Ц.Нямдорж төрсөн дүүдээ ШШГЕГ-ын 5 өрөө байрыг 13 саяар өгчээ


Монгол Улсын Хууль зүй, Дотоод хэргийн сайдаар тав дахь удаагаа ажиллаж байгаа Ц.Нямдорж өөрийгөө хамгийн шударга, зарчимч, хууль журмаа биелүүлэгч гэж цоллодог.

Монголын хуулийн салбарын завхрал, шударга бус зүйлийг одоо ч өөрийн гараар “цэгцэлж” яваа Ц.Нямдорж сайд үнэхээр шударга хүн мөн үү, эсвэл шударга царайлагч уу гэдгийг дүгнэхүйц нэгэн баримтыг хүргэж байна.

Ц.НЯМДОРЖ САЙД ДҮҮДЭЭ ШШГЕГ-ЫН БАЙРЫГ 13 САЯАР АВЧ ӨГЧЭЭ

УИХ-ын 2008 оны сонгуульд МАН олонхийн суудал авч, Засгийн газраа бүрдүүлэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдоржийг томилж байсан. Тэрбээр дөрвөн жил /2008-2012/-ийн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан бөгөөд энэ хугацаанд өөрийн төрсөн дүү болох Ц.Батсүхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын харьяа 127 метр квадрат бүхий таван өрөө орон сууцыг хувьчилж өгчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороололд байрлах ШШГЕГ-аас эрх олгосон таван өрөө байранд түүний төрсөн дүү болох Цэндийн Батсүх амьдарч эхэлснээсээ хойш ердөө нэг сарын дараа өөрийн болгон өмчилсөн байна.

Ингэхдээ 127 метр квадрат байраа ердөө 13.7 /13.716.000/сая төгрөгөөр өмчилж авсан байгаа юм. Гайхалтай нь өмчилж авахдаа байрны метр квадрат тутмын үнийг 150 мянган төгрөгөөр тооцжээ. Тухайн үед Орон сууцны холбооны мэргэжилтэн, ашиглалтын байцаагч таван өрөө орон сууцны үнийг дараах аргачлалаар бодсон байна.

1 метр квадрат 150,000*0,72*127=13.716.000

Гэвч 2012 онд орон сууцны метр квадратын дундаж үнэ 1,4-1,6 сая төгрөг байсан. Тухайн үеийн дундаж ханш 1,5 сая төгрөгөөр тооцоход 127 метр квадрат таван өрөө байр 177 орчим сая төгрөгөөр үнэлэгдэхээр байж. Чухам ямар аргачлал, үндэслэлээр метр квадратыг нь 150 мянган төгрөгөөр үнэлсэн, өөрийн хамаарал бүхий хүндээ харьяа агентлагаараа дамжуулан өгсөн бэ гэдэг өөрөө давуу байдлаа ашигласан гэж хардахаас аргагүйд хүргэж байгаа юм.

Ц.Нямдорж сайдын төрсөн дүү болох Ц.Батсүхэд ШШГЕГ-аас 2012 оны зургадугаар сарын 15-ны өдрийн 085 тоот эрхийн бичиг олгож, Баянзүрх дүүргийн 25 хороо, 13-р хорооллын 167-р байрны таван өрөө байранд оршин суух эрх олгосон байна. Үүнээс ердөө нэг сарын дараа 2012 оны долдугаар сарын 16-ны өдөр Ц.Батсүх Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд өргөдөл гаргаж, ШШГЕГ-аас олгосон байраа өмчилж авах хүсэлтийг  гаргажээ.

Тухайн үед ШШГЕГ-ын даргаар Д.Ядамдорж ажиллаж байсан бөгөөд тэрбээр одоо ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргаар ажиллаж буй. Ц.Нямдорж сайдын суудалд суух бүрт Д.Ядамдорж даргын суудалд суудаг нэгэн. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж сайдын “гарын” хүмүүсийн нэг гэсэн үг. Ийнхүү УИХ-ын сонгуулийн өмнө Д.Ядамдоржоор шийдвэр гаргуулж, таван өрөө байр маш хурдан хугацаанд Ц.Батсүхийн нэр дээр очжээ.

Долдугаар сарын 16-ны өдөр Ц.Батсүх хүсэлт гаргаснаас хойш ердөө долоо хоногийн дараа Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны дарга Г.Мөнхбаяр 16 дугаар тогтоол гаргаж, таван өрөө байрыг Ц.Батсүхэд хувьчилж өгсөн байна. Чухам яагаад ШШГЕГ-ын удирдлага харьяа сайдынхаа төрсөн дүүд таван өрөө байранд амьдрах эрх олгох шийдвэр гаргасан, түүнээс сарын дараа зах зээлийн үнээс 10 дахин хямд үнээр өмчлүүлэх болов гэдэг өнөөдөр эргэлзээ төрүүлж байна. Сайдын дүү учраас орон сууцаа өмчлөх хүсэлтийг нь холбогдох байгууллагууд нь долоо хоногийн дотор шийдвэрлэж өгсөн нь Ц.Нямдорж сайдыг ямар нэг байдлаар энэ шийдвэрт нөлөөлөөгүй, хууль бус үйлдэл хийгээгүй гэдэгт нь итгэмгүй.

Өнөөдөр Хууль зүй, Дотоод хэргийн сайд өөрийн нэр дээр орон сууц байхгүй, өндөр түрээстэй байранд амьдарч байгаа гэдэг. Тэгвэл 2012 онд улсын мэдэлд байсан таван өрөө байрыг 13-хан сая төгрөгөөр дүүдээ авч өгсөн ганцхан баримт энэ. Ц.Нямдорж сайдад өөрийн эзэмшлийнх ч бусдын нэр дээр авсан өөр хэдэн байр байгаа бол?

Ш.Чимэг

Эх сурвалж: News.mn 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Saak · [76.94.79.212] · өчигдѳр 03 цаг 08 минут

    жорлонгын емхий ногоон ялаа нямдорж жорлондоо орж амьдар


  • Зочин · [192.82.64.251] · 2019/08/23

    Тэр байрыг чинь санаачлан барьж салбарынхаа ажилчдаа оруулсан байхшуу. Бугд ертегеер нь телбер хийн авцгаасан. Хендленгийн бегс ухсан хорлогчууд донгосчил байг.


  • ЗОЧИН · [202.131.233.190] · 2019/08/09

    ЭНЭ ХУЛГАЙЧ НЯМДОРЖИЙН ХУЛГАЙ ЛУЙВАР УЛАМ Л ИХСЭЭД БАЙХ ЮМ, ИДЭЖ ЦАДАЖ ХАНАНА ГЭЖ БАЙХГҮЙ УЛААН ЛУЙВАРЧИН ЮМАА,НЯМДОРЖ,АХ ДҮҮ 2-ЫГ 2-УУЛАНГ НЬ БАРЬЖ 8 ЖИЛ ШОРОНД ХИЙЖ ХАТАА, 5 ӨРӨӨ БАЙРНЫ 177 САЯ ТӨГ-Г ТӨЛҮҮЛ, ЭСВЭЛ БАЙРЫГ ХУРААЖ АВ, ХУВЬЧИЛСАН ЯДАМДОРЖ, ХУВЬЧЛАХ ТОВЧООНЫ ДАРГА МӨНХБАЯР 2-Т 8 ЖИЛИЙН ШОРОНД СУУХААР ЯЛ ӨГЧ ШОРОНРУУ НЬ ИЛГЭЭ,


  • Ха ха ха · [107.77.229.141] · 2019/08/09

    емхий бузар шуналт бэрд хулгайч нямдорж чи шуналт бэрд бузар чойжилсvрэнтэйгээ хамт хужаад очиж шавар нvxэн оромжинд амьдарч нvглээ наманчилвал тамаас аврагдаж 1000 терелдее ядуу гуйланч хужаа болж терж магадгvй юм!!!


  • Зочин · [124.158.93.130] · 2019/08/05

    дөрвөд хулгайч


  • гадаадхүн · [66.181.160.93] · 2019/07/28

    Тойргийнхоо нэг сонгогчид1 сая төгрөг өгвөл хулгайч гэсэн та нарыг сонгоно шүү Нэг саяаа та нар хэдэн тэрбум болгоод авчихна шүү дээ


  • zochin · [43.228.131.196] · 2019/07/23

    yas undes;nutag nuga yamaaguishdee.Gehdee Nyamdorj said neg l bish hun sanagdaad baidgiimdaa.Estoi hymsaa nuusan hulgaich geed baidag ni ynen baihaa.


  • zochin · [143.176.142.132] · 2019/07/22

    muusain muu sanaatai dorvoduud ih ah duuseg elgen sadnaa ymarch ymnaas avarna , buzartai sanaa muutai ulsuud da


  • зочин · [64.119.21.5] · 2019/07/22

    Энэ нөхөр хаусаа 500 саяд барисан гэж өөрөө хэлсэн луйварчин юм чинь тэр зэргийн юмыг өлхөн хийж чадна насаараа сайд хийлээ дээрдсэн юм алга үхэр монголчуудаа дөрвөд новшнуудаа дахин энийг битгий сонгоочээ малнуудаа,


  • зочин · [103.26.193.168] · 2019/07/21

    Энэ худал мэдээ дээ. Шударга Нямдоржийн эсрэг мөн их гүтгэлэг, дайралт хийх юм. Эрдэнэтийн 49%-ийн хулгайн бүлэг зэрэг олон хүнд Нямдорж саад болсон нь үнэн. Цаашид УИХ-д хэдэн шударга залуус гарч ирсэн нь сайн хэрэг.


  • ЗОЧИН · [103.111.68.3] · 2019/07/08

    МАФ -ЫН ЭНЭ БУЗАР СҮЛЖЭЭГ ИЛРҮҮЛЖ, ҮЙЛДСЭН ХЭРГИЙГ ШИГЖҮҮРТ ХЭРГИЙГ НЬ УУДЛАН ИЛЧИЛЖ,ҮҮР УУРХАЙГ НЬ ҮНДЭС ЁЗООРООР НЬ ТАСЛАН ХЯРГАЖ, ЗОХИХ ШИЙТГЭЛ НОГДУУЛЖ,ЯЛЫГ НЬ ЭДЛҮҮЛЖ ЧАДАХ ХҮН БОЛ Ц.НЯМДОРЖ, Ж.БАТЗАНДАН НАРЫН ЭНЭ ЦАГТ ТОДОРЧ БАЙГААЭХ ОРОН Ч ТӨРИЙН ТҮШЭЭД ЯАХ АРГАГҮЙ МӨН.


  • Зочин · [202.9.43.192] · 2019/07/05

    2008 оны үеийн үнэ байлгүйдээ.Тэхдээ орчин үеийн дзайнаар барьсан сууц биш байх.


  • з · [150.129.140.65] · 2019/06/14

    нүүрэн дээрээ шудрага хүн болж жүжиглээд цаагуураа дандаа хулгай худал хийдэг сайхан нохой ыайгаа юм. Даварсаар нэг өдөр өөрийн байгуулсан шорондоо үхэх байхдаа.


  • зочин · [66.181.179.104] · 2019/06/10

    Нямка ахаа 20000 мянга дахиж өгвөд дахиж сонгоно шүү танийгаа


  • зочин · [103.111.68.3] · 2019/06/07

    Увсын ард иргэдээс санал хүсэлтыг авч гарч ирсэн төрийн өндөр суудалд олон жил сууж буй хүн болон Хурд компани зэрэг даварсан Улаанбаатар хотын А зэрэглэлийн газар болон наадам акедима зэрэг газар хэн авч чадах вэ гэвэл УВСЧУУД БУЮУ ДӨРВӨДҮҮД өөр хэн ч чадахгүй,,,,,,,кк,,,,,,,,,,


  • zochin · [192.82.64.217] · 2019/06/04

    suns ni munh zovno gedgiig meddeg l baimaar san da vr huuhdee yaj zovohiig ni harnaa gaigvi odoo myngan shn buyn hiigeed nemergvi denduu oroitson


  • zochin · [192.82.64.217] · 2019/06/04

    vhehdee hamag yumaa avaad yvahiig ni harii l da tam divaajin 2 zaag deer ochood yu gej hudlaa hutsahiig ni sonsoh yumsan kkkk


  • Зочин · [103.229.176.130] · 2019/06/03

    лалар


  • Зочин · [203.217.139.225] · 2019/05/30

    төрд дээд албан тушаалд очсон бол зүгээр л ажлаа хийлдээ хулгай хийгээд л яваад байх юмийм төр байхуу


  • Зочин · [139.5.217.121] · 2019/05/27

    Дөрвөд, хасаг хоёр алсдаа Монголд гай чирж магадгүй шүү. Увсынхан ч хулхидах, худал залахдаа ч гарамгай ш дээ.


  • Зочин · [202.126.89.3] · 2019/05/21

    Батгана явсан газар өттэй гэдэг шиг увсынхан байсан газар мөнгө цохиостой л байгаа .Тэр ойлгомштой цусанд нь байдаг зүйл.