Чингисийн талбайгаа “сахал” Д.Эрдэнэбилэгээс чөлөөлж аваад алдарт Парис шиг тохижуулахсан


Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет” нэгдлийн 49 хувийг ОХУ-ын “Оростех” компаниас хууль бусаар худалдаж авсан Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны эзэн “Сахал” Д.Эрдэнэбилэг болон түүний хамсаатнуудыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Саяхан Д.Эрдэнэбилэгийн арваад жилийн өмнөөс Багануурыг луйврын аргаар хувьдаа авсан гэх маргаанд Засгийн газар цэг хатгаж, төрийн мэдэлд буцаан авлаа. Мөн Эрдэнэтийг улсын үйлдвэрийн газар болгож, түүний ноёрхолыг таслан зогсоолоо. Түүнчлэн 1973 оноос хайлуур жонш, алт, төмрийн хүдэр олборлож буй Монгол, Оросын хамтарсан Монголросцветмет нэгдэлд байсан Асгатын мөнгөний ордын лицензийг төр мэдэлдээ аваад байгаа юм. Энэ мэтээр “сахал” хочитын савраас төр, түмнийхээ өмчийг цувуулан авсаар байна.

Удахгүй нийслэлийн төв талбай буюу Их Эзэн Чингисийнхээ талбайг Д.Эрдэнэбилэгийн луйвраас чөлөөлж авах сураг дуулдаж байна. Энэ тун сайн хэрэг. Манай сайт урьд нь Чингисийн талбайг түүнд хэзээ, хэрхэн алдсан болон буцааж авах нь шударга ёсонд нийцсэн сайн үйл хэрэг болох талаар асуудал хөндөн нийтэлж байсан билээ.

2006 онд хотын захирагчаар ажиллаж байсан Ц.Батбаяр болон түүний албатууд Нийслэл өргөө компанитай гэрээ хийж, Хятадаас чулуун хавтангуудыг зөөлгөн Чингисийн талбайн хуучин цементэн  хучилтыг сольж шинэчилсэн юм. Энэ үеэр тус талбайг засварлах хөрөнгө мөнгөтэй холбоотой нэлээд маргаан дэгдэж байлаа. Харин хожим болтол Жанжин Д.Сүхбаатарын хөшөөг оролцуулаад одоо автомашины зогсоол болоод байгаа хэсэг болон цэцэрлэгт талбайг тэр чигт нь “Сахал” Д.Эрдэнэбилэгийн үүсгэн байгуулсан “Ю Би констракшн” компанид шилжүүлснийг олон нийт төдийлөн сайн мэдэхгүй  байсан юм. Уг засварын ажил дууссан хойно харин талбайн урд хэсэг нь чулуун хавтангаар солигдож шинэчлэгдэлгүй хуучин хэвээрээ үлдсэн байлаа.  

Д.Эрдэнэбилэг нь тухайн үед хотын захиргаатай гэрээ хийхдээ автомашины зогсоол болоод байгаа тэрхүү засварлагдаагүй хэсэгт газар доорх худалдааа үйлчилгээний төвийг барьж байгуулан, улмаар усан оргилуур, тоглоом, түүх соёлын дурсгалт зүйлс бүхий гоёмсог байгууламжийг орчин үеийн технологиор хийнэ гэж амалсан байв. Гэвч тэр одоо болтол юу ч хийсэнгүй.   

Ер нь аль ч улсын нийслэл дэх төв талбай нь тухайн орныхоо жинхэнэ нүүр царай болж байдаг билээ. Энэ тухай олон баримт тоочиж болно. Тухайлбал, хоёр мянга гаруй жилийн тэртээгээс анх сууриа тавьсан арвин их түүх соёлтой, тансаг, тохилог, үзэсгэлэн төгс Парис хотод очиж үзэхийг хүсдэггүй хүн өдгөө дэлхийд тун ховор биз ээ. Тэнд одоо 12 мянга гаруй хүн оршин сууж байгаа бөгөөд жилдээ дор хаяж 40 сая жуулчдыг хүлээн авдаг тус хотын төв талбай болон агуу Парисын Дарь эхийн сүм, Луврын ордон музей, Эйфелийн цамхаг, Элисейн талбай, Ялалтын хаалга  зэрэг нь хэн хүний сэтгэлийг булаах ажээ. Манай нийслэл хотод тэгвэл хүний нүд хучирлах өөдтэй өнгөтэй юу байна вэ. Бараг юу ч алга. Дэлхийн суут хүн Чингисийн талбайнх нь урд хэсэг онгорхой цоорхой, түмэн нөхөөс болсон хуучин цементэн хучилттайгаа хэвээрээ, баахан машин шавааралдахаас өөр юмгүй л байна.     

Хэрвээ “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгт зусардаж, түүнд хууртагдан Чингисийн талбайн тэр том хэсгийг өгөхгүйгээр хотын захиргааныхан эртнээс тооцоотой нарийн төлөвлөн  гадаад, дотоодын аялагч, зочдын сэтгэлийг татахуйц орчин цагийн өвөрмөц байгууламжуудыг барьж байгуулсан бол болох л байсан юм. Даанч тухайн үеийн дарга нар нь хоноцын сэтгэлээр хандаж, Д.Эрдэнэбилэг мэтийн хүмүүст тийнхүү найр тавин, төв талбайгаа хөсөрч хаясаар иржээ. Иймд Ц.Батбаяр мэтийн тийм хариуцлагагүй нөхөдтэй ч бас тооцоо бодох цаг болсон болов уу. Тэгээд Сахал” хочитоос Чингисийн талбайгаа чөлөөлж аваад домогт Парисын үлгэр жишээгээр тохижуулахад болохгүй юм ер алга даа. Гагцхүү удирдлага, зохион байгуулалтын болоод чин санаанаас асуудалд хандах манайхны  сэтгэлгээний өөрчлөлт, хариуцлагаас бүх зүйл шалтгаалах нь мэдээж болой.

О.Баяр

Шуурхай.мн


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Хүннү · [202.179.25.148] · 2019/04/19

    Төв талбайг дур мэдэн хүнд өгч л байдаг, яасан арилсан дотортой нөхөр вэ? энэ Батбаяр чинь. Буцаагаад шоронруу нь явуул наадхаа. Ийм хогнууд бидэнд гай болох юм. Холхон далд байлга.


  • Газрын наймаа чинь Энх60лд, улаан хацарт Батбаяр нарын балгаар алдсан газраа буцаан улсад авч Сүх жанжиныхаа талбайн урд хэсгийг гадаадын улсуудын төв талбайгаас дутхааргүй Монголын брендийн өнгө зүстэй төсөл гарган тохижуулах саналтай байна. Би тэр бүтээн байгуулалтад хүч, оюун ухаан, хурдаа зориулмаар байна. Машины зогсоол бол цаашаа шүү


  • Зочин · [202.9.43.40] · 2019/04/18

    энэ эрдэнэбилэг гэгч хүн юм уу ? бирд юм уу ?


  • Иргэн · [203.91.115.46] · 2019/04/18

    Сахлаас талбайгаа авч дэлхийн жишигт нийцсэн үндэсний том музей барья.Алим Батбаярыг хариуцлагад тат.Хотын төвд явдал суудал багатай газар музей байх нь зөв


  • zochin · [103.229.123.6] · 2019/04/18

    Talbaigaa choloolj avah ni zovoo ene bol niitiin ezemshliin talbai huvid baij bolohgui.Saihan tohijuulaad avah heregtei.Sahalaas shuud avah yostoi.Odoo talbai deer duuren mashin uzej harah yu ch baihgui iim tov talbaitai uls mongoloos oor baihgui.


  • mkr · [37.140.189.199] · 2019/04/18

    талбай талбайгаараа дээр үзэж харах музей энээ тэрээ дэлхийн жишгээр хотын төвдөө байх нь зөвөө


  • иргэн · [202.9.43.25] · 2019/04/18

    Алим батбаярыг сүхбаатарын талбайг зусардан сахлан бүрээстэд өгсөнийх нь төлөө дахиад шоронд хийгээд жанжны талбайгаа буцаан авч тохижуулья,2006 оноос хойш юуч хийгээгүй сахал луйварчнаас шууд хураах ёстой.


  • БОЛЬ ДОО БОЛЬ · [103.229.122.48] · 2019/04/17

    талбайн зүүн урд талд сахалын толгойтой шээлтүүр хийж тавья.. өөр хийж чадах зүйл алга даа бидэнд....ээ бурхан зүг


  • zochin · [108.28.146.232] · 2019/04/17

    Suhbaatar janjnii neremjit tailbai shuu dee mangaruudaa


  • Зочин · [103.9.89.18] · 2019/04/17

    Аймшиг


  • Sahaltaas talbaigaan dailaar abya?... · [148.60.92.227] · 2019/04/17

    Talbai talbai chigeeree l bol saihan!ychir ni delhii deer chini ene metiin talbainyyd hobor syy dee!!harin manai talbaig bytneer ni byzaagaad SAHALTAAS abchih!!!


  • Bat · [202.9.43.0] · 2019/04/17

    Paris shig bol erdenbileg l bolgoj chadna da.


  • зочин · [202.21.125.35] · 2019/04/17

    Одоо Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг сахал эрдэнэбилэг гэгчээс улсын мэдэлд буцааж аваа


  • зочин · [66.181.179.227] · 2019/04/17

    лалруудаа Нийтийн эзэмшлийн талбайтай болмоор байна


  • зочин · [202.9.44.241] · 2019/04/17

    алим батбаяр яаж ч бодсон бие дааж шийднэ гэж байхгүй. ямар ч баяраар юм бэ, сөхөрч очиж мөргөж залбираад байсан миеэгээсээ л даалгавар авч таараа байх