fbpx Сэтгэл нь хөрчихсөн Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татъя
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 2 секунд

Сэтгэл нь хөрчихсөн Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татъя

1992 онд баталсан шинэ Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ байна гэж заажээ.

Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш 25 жил өнгөрчээ. Энэ хугацаанд элдвийн л ааш араншинтай хүмүүс УИХ-д сонгогдож байв. Эх оронч М.Зэнээ, нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч О.Дашбалбар, ардчиллын алтан хараацай С.Зориг, Буянгийн Б.Жаргалсайхан, Эрэлийн Б.Эрдэнэбат, Үнэг Ц.Батаа, Л.Гүндалай, Дуучин Б.Жавхлан гэх мэтээр дурдаж болно.

Бүгд улс төрд өөрсдийн гаргасан зам мөртэй. Эдгээр эрхмүүдийг төрийн эрх барих байгууллагад өөрсдийнхөө төлөөлөл болгон залсан нь бид өөрсдөө. Тэднийг залгаад Мон Ураны гэх тодотголтой гишүүн Б.Наранхүү сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байна. Уг нь өөрөө олны нүднээс байнга зугтаж байдаг ч хүмүүс түүний араас эрэл сурал тавих боллоо

Эрхэм гишүүн Б.Наранхүү чуулганы хуралдаандаа огт суудаггүй учраас тойргийн сонгогчид, хэвлэлийнхэн түүний араас сураг тавьж эхэлсэн нь энэ. Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудал нэлээд ээдрээтэй, дэмжигдэхгүй байх магадлалтай болмогц Б.Наранхүү гишүүн хар гүйхээрээ Төрийн ордонд орж ирээд саналаа өгсөн юм. Энэ үеэр парламент сурвалжилдаг сэтгүүлчид Та яагаад чуулгандаа суудаггүй юм бэ” гэж асуухад “Манай нутгийнхан хов жив, хэрүүл уруулд дургүй.

Тийм учраас би суудаггүй гэх утгатай хариулт өгсөн гэлцэж байна. Их л сонин тайлбар. Түүнийхээр бол УИХ хууль биш хэрүүл үйлдвэрлээд байдаг болж таарлаа. Дэмий балай юм ярьж шоуддаг гишүүд цөөнгүй бий л дээ. Гэхдээ арай ч бүгд тийм биш. Парламентын дугуй танхим дотор маргаан мэтгэлцээн өрнөх нь ердийн л үзэгдэл. Энэ дундаас зөв гарц шийдэл гардаг. Дундговь аймаг хөгжлөөрөө бусдынхаа сүүл мушгиж яваа. Ашигт малтмалын том ордгүй болохоор мал аж ахуй зохилсон амьжиргаатай. Эрхэм гишүүний амлалт ёсоор бол олон улсын нисэх онгоцны буудал бүхий орчин үеийн хот сүндэрлэсэн байх учиртай. Харамсалтай нь Мандалговийг тэгж хөгжүүлсэнгүй.

Б.Наранхүү гишүүн чуулганд суух хүсэлгүй гэдгээ мэдэгдчихлээ. Одоо тэгэхээр яах вэ. Хоёрхон сонголт байх шиг. Нэг бол УИХ гишүүдээ аваад Дундговьд очиж хуралдаанаа хийж болох юм. Гэхдээ гишүүд үүнийг зөвшөөрөхгүй л болов уу. Дараагийн сонголт. Гишүүн Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах санаачилга гаргаж болно. Түүнийг УИХ-д нэр дэвшүүлсэн АН юу бодож суудаг бол.

Дургүй ламд дарж байж сахил хүртээсэн юм биш байгаа. Зарим хүн УИХ-д сонгогдох гээд насаараа мөрөөдөөд ч гүйцэлдүүлж чадахгүй явахад Дундговиос сонгогдсон эрхэм гишүүн найз нөхдийнх нь томилгоо болохоор гүйж ирчихээд улсын төсөв батлах, хууль хэлэлцэх үед хуралдаандаа суухгүй шилэрчих жишээтэй.

Түүний Монголын төрд зүтгэх сэтгэл нь хэдийнэ хөрчихсөн бололтой юм. Түүний цаана Дундговь аймгийнхан төрд төлөөлөх элчгүй, асуудлаа шийдүүлэх гарцгүй болчихож байгаа нь хамгийн том аюул. Нэгэнт хүсэл үгүй бол эрхэм гишүүн Б.Наранхүүг Төрийн ордноос сураар уяад ч нэмэргүй. УИх-ын гишүүнээс нь эгүүлэн татъя.

Эх сурвалж: http://ardchilal.mn/22460.html

Эрээнд биеэ үнэлэгч худалдан авбал Хятад руу орох эрхээ 5 жилээр хасуулна
Эрээнд биеэ үнэлэгч худалдан авбал Хятад руу орох эрхээ 5 жилээр хасуулна
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​