fbpx “Гэгээн зүүд”-ээр аялуулсан 115 дугаар цэцэрлэгээр....
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 59 секунд

“Гэгээн зүүд”-ээр аялуулсан 115 дугаар цэцэрлэгээр....

Шинэ жилийн баяраар амьсгалж буй эл өдрүүдэд бас нэгэн давхар баяр тохиосон нь нийслэл, дүүргийн тэргүүний 115 дугаар цэцэрлэгийн түүхт 30 жилийн ойн баярын арга хэмжээ, цэнгүүн байв. Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 1987 оны намар цагт үүдээ нээж байсан тус цэцэрлэгийн “Гэгээн зүүд” нэртэй ёслол хүндэтгэлийн концерт, арга хэмжээ Тусгаар тогтнолын ордноо танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилтан дор болж өндөрлөлөө. “Гэгээн зүүд” концерт нь цэцэрлэгийн хүүхэд багачууд, багш нар, эцэг эхчүүдийн төлөөллөөс бүрдсэн нь нэгэн онцлог байв. Тодотгож хэлбэл, энэ хамт олон өөрсдийнхөө хүч хөдөлмөр, авьяас билгээр “Гэгээн зүүд”-ийг амилуулсан юм. Өнгөрөгч он жилүүдийн ололт амжилтаа дүгнэж, ирээдүйн төлөвлөгөөндөө гэрэл гэгээ тусгасан, үе үеийн багш албан хаагчдыг уулзуулсан, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн уг арга хэмжээний салхийг хагалж, нийслэлийн шилдэг эрхлэгчдийн нэг Б.Гэрэлцэцэг туулсан цаг хугацааны ололт амжилтаа дүгнээд ирсэн зочдод халуун талархал илэрхийлсэн.

Хүндэтгэлийн арга хэмжээний хойморт тус цэцэрлэгийн анхны эрхлэгч Г.Цэндээхүү тэргүүтэй ахмад буурлууд хүрэлцэн ирсэн нь тэр чигээрээ тус цэцэрлэгийн амьд түүх болж байгаа нь бахархууштай. Мөн хүндэт зочдын суудалд  Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, дүүргийн Засаг даргын орлогч Д.Уламбаяр, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа, НЗДТГ, НИТХ-ын төлөөлөл, бусад хамтран ажилладаг байгууллагуудаас зочид заларсан нь энэхүү арга хэмжээ нь ямархан орон зайд болсныг төвөггүйхэн илтгэнэ. Өдгөө 50 гаруй багш, ажилтан, 700 шахам хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байгаа 115 дугаар цэцэрлэгийн үе үеийн алба хаагч нарт шагнал гардуулах ёслолын ажиллагаа болсон.

Цэцэрлэгийн анхны эрхлэгч Г.Цэндээхүүг Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор, нягтлан Г.Боловсон  “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар, ахмад багш Ш.Дэчмаа, Б.Түмэнжаргал, хөгжмийн багш Ц.Түвдэндорж нарыг “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, тогооч Б.Пунсалдуламыг “Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Д.Цэцэгмааг БСШУСЯ-ны “Жуух бичиг”-ээр, Г.Баясгаланг Нийслэлийн боловсролын газрын “Багшийн алдар” тэмдгээр тус тус шагнасан юм. Мөн үеэр эрхлэгч Б.Гэрэлцэцэгийг НИТХ-ын Хүндэт тэмдгээр, 115 дугаар цэцэрлэгийг НИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнасан. Баяр хүргэхээр ирсэн НИТХ, Баянзүрх дүүргийн ИТХ, ЗДТГ-ынхан ч ганзага хоосон ирсэнгүй. Тэдний шагналын богц задрахад Туслах багш Н.Пүрэвсүрэнг Засаг даргын нэрэмжит Баярын бичгээр, Биеийн тамирын багш Р.Очгэрэл, ахмад тогооч Д.Дарьсүрэн нарыг ИТХ-ын өргөмжлөлөөр шагнаж, дүүргийн Боловсролын газрын дарга М.Цогзолмаа байгууллагынхаа “Хүндэт өргөмжлөл” өнгөт принтерийн хамт тус цэцэрлэгт гардуулах үеэр хэлэхдээ “Манай Баянзүрх дүүргийн төдийгүй нийслэлийн тэргүүлэгч цэцэрлэгүүдийн нэг болох 115 дугаар цэцэрлэгийн сургалтын арга зүйн онцлог, бүтээн байгуулалтаараа бусдаас ялгарах давуу талтай. Байнга л шинийг сэдэж бүтээж хошуучилж явдаг хамт олон” гэдгийг онцлон дурдсан юм.   

Түүнчлэн хамтарч ажилладаг “Отгонтэнгэр” их сургуулийн зүгээс нэг багшийг сургах 1.5 сая төгрөгийн эрхээр урамшуулсан. Харин Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг шагнал урамшууллынхаа ганзагыг буулгаж нэг багшийг англи хэлний сургалтад үнэ төлбөргүй хамруулах, хоёр багшийг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад аялах эрхийг гардуулсан. Тэрбээр нийслэлийн тэргүүний цэцэрлэгийг тодруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсны хувьд 115 дугаар цэцэрлэгийг сайн мэдэх бөгөөд энэ хамт олон бол маш шаргуу хөдөлмөрчөөс гадна бусдаас ялгарах давуу тал олонтой ийм хамт олон шүү гэдгийг онцолсон.

Ийнхүү түүхэн ойгоо баяр хөөр дүүрэн тэмдэглэж буй хамт олны дунд шагналын хур бууж, түүний шилийг даран Батлах хамгаалах их сургуулийн дэргэдэх Үлээвэр найрал хөгжмийн хамт олон Төрийн дуулал эгшиглүүлснээр концерт эхэлсэн. Гэнэн томоогүй хүүхдүүдийн авьяас билгийг нэгэн дор зангидаж, энэхүү ордны тайзан дээр хурсан олонд дэлгэж үзүүлнэ гэдэг амаргүй ажил хэдий ч туршлагатай багш нар хүүхдээ сайтар бэлдэснийг тоглолтын уур амьсгалаас харж болно. Багш нарын хувьд хүүхдүүдээ бэлдээд зогсохгүй өөрсдийнхөө авьяас билгийг үзүүлэн дуулж бүжиглэж, хөгжимдөж, жүжиглэсэн нь олны талархалд нийцсэн үзүүлбэр болов. Үүний зэрэгцээ эцэг эхийн төлөөллөөс ч авьяас билгээ дэлгэн харуулсан нь тус цэцэрлэгийн багш эцэг эхчүүдийн уялдаа холбоог илтгэсэн явдал байв.

Тайзыг чимсэн нэг зүйл нь хүүхэд багачууд, эцэг эхчүүд, багш нарын төлөөлөл үндэсний хувцасаараа гоёж гарч ирсэн нь 115 дугаар цэцэрлэгийн үзэл баримтлал, тэдний нэгээхэн онцлогийг харуулна. Учир нь тэд ойн хүрээндээ “Монгол ёс заншлын өргөө”-г байгуулж, хүүхдийг монгол зан үйлд сургах, монгол хүн болгон төлөвшүүлдэг тийм зүй тогтолыг сургалтынхаа орчинд бий болгосон билээ. Дашрамд дурдахад 115 дугаар цэцэрлэгийн хамт олон “Сургалтын цөм хөтөлбөр”-ийг нийслэлд анхлан нэвтрүүлж хэрэгжүүлсэн цэцэрлэгүүдийн нэг учраас үзэл баримтлалдаа бусдаас урьтан өөрчлөлт хийсэн нь өдгөө сургалтын таатай орчинг бүрдүүлээд байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхд Ц.Даваацолмон, Н.Оюумаа, А.Нарантуяа, Ц.Цэндхүү нарын багш нар манлайлан оролцсон гэдгийг салбарынх нь дурдаж байсан. Ийнхүү шагнал урамшуулал, хөөр баяр дүүрэн тайзнаа амилуулсан  “Гэгээн зүүд” тоглолтын дараа тус цэцэрлэгийн баримтат киног дэлгэн харуулсан. Тус хамт олон баримтат киноноос гадна “Ирээдүйд хөтөлсөн 30 жил” түүхэн баринтагт номыг уншигч олноо хүргэсэн билээ.

С.Ууганбаяр   

Шуурхай.мн 

Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд хандлаа
Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд хандлаа
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​