Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дэвшүүлсэн шинэ жилийн мэндчилгээ сүрдүүлгээр дүүрэн байлаа. Ким Жон Ун Вашингтонд хатуу анхааруулга өгөхийн зэрэгцээ 2018 онд цөмийн зэвсэг, тив алгасах баллистик пуужин олноор үйлдвэрлэж, дайны бэлэн байдалд шилжүүлэх хэдий ч энэ бүх зэвсэглэлээ зөвхөн улс орныхоо аюулгүй байдлын төлөө зориулна гэж онцолжээ. АНУ манай цөмийн зэвсгийн хараанд байж, цөмийн пуужингийн товчлуур миний ширээн дээр байх болно. Энэ бол сүрдүүлэг биш бодит байдал юм хэмээжээ.
Тэрээр мөн Өвлийн олимпод оролцох талаараа болон улс орныхоо эдийн засгийн ололт амжилт, иргэдийнхээ амьдралыг сайжруулах нэн чухал байгааг ч дурдсан байна.