fbpx Хотын захирагч "Дэлхийн номын өдөр-Улаанбаатарчууд уншиж байна" арга хэмжээнд оролцлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 47 секунд

Хотын захирагч “Дэлхийн номын өдөр-Улаанбаатарчууд уншиж байна“ арга хэмжээнд оролцлоо

Өнөөдөр тохиож буй “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Үндэсний номын сан болон Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаар зочиллоо.

Хотын Захирагч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын хамтаар Үндэсний номын сангийн Төвд номын сан, Монгол судлалын танхим, Архив, Үнэт ховор номын музей, Уншлагын танхимаар орсныхоо дараа тус байгууллагын шинэ барилгын ажлын явцтай танилцаж, тодорхой үүрэг даалгавар өгөв. Барилгын гүйцэтгэгчээр “Акмихолдинг” ХХК ажиллаж байгаа бөгөөд 2014 оноос барилгын ажил эхэлсэн боловч газрын маргаан, санхүүжилт хүрэлцээгүй зэрэг асуудлаас болоод өнөөг хүрсэн гэдгийг компанийн удирдлагууд хэлсэн юм.

Ерөнхий сайд энэ асуудлыг шуурхай шийдэж, шинэ номын сангийн барилгын ажлыг энэ онд багтаан дуусгах үүргийг шийдвэр гаргах эрх бүхий холбогдох яамд, газруудын удирдлага болон гүйцэтгэгч компанийнханд өглөө. Харин хотын Захирагч нийслэлээс шалтгаалах бүхий л асуудлыг  хурдан шуурхай шийдвэрлэж, барилгын явцыг эрчимжүүлэхэд анхаарна гэдгээ энэ үеэр илэрхийлэв. Үүний дараа нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, "Дэлхийн номын өдөр-Улаанбаатарчууд уншиж байна" арга хэмжээний нээлтэд оролцлоо.

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Өнөөдөр тохиож байгаа Дэлхийн номын өдрийн баярын мэндийг энд хүрэлцэн ирсэн эрхэм зохиолч, яруу найрагч, номын их эрдэмтэн мэргэд, уншигчид та бүхэндээ хүргэе. Хүн бүхэн ном зохиолоор дамжуулан  өөрийнхөө сэтгэлийн дотоод ертөнцийг хөглөж, амьдрах, оршихуйн мөн чанартай танилцдаг. Өнөөдрийн энэ томоохон үйл ажиллагааг анх удаа зохион байгуулж байгаа Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийнхаа хамт олонд талархал илэрхийлье. Техник технологийн хөгжил “түрэмгийлсэн” өнөөгийн нийгэмд жинхэнэ номын үнэ цэн, утга зохиол, урлагийн таашаалыг нүдээрээ уншиж, биеэрээ мэдрэх боломж улам бүр хомсдож байгаа тул нийслэлийн зүгээс хүүхэд, залуучууд руугаа чиглэсэн, тэднийг номонд хорхойтой болгох ажлуудыг зохион байгуулж байхад анхаарна” хэмээн онцолсон юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Машины дээрээс бетон унаж, осол гаргасан “Глобал хурд” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​