fbpx Б.Чойжилсүрэнгийн компани Тост Тосонбумбад хөрс хуулж, иргэд ялагдав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 52 секунд

Б.Чойжилсүрэнгийн компани Тост Тосонбумбад хөрс хуулж, иргэд ялагдав

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн гэгдэх “Сауд гоби коэл транс” компани Өмнөговь аймгийн Гурван тэс суманд олборлолт хийхээр хөрс хуулалтын ажлаа эхэлсэн талаар нутгийн иргэд сошиалд мэдээлж байна. Өмнийн цэнхэр говийн газрын хэвлийн баялаг, түүх соёлын үнэт ховор зүйлсийн багагүй хэсэг нь Гурван тэс суманд оршдог ажээ. Хэрэв нутгийн иргэд олон жилийн турш тэмцээгүй бол Гурван тэс тэр чигээрээ, Тост Тосонбумбын нуруутайгаа уул уурхайд “идэгдэх” байлаа. Тост Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах ажлыг “Ирвэс хамгаалах сан”, нутгийн иргэд, Гурвантэс сумын Засаг даргын тамгын газар санаачлан Засгийн газар, УИХ-д хүсэлт тавьж эхлүүлжээ.

Уйгагүй тэмцсэний хүчинд Тост, Тосонбумбын нурууг Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоол 2016 онд гарч, 2017 оны гуравдугаар сарын 15-нд Засгийн газар тогтоолоор Тост, Тосонбумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743,058.00 га-гаар тогтоосон юм.

Уг нь нутгийн иргэд нөөц газрын хилийн заагийг 890.000 га газар байхаар санал оруулсан аж.

Тусгай хамгаалалтын бүсээс нийт зургаан компанийг гаргасан юм. Гэсэн ч Засгийн газрын танхимд багтаж явсан Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий “Сауд гоби коэл транс” ХХК-ийн талбай энд оролгүй тунаж үлдсэн аж. Өөрөөр хэлбэл, бусад зургаан компани нь лицензээ өөр талбайд шилжүүлэх замаар өөрчилсөн бол “Сауд гоби коэл транс” нөлөөллийн бүсэд багтаагүй хэмээн үлдсэн байна. Нутгийн иргэд хайгуул, олборлолт явуулахгүй гэж гүүхээр явсан ч эцэст нь ялагдсан байна.

Хэдийгээр уг компанийн нэр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хөрөнгө орлогын мэдүүлэгт тусаагүй ч тэрбээр 2015 онд зарим сайтаар явсан мэдээлэлд няцаалт хийхдээ "Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг "Саус гоби коэл транс" компанид миний бие 50 хувь эзэмшдэг” гэж хүлээн зөвшөөрч байсан удаатай.

Л.Сүрэнхүү: Хөрсөө хуулаад, нүүрсээ зөөж эхэлсэн

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын гуравдугаар багийн иргэн Л.Сүрэнхүүгээс энэ талаар утсаар тодрууллаа. Тэрбээр нутгийн малчид, ногоочдын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага байгуулаад тэмцэж байгаа юм.

-Хөрс хуулж эхэллээ гээд сошиалд мэдээлэл явж байна. Газар дээрээ байдал ямар байна?

-Тост Тосонбумбад хоёр баянбүрдийн яг голд хөрс хуулалт явагдаж байна. Бараг хөрсөө хуулаад ашиглаж эхэлсэн, нүүрсээ зөөж эхэлсэн байгаа.

-Нутгийн иргэд нь эсэргүүцэж байгаа юм уу?

-Нутгийн иргэд бараг эвлэрээд байгаа юм биш үү. Байгаль хамгаалах гэж иргэд эсэргүүцэж зам хааж, янз бүрийн юм хийсэн.

-Шүүхээр яваад байсан чинь юу болсон бэ?

-Шүүхэд ялагдсан.

-Яагаад ялагдсан юм бол?

-Би ногоочин хүн. Танай ногооны талбай давхцалгүй байна гэсэн. Манай ногооны талбай бас кадастрын зурагт ороогүй. Та олон нийтийн эрх ашиг ярих ёсгүй. Танай талбай чөлөөлдсөн учраас таны эрх ашиг хөндөгдөхгүй байна гэсэн байдлаар ялагдсан юм.

-Иргэдтэй яаж тохиролцсон юм бол. Ер нь тохиролцсон юм уу яасан юм бэ?

-Заримд нь мөнгө төгрөг өгсөн гэдэг. Гурван тэсийн иргэдийг өндөр цалинтай ажилд авна гэдэг. Олон хүн ажилд орсон шүү дээ.

-Б.Чойжилсүрэн иргэдтэй уулзах юм уу?

-Б.Чойжилсүрэнгийн компани гэдэг. Шүүхээр явахад яг Б.Чойжилсүрэнгийнх гэсэн юм байдаггүй шүү дээ. Хааяа нэг ирээд явдаг гэж сураг дуулдсан. Малчид бид шүүх, цагдаагаар явсан ч шүүх, цагдаа нь ч бодит үнэнээр ажиллахаа больсон цаг юм байна.

-Хөрс хуулж байгаа газар малчдын өвөлжөө дайрагдсан уу?

-Хөрс хуулахад хоёр айлын өвөлжөө орсон байгаа. Яг ухаж байгаа газар нь тэр хавийн тэмээний бэлчээр нутаг байгаа юм. Удахгүй хоёр баянбүрд байхгүй болох эрсдэлтэй байна гэв.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН 

Ж.Шижир: Сайн багш 10 дахин илүү орлого олно
Ж.Шижир: Сайн багш 10 дахин илүү орлого олно
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​