fbpx      Н.Алтанхуяг, С.Эрдэнэ хоёрын “зодоон”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 30 секунд

     Н.Алтанхуяг, С.Эрдэнэ хоёрын “зодоон”

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АН-аасаа хасагдаад их ууртай байна. Тэрбээр 90 оны Ардчилсан хувьсгалыг гардаж хийлцсэн намайг намаас хасдаг нь юу вэ, энэ юу болж байна гэх зэрэг зүсэн бүрийн юм үглэж улиглан бухимдлаа тайлахын тулд намынхаа одоогийн дарга С.Эрдэнийг огцруулах аянд мордов. Ингэхдээ мань эр АН-ын шинэчлэлийн хөдөлгөөн гэх хэсэг залуучууд руу гүйж очив. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын Улс төрийн зөвлөхийн албыг хашиж байхдаа байгуулсан Нэгдмэл Монгол гэдэг хөдөлгөөнөө зөвхөн С.Эрдэнэ даргынхаа эсрэг чиглүүлэн, эгнэшгүй шударга дүрийн баатар болж гэнэт тодрох нь тэр.  Урьд нь хашир АН-ыг олон жил толгойлж байлаа. Түүнийг намын дарга байх үед АН нь тийм мундаг ардчилалтай нам байгаагүй юм. Тэр байтугай Н.Алтанхуяг нь намын дүрмийн дагуу ротацийнхаа сонгуулийг явуулдаггүй, намын их хурлаа хуралдуулж улс орны хөгжлийн амин чухал тулгамдсан асуудлууд болон намынхаа шинэчлэлийн талаар яаралтай ярилцаж шийдэхийг хүссэн олон мянган гишүүдийнхээ санал хүсэлтийг тас цавчиж хаядаг тэрүүхэндээ бас нэг хөөрхөн дарангуйлагч байлаа. Нэг үгээр хэлбэл, тэр хэзээ ч шударга дарга байгаагүй юм билээ. Энэ тухай их олон зүйлийг тоймлон бичиж болохоор байна.

Саяхан зохиолч, нийтлэлч Ц.Доржготов гуай Баабар.мн сайтад “Хөх тэнгэрийн дээр Ц.Нямдорж”  нийтлэлдээ Н.Алтанхуягийн  муу чанаруудаас бараг бүгдийг базаад хэлчихсэн нь бодит үнэнд тун ойртож туссан байна. Үнэхээр түүний цаана таван удаа Хууль зүйн сайдаар ажилласан хөгшин бурхи Ц.Нямдорж сууж байгаа.  Нэг нутаг усныхан болоод тэр биз. Цаадах нь бохир улс төрийг Н.Алтанхуягаар яаж хийлгэхээ бусдаар заалгах хүн биш. Н.Алтанхуяг дүүгээ  “Алтангадас” ассиоцацийг анх байгуулахад  Ц.Нямдорж ах нь нам харгалзахгүй гишүүнчлэлтэй байлгах зөвлөлгөө өгснь хожмоо өн гэх. Энэ нь хожмоо АН дотор томоохон фракци болж, дангаар ноёрхоход хэрэг болсон биз ээ. “Алтангадас”-ынхны дотор МАН-ын томчуудаас тухайн үед Ц.Нямдоржоос гадна одоогийн ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж гэх мэтийн нэлээд хэдэн хүн орсон байлаа. Н.Алтанхуягийг АН-ын дарга, Ерөнхий сайд болсноос хойш “Алтангадас”-ынхан нь төр, засгийн янз бүрийн албан тушаал руу чихэлдэж, хүргэн дүү Г.Дэнзэн нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болж, улмаар “Эрдэнэс Таван толгой”-н хөрөнгө мөнгө рүү гар дүрсэн хэргээр баривчлагдан, ял сонсож байв. Үндсэндээ ингэж АН-ын доторх “Алтангадас” фракци гэгч бүлэглэл бий болж, үүнийх нь гол цөмийг  Н.Алтанхуягийн гэр бүл, найз нөхдийн хүрээллийнхэн бүрдүүлж байсан юм. Шударга бусын хонгил гэгч нь чухамдаа ийм замаар улам гүнзгийрч байлаа.

Н.Алтанхуягийн улс төрийн замналд хар толбо болж үлдсэн хамгийн муухай зүйл гэвэл Ц.Нямдорж ахынхаа заавраар уу, эсвэл өрийн санаачлагаар хийсэн үү, ямартай ч  МАХН-ын дарга Н.Энхбаяртай АН-ын дарга гэдэг сэтрээ ашиглан нууц гэрээ хийж гарын үсгээ зурсан явдал байсан юм. АН-ыг сонгуульд оруулахдаа МАХН-тай хамтрах энэхүү нууц гэрээг тус намын удирдлагуудаас хэн нь ч мэдээгүй бөгөөд харин энэ тухай анх шуугиан дэгдэж эхлэхэд тэр үед нийслэлийн АН-ыг удирдаж байсан Э.Бат-Үүл нь маш их бухимдаж “Н.Алтанхуяг гэдэг ийм муухай урвагчийг  бушуухан огцруулах хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байлаа. Тэгээд удалгүй өөр бас бус шалтаг, шалтгаануудаар Н.Алтанхуяг нь намын даргаас хусагдаж, Ерөнхий сайдын сэнтийгээс буусан юм.

Н.Алтанхуяг саяхан Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөхийн албан тушаалаас мултарсан нь бас түүний хэтэрхий дэвэргэн, хийрхүү, дэндүү бохир улс төрийн тоглоомоос Х.Баттулга нь залхсан хэрэг болов уу. Мөн хэдэн жилийн өмнө АН-ын дарга байхдаа Соёлын төв өргөөний хажуугийн хүзүүвч болон түүний дэргэд босгосон “Ардчиллын өргөө” нэртэй өндөр барилгыг бүрэн ашиглалтанд ороогүй байхад 7 тэрбум төгрөгөөр дур мэдэн зарж их хэмжээний мөнгө завшсан гэх хэл ам одоо ч тасраагүй байна. Уг нь Н.Алтанхуяг тухайн үед уг өргөөг “2012 оны сонгуулийн өмнө ашиглалтанд оруулна” гэж ярьж байжээ. Тус байрыг барихад намын гишүүд дэмжигчдээс нь маш хандив цугларсан гэдэг. Тэдгээрээс алт, мөнгөөр хийсэн тоосго зэрэг үнэ цэнтэй эд зүйлс хулгайд алдагдаад одоо ч ор мөргүй хэвээр байгаа юм билээ. Түүнчлэн АН-ын байрлаж байсан Соёлын Төв өргөөний хажуугийн хүзүүвчийн 3.350 метр квадрат газрын гэрчилгээ нь Худалдаа хөгжлийн банкны эзэн “сахал” Д.Эрдэнэбилэгт шилжсэн гэдэг яриа бий. Тэгвэл одоогийн АН-ын дарга С.Эрдэнэ нь энэ тухай олон нийтэд хандан “...Н.Алтанхуягийн талаар яривал их юм бий. Энэ хүн манай намыг байргүй болгосон. Намын эд хөрөнгийг идэж ашигласнаас өгсүүлээд яривал олон юм ярьж болно. Эхлээд намд учруулсан хохирлоо барагдуулчихаад дараа нь намайг шүүмжлэх хэрэгтэй” гээд хэлчихсэн биш мань хүн зөрчлийн хуулиар Н.Алтанхуягийн гомдолын дагуу цагдаад дуудагдахад хүрчээ.

Ер нь 90-ээд оноос хойш улс төрд зүтгэж яваа хүмүүсийн дунд ямар нэгэн зөрчил, хэл аманд өртөөгүй, нэр цэвэр хүн тун ховор. АН-ын С.Эрдэнэ даргынх нь талаарч зөндөө зөрчил дутагдал яригддаг. Түүний бага залуу насны болоод сүүлийн жилүүдэд нэр холбогдоод байгаа Нийгмийн даатгалын мөнгөнөөс их хэмжээгээр авч завшсан ч гэх шиг, янз бүрийн юм яригддаг. Угийн жаахан мугуйд, зөрүүд зантай, юм болгоныг өөрийнхөөрөө шийдэх гэж муйрахладаг сул талаас нь болоод түүнийг АН-ын хамтын удирдлагыг үгүй хийж, нэг хүний дэглэм тогтоох гэлээ энээ тэрээ гэж шүүмжилж буй нь зүйн хэрэг. Гэлээ гэхдээ тус намын гишүүдийн олонхи нь түүнийг намын даргын сонгуулиар дэмжээд гаргаад ирсэн учраас 2020 оны УИХ-ын сонгуульд намаа хэрхэн удирдаж орохыг харах л үлдээд байгаа ажээ. Хэрвээ сул толгой оргиод, бүтэлгүйтвэл намын гишүүд нь түүнийг өчиггүйгээр хусаад хаячихна. Тус нам ийм дүрмээр ажиллаж байгаа хойно доо. Гэтэл Н.Алтанхуяг нь түүнийг нэн яаралтай огцруулах гээд С.Эрдэнийн өөрийнх нь компанийн барьж босгосон АН-ын төв байрны үүдэнд өнөөх хэдэн залуучуудаа аваачин шаардлага тавиулдаг болоод байна. АН-ын шинэ, хуучин хоёр даргын “зодоон” хаана хүрээд өндөрлөхийг одоогоор таах аргагүй. Гэхдээ Н.Алтанхуягийн иймэрхүү явуулгаар С.Эрдэнэ нь АН-ын даргаас огцорчих магадлал бараг байхгүй, харин тус намын нэр хүнд улам доошлох нь тодорхой ажээ.

О.Баяр

Шуурхай.мн 

Лабораторийн шинжилгээгээр Увс аймагт тарваган тахлын хүний өвчлөл гараагүй болохыг тогтоолоо
Лабораторийн шинжилгээгээр Увс аймагт тарваган тахлын хүний өвчлөл гараагүй болохыг тогтоолоо
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​