fbpx Мартаагүй шүү, Л.Болд оо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 36 секунд

Мартаагүй шүү, Л.Болд оо

Сонгуулийн хар цагаан пиар технологи, улайрсан өрсөлдөөн нь сонгууль бүрээр л улам худлаа болж, бүр тэнгэрт үүлэн дээр орд харш барьж өгнө гэж ярихаас ч буцахгүй болсон билээ. Ганцхан жишээ авч үзэхэд Хан-Уул дүүргээс хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдоод буй Л.Болд гишүүн энэ дүүрэгт ахин нэрээ дэвшүүлэх эрхгүй болтлоо худлаа амлалтуудыг өгсөн. Тийм ч учраас нэрт эрдэмтэн аавынхаа нутаг ус руу байн байн гүйх болсныг бид харж л сууна. Л.Болд сүүлийн үед Баянхонгор аймагт ихээхэн анхаарал хандуулах болсон нь хоёрхон шалтгаантай. Нэгдүгээрт, худлаа амлалтаар шүрсиж байгаад Хан-Уул дүүрэгт ахин нэр дэвших эрхгүй болсон хүн. Хоёрдугаарт, Баянхонгорын тойргийг хувьчлсан мэт санаж явсан Х.Баттулга Ерөнхийлөгч болчихсон болохоор Л.Болд энэ тойргийг онилох болсон. Энэ тухайд цухас дурдахад,

Өнгөрөгч 2012 оны сонгуульд Лу.Болд, Ц.Оюунгэрэл нар Яармагийн авто замын урд талын хоосон газрыг газар хүссэн иргэдэд олгох тухай худал амлалт өгсөн нь өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй билээ. Тиймээс Ц.Оюунгэрэл Хөвсгөл рүү зугтаж, Л.Болд хорооны нутаг дэвсгэрээ солин нэрээ дэвшүүлсэн. Тэгээд ч Ц.Оюунгэрэлийг хан-уулчууд өвдөглүүлчихсэн, харин их мөнгө хөрөнгөний буянаар Л.Болд дахин сонгогдсон. Гэхдээ сонгогдох болсон шалтгаан нь бас л нэгэн худлаа амлалт байв.

Тодотговол, өнгөрөгч 2016 оны сонгуулиар “Сайн байцгаана уу? “Нарлаг Буянт Ухаа” иргэдийн оролцоотой гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулалт хийх БНСУ-ын “Ворк Лайн”ХХК, төслийн ерөнхий гүйцэтгэгч “Нарлаг Буянт Ухаа” ХХК нарын хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болох гэж байгаа тул төслийн талбарын иргэд та бүхнийг гэр бүлийн хамтаар хүрэлцэн ирэхийг урьж байна” гэсэн урилга тарааж байсан даа. Тус гарын үсэг зурах ажиллагаа нь зургадугаар сарын 30-нд буюу санал өгсний маргааш байхаар тохируулсан нь сонгогчдоос санал зулгаах гэсэн нэг башир арга.

Энэ үеэр Хан-Уул Засаг дарга Ж.Ганхуягийг танилцуулж байхад цаасан дээр төдий байсан, ямар ч шийдвэр гаргах түвшинд хэлцэгдээгүй асуудал гэнэт гар хөлийн үсэг зурахдаа тулчихсан нь иргэдийн хуурч санал авах гэсэн арга болохыг сонгогчид тэр бүрий мэдээгүй л дээ. Тиймээс Л.Болд өнөөдөр УИХ-д сууж байна.
Бас болоогүй “Ворк Лайн” гэж хаанаас хэний хаалсны компани гаргаж ирээд гарын үсэг зурахдаа тулчихав гээд ч сонирхож үзээгүй. Засгийн газар, УИХ болон бусад шийдвэр гаргах түвшинд нэг ч удаа ийм зүйл ярилцсан эсэхийг ч мэдээллээс лавлаагүй. Уг нь хэзээ ч хэн ч хаана ч ийм шийдвэр гараагүй байсан юм л даа.

Х.Баатар

Шуурхай.мн 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​