Ц.Нямдорж:70,80 хүрсэн эмээ нар дээр гүйцэтгэх ажил явуулсан байна,ийм байж болох уу?


Ц.Нямдорж:70,80 хүрсэн эмээ нар дээр гүйцэтгэх ажил явуулсан байна,ийм байж болох уу?

 

УИХ-ын чуулганы  хуралдаан /04.11 /эхэллээ.   Хуралдааны эхэнд  С.Зориг агсны хэргийг шалгах “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн юм.  Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд  Ц.Нямдорж  “Бид энэ асуудлыг мэдсэн ч мэдээгүй юм шиг яваад гурван жилийн нүүрийг үзэж байна.Түр хороо байгуулаад бүрэлдэхүүнд нь зөв юм ярьж, зөв юм хийдэг цөөн хүн оруулаад ажлыг нь эхлүүлээд өгөөч. Миний бодож, төсөөлж байснаас айхтар зүйл болсон байна. Ийм асуудлыг хэлэлцэхгүй бол бид энд суугаад хэрэг алга. Миний өнөөдрийг хүртэл ярьсан зүйл наад балмад зүйлийн чинь өчүүхэн  хэсэг нь шүү.  Цаашид үзэх юм бол  маш их балмад юм гарна. 70, 80 хүрсэн эмээ нар дээр гүйцэтгэх ажил явуулсан байна, ийм байж болох уу. Бид бүгд эхээс төрсөн хүмүүс.  Яаж айл гэр сүйтгэж, айлгаж дарамталж байсан гээд асуудал гарна гэсэн юм.