fbpx С.Чинзориг сайд нь 1.7 тэрбумыг завшсан гэх О.Алтансүхийг яагаад хамгаалаад байна вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 20 секунд

С.Чинзориг сайд нь 1.7 тэрбумыг завшсан гэх О.Алтансүхийг яагаад хамгаалаад байна вэ

Хуулиа хэрэгжүүлдэггүй төрийн байгууллагын удирдлагуудыг ойлгож ядах юмгүй л дээ. Тэд хувьдаа идэж завшихын тулд хуулийг юман чинээ боддоггүй нэг тийм хэцүү “өвчтэй” улс. Ийм хүмүүс голцуу нэг гартаа шударга ёсны лоозонгоо өндөрт өргөн орилж, нөгөө гараараа төсвөөс хулгай хийдэг нь нууц биш юм. Тэдний  нэг өрөөсөн дугуй буюу Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх болон түүний хамтрагчдын булхай, будлианыг саяхан аудитын шалгалтын баримтууд олны өмнө ил болгожээ. Баримт бол баримт. Ялангуяа аудитын шалгалтын баримтууд хулгайч дарга нарын жинхэнэ нүүр царайг харж танихад ихээхэн ач тустай юм.

Шалгалт хийхээс өмнө, өнгөрсөн оны эхээр тус газарт хэдэн дарга нар нь дураараа аашилж, хөрөнгө мөнгийг үргүй зарцуулан, хувьдаа завшиж байж болзошгүй гэсэн шүүмжлэлийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа нарын зэрэг улс төрчдийн зүгээс хүчтэй тавьж байсан билээ. Гэвч О.Алтансүх тоох ч үгүй өөрийгөө өндөг шиг өөгүй нэгэн мэтээр сурталчлан, нэгч төгрөг үргүй зарцуулаагүй гэх ухааны юм яриад зогсож байлаа. Тэгвэл зөвхөн 2018 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын хоорондох санхүүгийн гүйлгээнд хийгдсэн аудитын шалгалтын дүнгээр түүний удирдаж буй энэ газарт 1.7 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан нь тодорхой болжээ. Нэг үгээр хэлбэл, О.Алтансүх нь хүүхэд, гэр бүлийг хамгаалах ажилд зарцуулах тухайн оны 8.6 тэрбум төгрөгөөс ийм их хэмжээний мөнгийг өөр зүйлд буюу танил талынхаа хүмүүүс, найз нөхөд, ах дүүсийнхээ аж ахуй, төрийн бус байгууллага руу цацаж хаясан байлаа.

Төсвийн тухай хууль болон бусад хуулиудыг уландаа шингэн байж зориулалт бусаар зарцуулсан ноцтой асуудлуудын дийлэнх хэсэг нь санхүүгийн баримтгүй, зарцуулалтын данс бүртгэлгүй, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хийсэн гэрээний мөнгөн дүнг зуун хувь бүгдийг урьдчилаад шилжүүлчихсэн, тушаал шийдвэргүйгээр бараа материал худалдан авсан зэрэг зөрчил эзэлж байгаагаас харахад энэ бүхэн нь О.Алтансүхын санаатай үйлдэл гэж үзэхээр байгаа юм. Жишээлэхэд, нийт 18 төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлсэн гэх ажлын 208 сая төгрөгийн санхүүжилтийг баримтын бүрдэлгүйгээр хийжээ. Санхүү, бүртгэлийн анхан шатны бариимтгүй мөнгөн гүйлгээний цаана хэдхэн хүний хувьдаа мөнгө завших гэсэн санаархал нуугдаж байдгийг мэдэхгүй хэн байх билээ.

Мөн О.Алтансүх нь төсвийн мөнгийг идэж ашиглахын тулд тендер нэрээр өөрийнхөө танил, найзуудын компани руу шилжүүлэг хийдэг байжээ. Тухайлбал, гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах өмгөөллийн үйлчилгээ авахаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Б.Баярмагнайн эхнэр, найз н.Баттуулынхаа “Хөгжлийн академи” гэдэг төрийн бус байгууллагын дансанд 31.5 сая төгрөг хийсэн байна.  Ер нь мань эр тендерийн үнэлгээний хороондоо өөрийн найз, Захиргаа, Санхүү удирдлагын газрын дарга Ш.Чинбат, Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар болон бусад ойр дотныхоо хүмүүсийг оруулан аль болох өндөр үнэлэгдсэн ажлуудын төлбөрийг шууд 100 хувь шилжүүлдэг байжээ.

Түүнчлэн О.Алтансүх нь Багахангай дүүргийн удирдлагуудтай хуйвалдан “Нарт хангай” хүүхдийн хөгжил, сургалтын төв гэгчийг 377 сая төгрөгөөр байгуулсан нь ямар ч үр дүнгүй ажил болсон байх юм. Учир нь тус төв нь эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй орчин нөхцөлтэйгээс гадна  тэндэхийн ажилтнууд нь хүүхдүүдийг зодож дарамталдаг, өсвөр насныхны дунд бэлгийн дарамт үзүүлэх зэрэг зүсэн бүрийн хэрэг тасрахгүй зэрлэг маягийн газар болоод байгаа ажээ. Гэтэл тус төвийн эдгэээр ноцтой зөрчлийг арилгах талаар О.Алтансүх дарга юу ч хийсэнгүй. Иймд иргэдийн мэдээллийн дагуу Хүний эрхийн үндэсний комиссоос шалгалт хийгээд “...хууль бус шийдвэр гарган, хүүхдийн эрхийг зөрчсөн, үр дүнгүй үйл ажиллагаа явуулсан О.Алтансүхэд хариуцлага хүлээлгэх ёстой” хэмээн дүгнэлтэндээ бичсэн боловч Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нь ямар ч арга хэмжээ аваагүй байна. Тэр бүү хэл С.Чинзориг сайд нь О.Алтансүхийг өмгөөлж хамгаалах аятай элдэв шалдав юм хийгээд яваа бололтой. Тодруулбал, эрхэм сайд гуай нь доод ажилтнууддаа “зөрчлийнх нь үнийн дүнг багасгаад ир” гэх мэт тун хачирхалтай үүрэг даалгавар өгөөд сууж байдаг аж. Аудитын шалгалтын нэгэнт дүгнээд баталчихсан дээрх 1.7 тэрбумын зөрчлийг бууруулахын тулд О.Алтансүх нь энд тэндээс баахан баримт цуглуулж авчраад, зөрчлийн мөнгөн дүнг бууруулан, аудитын дүнг засварлах гэж хаашаа харсан юм байх билээ. Гэхдээ л ийм нэг сонин явдал болоод байгаа талаар эх сурвалжууд хэлж байна. Энэ бас их ноцтой үзэгдэл юм шүү. Сайд С.Чинзориг яагаад тийм их мөнгө завшсан байж болзошгүй О.Алтансүхийгээ хамгаалах гэж оролдоод, тиймэрхүү хөгийн юм хийлгэж сууна вэ.

О.Баяр 

Шуурхай.мн 

Л.Отгонбаатар Азийн аварга болж Эмиратын дэвжээнд дэвлээ
Л.Отгонбаатар Азийн аварга болж Эмиратын дэвжээнд дэвлээ
 
ШИНЭ намын анхны дарга Ж.Батзандан фракцтайгаа АН-д нэгдлээ
ШИНЭ намын анхны дарга Ж.Батзандан фракцтайгаа АН-д нэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ШИНЭ намын анхны дарга Ж.Батзандан фракцтайгаа АН-д нэгдлээ

ШИНЭ намын анхны дарга Ж.Батзандан фракцтайгаа АН-д нэгдлээ

Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Баян“ Базараатай хуйвалдсан, хууль бусаар алт олборлосон...

Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Баян“ Базараатай хуйвалдсан, хууль бусаар алт олборлосон...

Н.Цэрэнбат сонгуулийн хууль зөрчсөнийг СЕХ нотоллоо

Н.Цэрэнбат сонгуулийн хууль зөрчсөнийг СЕХ нотоллоо

Өчил-5

Өчил-5

Цагаан суваргын ордоос “татгалзсан” УИХ-ын 2014 оны тогтоолыг эргэж харах уу?!

Цагаан суваргын ордоос “татгалзсан” УИХ-ын 2014 оны тогтоолыг эргэж харах уу?!

Баабар: Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв?

Баабар: Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв?

Олны танил жүжигчдийн сурталчилсан байранд захиалга өгч хохирсон иргэд өлсгөлөн зарлаад долоо хонож байна

Олны танил жүжигчдийн сурталчилсан байранд захиалга өгч хохирсон иргэд өлсгөлөн зарлаад долоо хонож байна

Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяагийн кофе шопт болсон хэрэг хаагдаж, өөр хэргээр баривчлах саналыг прокурорын газраас ирүүлжээ

Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяагийн кофе шопт болсон хэрэг хаагдаж, өөр хэргээр баривчлах саналыг прокурорын газраас ирүүлжээ

Том хулгайнуудыг онгичсон Т.Сүхболдыг “томчууд” л оролдоод байна даа

Том хулгайнуудыг онгичсон Т.Сүхболдыг “томчууд” л оролдоод байна даа

Х.Нямбаатар: Хотын өнгөтэй өөдтэй бүх газрууд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, элэгний Ж.Хатанбаатарын мэдэлд байна

Х.Нямбаатар: Хотын өнгөтэй өөдтэй бүх газрууд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, элэгний Ж.Хатанбаатарын мэдэлд байна

Цөмийн дайны аюул заналхийлэл, АНУ ба ОХУ-ын цөмийн зэвсгийн өнөөгийн байдал

Цөмийн дайны аюул заналхийлэл, АНУ ба ОХУ-ын цөмийн зэвсгийн өнөөгийн байдал

Г.Батбаяр агсны ажил явдал таарсан тул охин Б.Ариунзаяаг нь сэжигтнээр баривчлах саналаасаа прокурор татгалзжээ

Г.Батбаяр агсны ажил явдал таарсан тул охин Б.Ариунзаяаг нь сэжигтнээр баривчлах саналаасаа прокурор татгалзжээ

Модель С.Төгсийн сүүлийн үеийн “халуухан“ төрх

Модель С.Төгсийн сүүлийн үеийн “халуухан“ төрх

“КОЙНЧИН”, ХҮЧИРХИЙЛЭГЧ Ч.ГАНХУЯГИЙН НОЦТОЙ БАРИМТУУД

“КОЙНЧИН”, ХҮЧИРХИЙЛЭГЧ Ч.ГАНХУЯГИЙН НОЦТОЙ БАРИМТУУД

Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хориглосон

Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хориглосон

Сахлаа ургуулсан Т.Батцогт “Сахал“ Д.Эрдэнэбилэгээс АН-ын байрыг нэхэж эхэллээ

Сахлаа ургуулсан Т.Батцогт “Сахал“ Д.Эрдэнэбилэгээс АН-ын байрыг нэхэж эхэллээ

Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруугаас-Хөшигийн хөндийг Дүүжин гүүр болон туннелээр шууд холбоно

Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруугаас-Хөшигийн хөндийг Дүүжин гүүр болон туннелээр шууд холбоно

Судлаач Ганаа: Баялгийн төлөө өрсөлдөөний шинэ шат

Судлаач Ганаа: Баялгийн төлөө өрсөлдөөний шинэ шат

БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно хэмээн бусдыг залилж байгааг сэрэмжлүүлж байна

БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно хэмээн бусдыг залилж байгааг сэрэмжлүүлж байна

Б.БАДАРЧИД 800 САЯЫГ АМЛАСАН ГЭХ Б.БАЯНМӨНХ ГЭЖ ХЭН БЭ

Б.БАДАРЧИД 800 САЯЫГ АМЛАСАН ГЭХ Б.БАЯНМӨНХ ГЭЖ ХЭН БЭ

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Хөвсгөл аймагт 2,595 иргэнийг хохироосон гэх “Бэлтэс мөрөн” компанийн удирдлагуудыг цагдан хорьжээ

Хөвсгөл аймагт 2,595 иргэнийг хохироосон гэх “Бэлтэс мөрөн” компанийн удирдлагуудыг цагдан хорьжээ

Д.Энхбат: Б.Хурцын хонгилын шүүгчид амьдралаа бодоод чамд ял өглөө гэж хэлж байсан

Д.Энхбат: Б.Хурцын хонгилын шүүгчид амьдралаа бодоод чамд ял өглөө гэж хэлж байсан

Сонгууль-2024: МАН-аас сонгуульд горилогч “танил“ биш эмэгтэйчүүдтэй “танилц“

Сонгууль-2024: МАН-аас сонгуульд горилогч “танил“ биш эмэгтэйчүүдтэй “танилц“

Ж.Батзандан АН-д элсэх хувилбар яригдаж байна

Ж.Батзандан АН-д элсэх хувилбар яригдаж байна

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Ж.Цолмон: Хиймэл оюун ухаанд бид захирагдах уу, бид захирах уу?

Ж.Цолмон: Хиймэл оюун ухаанд бид захирагдах уу, бид захирах уу?

ЦЕГ: Цагдаа хүчиндээгүй, хамаатны ах Т хэргийг үйлдсэн & Цагдаагаар ажиллаж байхдаа охиныг хүчиндсэн

ЦЕГ: Цагдаа хүчиндээгүй, хамаатны ах Т хэргийг үйлдсэн & Цагдаагаар ажиллаж байхдаа охиныг хүчиндсэн

М.Бадарч: Тавын даваанд намайг даваагаа наймаалцчих гээд 800 сая төгрөг санал болгосон хүмүүсийг хардаж байгаа

М.Бадарч: Тавын даваанд намайг даваагаа наймаалцчих гээд 800 сая төгрөг санал болгосон хүмүүсийг хардаж байгаа

Дуучин BX энд гарч ирэв

Дуучин BX энд гарч ирэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​