчим төгрөгөөр нэмэгдээд ер буухгүй, улам өсөх шинжтэй болов. Энэ хооронд хуурамч шатахуун найруулж дээхэн үеийн “шаг”-ийн архи зардаг шиг ШТС-д сэм нийлүүлж мөнгө хүүлдэг компаниуд ч олшрох янзтай. Энэ талаар иргэний зарим байгууллагууд бухимдлаа хэчнээн илэрхийлээд нэмэргүй бололтой. Мэргэжлийн хяналтын байгууллага, ялангуяа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд нь мэдсэн ч мэдээгүй царайлсаар байгаа нь тун гайхалтай.

Шатахууны үнийн хөөрөгдөлтэй зэрэгцээд сүүлийн үед махны үнэ мөн л тэнгэр баганадаж байна. Энэ нь шатахуунаас гадна бас Хятад ченжүүд махыг их хэмжээгээр нутаг руугаа зөөснөөс шалтгаалжээ. Гэтэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Махны өссөн нь Хятадуудаас болоогүй” гэх ухааны юм мэдэгдэж олон түмнийг бүр ихээр бухимдуулаад авлаа. Үнэн чанартаа манай махны зах зээл Хятад ченжүүдийн гарт орсоныг харин сайд Ч.Улаан хүлээн зөвшөөрч, Хятад руу мах нийлэхээ хязгаарлах юм шиг байна. Гэхдээ шатахууны үнийн галзуурал махыг урьдынх шигээ үнэд оруулсаар байх нь гарцаагүй. Мөн бусад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт эгэл жирийн айл өрхүүдийг хот, хөдөөгүй бараг хоосон хоноход хүртэл туйлдуулж байна. Нэг килограмм махыг 18 мянгаар авч гурваас таван ам бүл тэжээх нь нэн хүнд болов. Бүтэн талхыг хөршүүдтэйгээ хамжин таллаж авдаг хүмүүс нь голцуу хонь ямааны цувдай, толгойгоор гол зогоох. Ийм байдал хэдий хэр үргэлжлэхийг бүү мэд. Ямартай ч зарим судлаачдын хэлж байгаагаар У.Хүрэлсүхийн Засгийн газрын өнгөн дээр шатахууны үнийн өсөлтөд ширвүүлсэн иргэд, өрх айлуудын амьжиргаа төдийлөн дээрдэхгүй юм байна.

О.Баяр

Шуурхай.мн 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 22-Р СУРГУУЛИЙГ 1989 ОНД 8-Р АНГИ ТӨГССӨН ТӨГСӨГЧИД ОЙН БАЯРТАА ИРНЭ ҮҮ
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 22-Р СУРГУУЛИЙГ 1989 ОНД 8-Р АНГИ ТӨГССӨН ТӨГСӨГЧИД ОЙН БАЯРТАА ИРНЭ ҮҮ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​