fbpx        МАН, АН-д дансгүй нохой ч алга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 7 секунд

       МАН, АН-д дансгүй нохой ч алга

Нийгэм, эдийн засаг, улстөрийн бүүдгэр өдрүүд улам л гэгээгээ хумин цаашилж байна. Одоо яах вэ. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаад ч нэмэргүй. Бүдүүн бүлгээс ахиад шинээр засаг бүрдүүлээд ч нэмэргүй. АН-аас УИХ-д суух арав орчим нөхдөөр Засгийн газрыг байгуулъя гэвэл бас л болохгүй. Бүр болъё. О.Баасанхүү, С.Жавхлан нараар хачирлаад бүр ч тус болохгүй. Бараг гучаад жил МАН, АН хоёроор улс орноо тоглуулж, өөрсдийгөө ийм байдалд хүргэсэн хүмүүс энэ гунигаа мартан баяраас баяр дамжин хийсч явна. Одоо яах вэ. УИХ-аас гадна, бүр холуур МАН, АН-аас холуур нөхдөөс хайя гэхээр энэ хоёр бүлэглэлд данслуулаагүй нохой ч Монгол Улсад алга. Ямар нэгэн хэмжээгээр энэ хоёр бүлэглэлтэй холбогдсон байх нь хачирхалтай.

Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 20 орчим улстөрийн нам байдаг гэдэг ч энэ олон нам нь дандаа МАН, АН-аас салаа мөчрөө тасласан бүлэглэл. Тоймтойгоос нь дурдвал М.Энхсайханы тэргүүлж асан МҮАН гэхэд АН-аас тасарсан, тэдэнд гомдсон гологдсон бүлэглэл. МАХН гээд сүрхий өндөр аваад байсан бүлэглэл нь аанай л МАН-аас гал голомтоо хэрүүлтэй уруултай салгаж авсан нөхөд. ХҮН гээд сүрхий тэнгэрийн зүйл яриад байдаг ч хэнийг ч дагаад гүйхэд бэлэн болчихсон нөхөд яг л чоно шиг хараа хурц сууна. Тодотгож хэлбэл, хэн нэгэн бүлэглэл дуудаасай гээд сууж байгаа хэрэг. Одоогоор отгон гэж хэлж болох Тусгаар тогтнол, эв нэгдлийн хэмээх сүрхий нэртэй УИХ-ын гишүүн Г.Уянга нарын нам байдаг. Гэтэл Г.Уянга нар нь АН-аас өрх тусгаарласан М.Энхсайхан, МАН-аас гал тасласан Н.Энхбаяр нараас өрх тусгаарласан байх жишээтэй. Энэ мэтчилэн жижиг намууд бүгд л МАН, АН-тай ямар нэгэн сэжимээр холбоотой учраас яах вэ гээд байгаа хэрэг.

Бусдад үл анзаарагдам, үйл ажиллагаа явуулдаггүй шахам намууд байдаг. Тэд нар үе үехэн гарч ирэхээрээ МАН, АН-ын аль нэгийнх нь захиалгаар тэдний дуу хоолой болдог гэхээр улстөрийн гэх жижиг, том намуудаас юу ч хайх, бас горьдох хэрэггүй.  

Нэлээд алсуур тойрсон сонголт хийх гээд үзэх үү. Бизнес хийдэг маш сайн эдийн засагч удирдагч Монгол Улсад чамгүй олон бий. Бизнесмэнүүд зовж зүдэрч мөнгө олдог, тэр хэрээр өндөр хариуцлагатай байдаг учраас энэ талбараас хэсэг бүлэг нөхдийг оруулж ирэх гээд үзье. Гэтэл манай улсын жижигхэн зах зээл, улстөрийн дарамтан дунд бизнес хийнэ гэдэг амаргүй учраас тэд ямар нэгэн байдлаар улстөрийн аль нэг бүлэглэлд хандив өгдөг, хамтран луйвар хийдэг хэмээв. Хэдэн мянган хүнийг ажлын байраар хангаж, олон олон үйлдвэр бүтээн байгуулалтад гар бие оролцсон “Эм Си Эс”-ийн тэрбумтан Ж.Оджаргалаар төлөөлүүлэн бодоход л нэмэр алга. Уул уурхайн салбарт оролцсон байдал гээд аваад үзэхээр нэг ч өөдтэй үйл явдал дурдагдахгүй. Наад захын жишээ дурдахад л МАН, АН-д хамаагүй бизнесмэн гэж ганц ч алга.

Арга барагдахдаа эмч нар тангараг өргөдөг, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг хэмээхийн зэрэгцээ эрх биш эмнэлэг удирдаж байсан, бас чиг дарга байсан нөхрийг сонгоё гэхэд л байхгүй. Бүгд л МАН, АН-ын аль нэгийг дагаж, тэднийг гуйж гувшиж энэ албанд очсон байх жишээтэй. Хамгийн наад зах нь Гавьяат эмч А.Жамбалдорж гэхэд л “Н.Энхбаярын эмч” гэсэн нэр зүүхэв дээ. Ийнхүү зүтгэж очоогүй нэг нь хэзээ ч улстөр сонирхохгүй бодь нэгэн байх жишээтэй. Шинжлэх ухаан, боловсрол гээд дорвитойхон салбараас сонголт хийх гэхээр түүхийн чиглэлд гэхэд МАН, АН-ын түүхийг угаагчид, ямар нэгэн хэмжээгээр тэдэнтэй холбогдсон байх нь харамсалтай.

Үнэнийг хэлэхэд МАН, АН-д данслагдаагүй нохой ч Монгол Улсад алга даа.

С.Баяр

Шуурхай.мн 

Хотын дарга Баянзүрх дүүргийн ИТХ-д албан бичиг хүргүүллээ
Хотын дарга Баянзүрх дүүргийн ИТХ-д албан бичиг хүргүүллээ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​