fbpx Ш.ГАНБОЛД: УЛСТӨРИЙН НӨЛӨӨ, ДЭМЖЛЭГ ХОЁРЫН ЯЛГАА ИХ ГЭДГИЙГ ОЙЛГОСОН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 24 секунд

Ш.ГАНБОЛД: УЛСТӨРИЙН НӨЛӨӨ, ДЭМЖЛЭГ ХОЁРЫН ЯЛГАА ИХ ГЭДГИЙГ ОЙЛГОСОН

Цагдаагийн хурандаа Шаравын Ганболдтой уулзаж, товч ярилцлаа.

-Сүүлийн үед Таныг АТГ-ын дэд даргын албан тушаалд очих гэж байна гэсэн яриа гараад байна. Танд ямар нэгэн санал ирсэн үү?

-Хэн ч надтай юу ч яриагүй.

-Та ер нь АТГ гэх байгууллагыг хэр сайн ажиллаж байна гэж боддог вэ?

-Одоогийн авилгатай тэмцэх газрын нөхдүүд маань нийгмийн харилцаа ийм болсон үед харин ч гайгүй ажиллаад байгаа харагддаг

-Тэгвэл олон нийт АТГ ажлаа муу хийдэг гэсэн дүгнэлт давамгайлаад байгааг Та хэрхэн тайлбарлах вэ?

-Тэгж хэлмээргүй байна. Нийгэм тэр чигээрээ авилгалд автчихсан мэт мэдээлэл гүнзгий явсан учраас олон нийтэд ч тийм ойлголт давамгайлаад байна. Товчхон хэлэх юм бол Цэнгэлдэх хүрээлэнд 100 мянган хүн цуглуулаад одоо нэг янзын юм үзүүлнэ гэдэг шиг л байдалд байх шиг. Гэтэл нэг их ид шид үзүүлээд л баахан хүн бариад л, хөрөнгийг нь хураагаад л гэх хүлээлтийг биелүүлж болохгүй шүү дээ. Бүх үйл ажиллагаа чинь хуульчлагдсан болохоор түүнийгээ дагахаас өөр аргагүй. “Тиймээс удаад байна. Нэг талд нь ороод байна” гэсэн хий хардалт нийгэмд газар авч байна. Нийгэмд эмч, багш, цагдаа гуравтай харилцаа үүсгэдэг хүн маш олон. Тэгээд набор, шоколад өгснийгөө авилгал мэт ойлгуулаад нийгмээрээ  авилгалын намагт орчихсон мэт дүр зураг үүсгээд байх шиг. Харин одоо бодлогын өөрчлөлт хийчихвэл тэр жижиг, сажиг асуудал аяндаа алга болно. Зун болчихоод байхад өвлийн хувцастай яваад байж болохгүй шүү дээ. Ийм учраас эмч, багш нарт шударгаар мөнгө олох бололцоог нээж өгөх хэрэгтэй. Авилгал авдаг, өгдөг субьект чинь маш хязгаармагдал шүү дээ.

-Бодлогын өөрчлөлт гэж яг ямар өөрчлөлтийг хэлээд байна? Тухайлбал Таныхаар АТГ –ыг бодлогын хувьд яаж өөрчилж болох вэ. Таны бодол?

-Болдог сон бол хөндлөнгийн хууль зүйн товчоо ч юм уу, экспертийг ажиллуулах хэрэгтэй байгаа юм. Тэнд тухайн салбар эрх зүйгээр мэргэшсэн нэр хүндтэй хүмүүс байх хэрэгтэй. Төрөөс гарч байгаа эрхийн актуудад анализ хийгээд энэ шийдвэр өнөөгийн үйлчилж байгаа хуулиар тохирохгүй байна, тохирч байна аа гэдэгт дүгнэлт хийдэг байх ёстой.

-Тухайлбал, хаанахын ямар шийдвэрүүдэд дүгнэлт хийнэ гэж?

-Засгийн газар, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга, яам, тамгын газраас гарч буй эрхийн актууд байна шүү дээ. Тэд нэг ч шүүх хурал, мөрдөн байцаах үйл ажиллагаанд өмгөөлөгчөөр орохгүй. Ийм эрхийн акт нь ийм хуультай нийцэж байна. Эсвэл нийцэхгүй байна гэдгийг л хөндлөнгөөс тогтоох. Өнөөдөр ой мод сүйтгэсэн гэж сэтгүүлчид, хэвлэлийнхэн л шуугиад байгаа болохоос мэргэжлийн дүгнэлт байхгүй учраас нийгэмд бухимдал үүсээд байна. Эрх зүйн акт, мөнгөний зарцуулалт, ёс зүйн эксперт хийх. Гурван шалгуурын хяналт бий болно гэсэн үг. Тэгэхгүй бол нэг хүнийг прокуророор томилох гэтэл “Ингэж, тэгж байсан…” гээд цахим ертөнцөөр шуугиад хөл толгойгүй юм болдог. Тэгээд хэн их шуугиулсан нь ялагдаад ч байгаа юм шиг. Уг нь тэр экспертүүд л “Энэ хүн тэнд ингэж ажиллаж байсан юм байна. Тийм асуудалд орооцолдож байж…” гэдэг дүгнэлтийг гаргадаг байх хэрэгтэй. Урьд нь боловсон хүчний судалгаа гээд байсан шүү дээ. Яг түүн шиг. Ингэвэл АТГ-ын ажилд маш их тус дэм болно. Өнөөдөр эрх зүйн маргаантай төвөгтэй асуудлыг сонины хуудсаар, сошиалаар шийдэх гээд байна. Энэ чинь хоёр согтуу эр нэг өвчтэй хүнд мэс заслын хагалгаа хийх гээд байгаа юм шиг харагдаад байна.

-Бас нэг байнга хариулт хайдаг асуултаа тавья. Сүүлийн үед муу юмыг дэмждэг, өмөөрдөг бараг дэвэргэдэг тал их ажиглагдах боллоо, зарим хүмүүс дээр илт…

-Тийм. Байх ёстой асуудал мэт илт гэмт хэргийг буруу муу асуудлыг дэмжээд байыгаа нь хүртэл ил болчихлоо шүү дээ.

– Мэргэжлийн байгууллагыг улс төрчид үймүүлдэг, нөлөөндөө оруулдаг… Эцэст нь тэр нөлөөг хэрэгжүүлэгч хохирдог, муу нэр зүүгээд байгаа нь гашуун үнэн. Тэгвэл намын болоод хэн нэгэн улстөрчийн нөлөөнөөс ялангуяа энэ хууль хэрэгжүүлэгч байгууллагууд, албан тушаалтныг ангид байлгах боломж байна уу. Яагаад гэвэл хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын удирдлага, дарга нарыг дандаа дээрээс томилдог учраас тэд нөлөөнд ороод байгаа юм биш үү?

-Улс төрийн дэмжлэг гэж нэг юм байна. Нөлөө гэж бас нэг юм байна. Дэмжлэг гэдэг бол манай нам энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаандаа авилгалтай тэмцэнэ ээ, эсвэл байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэнэ ээ гэсэн бат нот ойголт байх ёстой. Энэндээ үнэнч байх ёстой. Нөлөө гэдэг нь манай намын хүнийг барьж хорих гээд байна. Түүнийг болих хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэгэхээр улс төрийн дэмжлэг гэж байх ёстойгоос бус нөлөө гэж байх ёсгүй юм

-Та ингэж ярилаа ч бодит амьдрал дээр дэмжлэг нь биш нөлөө нь давамгай байгаа шүү дээ.

-Дэмжлэг үзүүлэх үү, нөлөөлөх үү гэдэг нь хүнээсээ шалтгаалдаг юм билээ.

-Ийм үг хэлүүлэх гэж бас нэлээд их тойрлоо. Үнэнийг хэлэхэд Та бол бас дэмжлэг биш бас нэг улстөрчийн нөлөөнд ороогүй, таалагдаагүй учраас шидэгдсэн хүний нэг биз дээ?

-Нөлөөндөө байлгах гэж хичээдэг хүн бол улстөрөөс ангид, улс орон олон түмний эрх ашгийг боддоггүй. Зөвхөн өнөө маргаашийн шийр, толгойтойгоо л зууралддаг. Үүнийг би харсан. Мэдэрсэн. Гэхдээ улстөрч бүхэн ийм биш шүү дээ. Хүнээсээ, тэр хүн хэр цараатай, юуны төлөө явж байгаа вэ гэдгээсээ хамаараад дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллах нь хаанахын хэний ч үүрэг л дээ.

-Гэтэл танайхан буюу цагдаагийнхан дотор Таныг “Энэ Ганболд олон хүн ажлаас халсан, самарсан… Их өөдгүй” гэсэн дүгнэлттэй хоцорсон хүн цөөн биш байдаг. Та үүнийг мэдэх үү? Ингээд бодохоор Та бол Х.Тэмүүжин сайдын үед ширээ арчсан хүний нь нэг юм биш үү.

За яах вэ. Миний ямар нэр зүүх. Гэхдээ харамсдаг… Хамгийн гол нь хэн юу хийгээд байгааг, бас хэн нь юу хийснийг  олж харсан биз.

-Цагдаагийн алдар, цол олгох, албан тушаалд томилох нь бараг ТҮЦ-ээр зарж байгаа бохь шиг болчихож гэсэн яриа гараад бас удлаа шүү?

-Тийм яриа байдаг. Ийм асуудалд оролцож байгаагүй. Харин ч тийм загвар, хэлбэрт орсонд харамсч явдаг.

-Цагдаа шагнуулна, цол нэмнэ гэдэг бол үнэхээр бахархал байсан үе бий шүү. Та бол тэр үеийн л хүн биз дээ?

-1990 он хүртэл бол “Онц сэргийлэгч”, “Хүндэт чекист” хоёр хамгийн сайхан, хамгийн нэр хүндтэй шагнал байсан. Одоо бол хүн бүхний энгэрт байдаг болсон.

уучин нийгмийн үед өмчийн хэлтэс гэж байгаад нийгмийн бүтэц өөрчлөгдөөд эдийн засгийн хэлтэс болсон. Та тэр үед Цагдаагийн байгууллагын энэ нэгжид олон жил ажилласан. Тэр нэгжийг толгойлж ч байсан байх. Энд ямар бэрхшээл байв аа?

– 1982 оноос эхлэн ажилласан. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын 80 жилийн ой өнгөрсөн онд боллоо. Социалист өмчийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцдэг. Төрийн өмчийг хамгаалдаг. Манай үндсэн чиг үүрэг ийм байсан. Тийм ч учраас наад зах нь байгууллагын нярвыг ажилд ороход нь гарын үсэг авдаг байв. 1990 оноос хойш Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцдэг болсон. Цагдаагийн еранхий газрын дарга асан Б. Пүрэв генерал нэг үг хэлсэн юм. “Урьд нь төрийн өмчийг, тодорхой обьектыг хамгаалж байсан бол одоо эдийн засгийн харилцааг хамгаалж байгаа юм” гэсэн утгатай үг хэлсэн юм. Аливаа татвараас зайлсхийх, эсвэл албан тушаал авилгалын гэмт хэрэг ч гэдэг юм уу. 1990 оноос хойш бол нийгэмд хийж байгаа ажил их нээлттэй болсон. Эдийн засгийн хэрэг шийдэж шалгах нь хүн амины хэрэг мөрдөж шалгахаас хэцүү. Цагаан захтны гэмт хэрэг гэгддэг байлаа. Яагаад гэхээр боловсролтой хүмүүс, сайн өмгөөлөгчтэй, нийгэмд нөлөөтэй хүмүүс ийм төрлийн гэмт хэрэгт холбогддог. Тэгэхээр чинь тэр хэргийг шалгах их өөр болж ирсэн. Түүнийг дагнаж мөрддөг хэлтэстэй, дагнасан прокурортой байсан юм.

-1990 оноос өмнө шүү дээ. Мэргэшүүлж байсан байна.

-Тийм. Нүдний эмч, шүдний эмч гэдэг шиг. Тэгж мэргэшсэн өмчийн төлөөлөгч тухайн хүнээр хэргийг нь яриулаад энэ захиргааны хэрэг юм байна, иргэний хэрэг юм байна гээд таамагладаг болдог.

-УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба АТГ очсон нь буруу. ЦЕГ-т байх ёстой гээд маргаан явж байна. Энэ байгууллага харьцангуй бие даасан байхын тулд аль байгууллагын харъяа байвал зохино гэж Та хуульч хүний хувьд үзэж байна?

-Хууль зүй, дотоод хэргийн яаманд байвал зохино гэж бодож байна. Шүүх, прокурор, тагнуул, ШШГЕГ, АТГ бүгдийг зүйрлэж хэлэх юм бол хөл бөмбөг тоглож байгаа баг гэж бодъё. Тэгвэл торгох шүүгчийн эрхийг аль нэг багт нь өгчихөж болохгүй шүү дээ. Хөндлөнгөөс нь харах байгууллага нь мөрдөн байцаах алба. Арбитр шиг. Хэн нэгэнд нь тусгайлсан илүү эрх өгч болохгүй.

-Бас нэг тодруулах юм байна. Таныг ЦЕГ-ын тэргүүн дэд дарга байхдаа “байцаадаг” сандал оруулж ирсэн гэдэг юм билээ.

-Намайг тэр алба ажилд очихоос өмнө ороод ирчихсэн байсан юм билээ.

Эрчүүдээсээ дутахгүй улстөрч
Эрчүүдээсээ дутахгүй улстөрч
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​