Шатахуун түгээх станцын хажууд машин шатсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ. Тодруулбал арван хоёрдугаар сарын 18-ны оройн 19.36 цагийн үед Петровис компанийн шатахуун түгээх станцын хажуугаар зөрж явсан машин гэнэт зогсож улмаар шатжээ.
Энэ үед тус машины жолооч болон дотор нь зорчиж явсан хүүхэд машинаас бууж яах учраа олохгүй сандарсан байна. Харин энэ үед Петровисын түгээгч ажилтан түргэн шуурхай ажиллан, галыг унтрааж болзошгүй аюулаас сэргийлж чадсан байна. Хэрэв тухайн үед галыг яаралтай унтраагаагүй бол шатахуун түгээх станц дэлбэрч ч мэдэх аюул байсныг та бүхэн бичлэгээс харна уу.